Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Төв талбайгаас сансарын бөмбөлөг хөөргөнө

Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.

“Уралдааны шилдэг бүтээлийг тусгай зориулалтын сансарын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх юм. Сансрын бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх ухааны томоохон даалгаврыг биелүүлнэ. Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болж байгаа. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон Улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөх юм” хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

Энэхүү уралдаан нь сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна сансар судлал, сансарын биенесийн чиглэл рүү хүүхдүүдийг татан оролцуулах гээд олон давуу талтай юм. Уралдаанд ирүүлэх бүтээлийг есдүгээр сарын 25-аас ирэх аравдугаар сарын 14 хүртэл хүлээн авах аж. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны хүүхдүүд гурван хүнтэй баг бүрдүүлэн оролцох боломжтой.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүтээл сэдэв, зохиомж чөлөөтэй
  • Бүтээлийн хийх материалын төрөл заахгүй
  • Сурагчид бүтээлч сэтгэлгээгээр хийсэн байх
  • Өөрсдийн бүтээлээ яагаад сансарт хөөрөх ёстой талаар тодорхойлсон, бүтээлийн утга санааг тайлбарласан 250-с доошгүй үгтэй тодорхойлолтын хамт ирүүлэх
  • 20 см.куб хэмжээтэй хайрцаг дотор багтах
  • 1000 граммаас ихгүй жинтэй байх
  • Бүтээл нэмэлт баттерей, түлш гэх мэт зүйл хэрэглэдэг бол тэднийг 1000 гр болон 20 см.куб дотор оруулан тооцсон байх
  • Бүтээлийг хавтгай талбай дээр суурилуулах боломжтой байх

Уралдааны нэгдүгээр байр 3.000.000, хоёрдугаар байр 2.000.000, гуравдугаар байр 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан