Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хөвсгөл нууранд живсэн автомашиныг гаргав

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “ Доод булан ” гэдэг газар Хөвсгөл нууранд энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан тул ажиллагааг хоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоосон байдаг.

Улмаар 2019 оны 09 сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай тус өдрийн 16:45 цагаас 19:37 цаг хүртэл ажиллаж 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирчээ.

Харин өчигдөр буюу 10-р сарын 1-ний өдрийн 10:00 цагаас эхлэн ажиллаж 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан