Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+22°C
USD / 3590.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.69₮
SEK / 383.8₮
JPY / 25.29₮
RUB / 52.49₮
EUR / 4136.0₮
CHF / 4422.0₮
GBP / 4891.0₮
HKD / 458.6₮
CAD / 2633.0₮
AUD / 2349.0₮
SGD / 2807.0₮
NZD / 2179.0₮
TRY / 93.3₮
USD / 3590.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.69₮
SEK / 383.8₮
JPY / 25.29₮
RUB / 52.49₮
EUR / 4136.0₮
CHF / 4422.0₮
GBP / 4891.0₮
HKD / 458.6₮
CAD / 2633.0₮
AUD / 2349.0₮
SGD / 2807.0₮
NZD / 2179.0₮
TRY / 93.3₮
USD / 3590.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.69₮
SEK / 383.8₮
JPY / 25.29₮
RUB / 52.49₮
EUR / 4136.0₮
CHF / 4422.0₮
GBP / 4891.0₮
HKD / 458.6₮
CAD / 2633.0₮
AUD / 2349.0₮
SGD / 2807.0₮
NZD / 2179.0₮
TRY / 93.3₮
USD / 3590.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.69₮
SEK / 383.8₮
JPY / 25.29₮
RUB / 52.49₮
EUR / 4136.0₮
CHF / 4422.0₮
GBP / 4891.0₮
HKD / 458.6₮
CAD / 2633.0₮
AUD / 2349.0₮
SGD / 2807.0₮
NZD / 2179.0₮
TRY / 93.3₮
Даавуун тор хэрэглэж заншсанаар нэг хүн 22 мянган гялгар уутнаас байгаль эхээ хамгаалж чадна

Гялгар уут нь баглаа боодолд хэрэглэх зориулалтаар олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт химийн гялгаржүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, удаан задардаг уут. 1955 онд анх АНУ-д үүсч, хямд хэрэглээ нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй юм. 1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн үеэс түүний хор хөнөөлийг эрдэмтэд сая нэг судлах болсон юм. Хамгийн нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд 50-400 жил хадгалагдан, байгаль орчныг тэр хэрээр бохирдуулж байдаг бөгөөд байгальд хөнөөлгүй болох хугацаа нь 1000 жил байдаг байна. Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа дунджаар ердөө 12 минут ашиглаад л хаядаг. Нийт үйлдвэрлэгдсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг, үлдсэн гурван хувь нь л дахин боловсруулагддаг гэсэн статистик мэдээлэл бий. Дэлхий дээр нэг өдөрт хаягдаж буй хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Үүгээрээ гялгар уут нь хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэж байгаа нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудын нэг болоод байна.

Гялгар уутны хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй.

-  Гялгар уут байгаль дээр задралгүй 50-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг

-Гялгар уутанд НМХГ-аас шинжилгээ хийхэд бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл ихсэх хандлагатай болсон нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзэж байна

-Хавдар судлалын үндэсний төв болон бусад мэргэжлийн багууллагаас гаргасан статистик судалгаагаар манай улсын хүн амын нийт нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай байгаа юм. Тэгвэл гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна

- Хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих  суурь болдог.

-Гялгар уут нь байгаль дээр 100-400 жил оршихдоо хөрсийг их хэмжээгээр бохирдуулж булчин задрах тахал, гэдэсний хижиг, цусан суулга, бруцеллёз зэрэг олон өвчин дэгдээх суурь болдог. 

- Шумуул үүрэлж хумхаа өвчин тархах эх үүсвэр болдог.

-Мөн байгаль дээр наад зах нь 100 жил устахгүй, уусахгүй байх чадвартай энэ хортой химийн нэгдэл хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг.

-Амьтад ихээр хохирч байна. Үүнд: шувуу, далайн амьтад түлхүү багтаж байгаа бөгөөд далайд хаягдсан хаягдал болон газарт хийсэн ирсэн гялгар уут залгиж, олон амьтад үхэж байна.

-Гялгар уут нь хөнгөн тул салхинд амархан хийсч, газар тариалангийн талбайг сүйтгэх аюултай байна.

-Модны суулгацын амийг “гялгар уут” хөнөөдөг. Ургаж байгаа модонд наалдсан гялгар уут хүнээр бол амьсгалыг нь боогдуулснаас тэрхүү мод ургахаа больж, үхдэг байна.

Амьтай бүхнийг алгуураар залгиж, химийн хороор утаж буй гялгар уут, хуванцар савнаас дэлхий нийт аль хэдийнээ татгалзаж эхэлсэн. Дэлхийн 100 гаруй улсад гялгар уутыг хориглож, хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон байна. Зарим улс оронд гялгар уут импортлохыг хориглосон бол зарим нь маш өндөр татвар ногдуулж байгаа. Монгол Улсад 2009 оноос гялгар уут хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаж, 2010 онд хууль баталсан ч хэрэгжээгүй. Харин энэ удаа буюу 2019 оны гуравдугаар сараас эхэлж мөрдөгдөж буй Засгийн газрын 189 дүгээр тогтоол бодит амьдрал дээр хэрэгжих нь иргэдийн ухамсраас ихээхэн шалтгаалах болоод байна. Засгийн газраас өнгөрсөн онд 0,035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглох тогтоол гаргасан. Энэ нь бидний нэрлэж заншсан 10, 20 эсвэл 50 төгрөгийн цэнхэр, цагаан уутнуудыг хэрэглээнээс бүрмөсөн халсан гэсэн үг. Тогтоол хэрэгжиж эхэлснээр хэд, хэдэн удаа хэрэглэх боломжтой зузаан гялгар уут, эсвэл даавуун тор хэрэглэх шаардлага үүсч байгаа юм.

Хэдий гялгар уутны хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү ч гэлээ та байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, даавуун уут тор хэрэглэж хэвшээрэй. Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22 мянган гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх боломжтой болно гээд бод доо.

 

Б.СУВД-ЭРДЭНЭ

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан