Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлчүүдийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргаж, энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, хэрэглэхгүй байхаар тогтсон. Тогтоолтой холбогдуулан түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, түүнийг сайжруулсан түлшээр орлуулан хэрэглэхээр болсон.  

Энэ дагуу “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэн, гэр хорооллын иргэдэд түгээж байгаа хэдий ч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажилд учирсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрөгч даваа гарагт хуралдсан Нийслэлийн онцгой комиссын хурлаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамж  гаргасан.  

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хангарди ордонд хэлэлцэн баталлаа. Есөн заалт бүхий тус төлөвлөгөөг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хуралдаанд хүрэлцэн ирж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан