Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОР БУЦААН АВАХААР БОЛОВ

АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Гэрээнд Монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм.

Сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкертэй уулзав. Ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шинэ гадаад орчин, нөхцөл байдалд олон улсын дэмжлэгийг олж авахад АНУ манлайлан оролцож, манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж явдагаа уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар илэрхийллээ. Ж.Бейкер нь АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн, гурван Ерөнхийлөгчийн үед Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд, Сангийн сайд, Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1990, 1991 онуудад Монгол Улсад айлчилж байсан.

Мөн өдөр сайд Д.Цогтбаатар Вашингтон хотноо Монгол Улсын Соёлын элч “The Hu” хамтлагтай тоглолтынх нь өмнө уулзаж орчин үеийн урлагийг монгол соёл, уламжлалын онцлогтой хоршуулан олон улсад эх орноо сурталчилж байгаад нь баяр хүргээд АНУ-д хийж буй аялан тоглолтод амжилт хүслээ. Түүнчлэн Вашингтон хотноо суралцаж буй монгол оюутан залуустай уулзалт хийв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан