УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
44 жилийн өмнө Прагийн хаврыг нухчин дарж байв
Энд тэгээд хамгийн гол юм нь болох чехүүд Оросын танкийг хэрхэн хүлээж авсан тухай дурдаагүй байна ш дээ. Зөвлөлтийн цэргүүдээс т анар манай оронд юу хийж ирсэн юм гэхэд Оросын цэргүүд Чехэд нэвтэрснээ мэдээгүй, Польшийн нутаг дэвсгэрт хээрийн сургуулилт хийж явна гэж хариулсан гэдэг.
Их гүрнүүдийн бөөрөнд наалдсан жижиг орнууд улс төр, эдийн засгийн биеэ даасан хараат бус бодлого явуулна гэдэг тун ч чадвар, ухаан шаардсан их эрсдэл дагуулсан зүйл байдаг. Үүний нэг тод жишээ бол 44 жилийн тэртээ тухайн үеийн Чехословак улсад болж өнгөрсөн үйл явдал юм. Тухайн үедээ дэлхийг цочирдуулж байсан энэ үйл явдлыг өдгөө хүмүүс бараг мартах дээрээ тулжээ. Их гүрнүүд ч аргагүй зарим нь хурдан мартах гээд, зарим нөгөөгөө чимхэх гээд мартах санахын завсар. Харин жижиг орнууд энэ үйл явдлыг хэрхэн ч мартаж болохгүй.
Болж өнгөрсөн эмгэнэлт явдлыг эргэн сануулваас...
1968 оны гуравдугаар сард тухайн үеийн ЗХУ-ын Коммунист намын төв хорооноос Чехословакт өрнөөд байсан үйл явдалд цэвэр их гүрний дээрэнгүй үзэл, коммунист суртлын үүднээс дүгнэлт хийжээ. Үүнд "...сүүлийн үед энэ улс дахь үйл явдал таагүй тийш өрнөж байна. Албан ёсны "сөрөг хүчнийг" байгуулъя, социалист бус үзэл бодол, онол зэрэгт тэвчээртэй хандах зэргийг шаардсан хариуцлагагүй элементүүдийн хөдөлгөөн улам бүр өргөжин тэлж байна. Социалист бүтээн байгуулалалын туршлагыг буруугаар тайлбарлахын сацуу социализмд хүрэх чехословакийн гэх онцгой зам бий болгон санал гарган бусад социалист орнуудын туршлагыг үгүйсгэж, Чехословакийн гадаад бодлогыг сэвтүүлэн биеэ даасан гадаад бодлого явуулах хэрэгтэй байгааг онцлох боллоо. Төвлөрсөн төлөвлөгөөт системээс татгалзан хувийн үйлдвэр байгуулах, Өрнөдийн орнуудтай харьцаагаа тэлэх урилга гарч байна. Ингээд ч зогсхгүй олон тооны сонин, радио, телевизийн сувгуудаар төрийг намаас бүрэн салгах, Чехословакийн Зөвлөлт Социалст Улсыг үеэ өнгөрөөсөн Масарик ба Бенеш нарын үеийн хөрөнгөтний улс болгох, Чехословакийг нээлттэй нийгэм болгох зэрэг үзлийг ухуулж байна" гэсэн байдаг.
Чехословакт эрх чөлөөг эрхэмлэсэн хөдөлгөөн өрнөх хүртэл ямаршуу байдал байж байсан нь оросуудын бичсэн энэхүү дүгнэлтээс харагдаж байгаа байх. Жишээлэхэд, Чехословак нь биеэ даасан гадаад улс төрийн бодлого явуулах эрхгүй, бүх зүйл дээр Кремлийн заасныг нь үг дуугүй дагаад суухаас өөр эрхгүй, эдийн засгаа хөтлөн явуулах дээр хүртэл "ах нар"-ыг зөвшөөрөөгүй цагт төвлөрсөн төлөвлөгөөт системээс гажих эрхгүй, улс дотроо оросуудын зөвшөөрөлгүйгээр чөлөөөтэй шүүмжлэл өрнүүлэх эрхгүй байв. Товчхондоо бол тухайн үеийн социалист лагерийн ихэнх улсууд, түүний дотор БНМАУ-тай яг адил байдалд байжээ.
Чехословакийн коммунист намын тухайн үеийн генсек байсан Дубчек харин зоригтой хүн байсан болохоор бие даасан бодлго явуулж эхэлж. Харин Зөвлөлтийн хувьд Чехословакийг хянаж чадахаа болино гэдэг нь цаашлаад зүүн Европ дахь коммунист блок улс төр болон цэрэг стратегийн хувьд задран унах, цаашлаад дэлхийн тавцанд нэр, нөлөөгөө алдах аюултай байлаа.
Иймд зөвлөлтийн тал эхлээд улс төрийн аргаар Чехословакийг соц улсуудын эгнээндээ үлдээхийг хичээв. Үүний тулд 1968 оны гуравдугаар сард тухайн үеийн Ардчилсан Германы Дрезден хотноо ЗХУ, Польш, Ардчилсан Герман, Унгар, Чехословак гэсэн зургаан улсын нам, төрийн тэргүүнүүдийг уулзалт явуулаад, түүн дээрээ Чехословакийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Дубчекийг эрс хүчтэй шүүмжилжээ. Энэ уулзалтын дараа зөвлөлтийн Чехийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний дотор байлдааны ажиллагааны хувилбаруудыг боловсруулж эхэлсэн байна. Яг тухайн үед НАТО-гийн орнууд нь Чехийн хилийн ойролцоо "Хар арслан" нэртэй цэргийн хээрийн сургууль явуулж байсан болохоор Чехословакт зөвлөлтийн эсрэг үймээн дэгдвэл барууны орнууд цэргийн хүчээр дэмжиж магадгүй гэсэн хардалт бас давхар явж байв.
Ингээд Варшавын гэрээний нэгдсэн командлал, ЗХУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб хоёр хамтран "Дунай" нэртэй ажиллагааг боловсруулжээ. Үүний дараагаар зөвлөлтийн тал Дубчекийг аргадаж бусад соц улсуудаасаа "тодрох" хэрэггүй гэдгийг ойлгуулах гэж хэд хэдэн удаа оролдсон байна. Гэвч Дубчек өөрийн байр суурийг хатуу хамгаалсан хэвээр байсан болохоор тухайн үед буюу тавдугаар сар гэхэд цэргийн хүч хэрэглэх санал гарч байсан ч Унгарын тэргүүн Я.Кадар нь 1956 онд өөрийн улсад болсон үйл явдлаар жишээ татаад Чехийн хямралын цэргийн хүчээр бус улс төрийн аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн болохоор больжээ.
Энэ үеэр Зөвлөлтийн тал цэргийн ажиллагаа явуулахад эрчимтэй бэлдсээр байлаа. Дөрөвдүгээр сарын сүүлээр Варшавын гэрээний нэгдсэн цэргийн хүчний командлагч Якубовский Прагад хүрэлцэн ирээд Чехийн нутаг дээр Варшавын гэрээний орнуудын цэргийн хээрийн сургуульд бэлдэх талаар хэлэлцээр хийж эхэлсэн байна. Чехүүд арга буюу 5-р сард ийм хээрийн сургуулийг өөрийн нутаг дээрээ явуулахыг зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн анги нэгтгэлүүдийн штаб, холбооны цэргийн түвшинд явуулах болсон байна. Ингээд 6-р сарын 20-оос 30-ны хооронд Чехословакийн нутаг дээр анх удаагаа Варшавын гэрээний 16 мянган цэргийн албан хаагч оролцсон "Шумава" нэртэй хээргийн сургууль болжээ. Ингэснээр мэдээж Чехословакийн газар нутгийн онцлог, хот суурийн газрууд, дэд бүтэц, холбоо зэргийг маш нарийн судалсан нь ойлгомжтой. Үүний дараа 7-р сарын 10-аас 8-р сарын 10-ны хооронд ЗХУ, Польшийн нутаг дэвсгэр дээр ар талын хүчний "Неман" нэртэй хээргийн сургууль хийж, үүгээрээ далимдуулан Чехословак руу дайран орох цэргийн хүчийг бэлэн байдалд оруулан байршуулжээ. Үүнтэй зэрэгцэн НАТО-ийн зүгээс ирж болзошгүй агаарын дайралтанд бэлдэхийн тулд агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний томоохон хээрийн сургуулийг давхар явуулав.
Оросууд асуудлыг улс төрийн аргаар шийдэх боломжтой гэдэгт найдсаар байсан болохоор Зөвлөлтийн коммунист намын төв хороо, Чехословакийн коммунист намын тэргүүлэгчд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон уулзалт болов. Чехийн тал нэг санал бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. 7-р сарын сүүл гэхэд Чехословакийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бүрэн бэлэн болсон ч эцсийн шийдвэр гараагүй байв. 8-р сарын 3-нд Братислав хотноо зургаан улсын коммунист намуудын удирдлага оролцсон уулзалт болж, хамтарсан мэдэгдэл гаргахдаа "социализмыг хамгаалахад хамтран хариуцлага хүлээх тухай үгийг оросууд хавчуулж дөнгөжээ. Урвагчид гэж хаа газар байдаг хойно Чехословакийн коммунист намын төв хорооны гишүүд болох Биляк, Индра, Кольдер, Капек, Швестка гэгч хүмүүс нь улсаа хувьсгалын эсрэгүү аюулаас суга татан гаргахад соц орнуудын зүгээс ах дүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн захидлыг Брежневт гардуулжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн аргаар шийдэж чадаагүй нөхцөлд чехословакийн удирдлагын зүгээс тусламж үзүүлэх албан ёсны гуйлтаар бамбай хийх боломжтой болжээ. 8-р сарын дундуур Брежнев хоёр ч удаа Дубчек руу утас цохисон ч чехүүд уриалгахнаар оросуудыг дагах сонирхолгүй хэвээр байгаа нь тодорхой болжээ. Төрийн тэргүүнүүд биечлэн утсаар ярина гэдэг ямарваа нэг нөхцөлд эцсийн арга байдаг. Эцсийн арга бүтэлгүйтсэн болохоор оросууд асуудлыг цэргийн хүчээр шийдэхээр болов. Цэргийн хүч хэрэглэх шийдвэр гарсны дараа Чехословакид сууж байсан зөвлөлийн элчин Червоненко нь тус улсын ерөнхийлөгчтэй уулзаж ярилцаад зөвлөлтийн талыг баримтална гэсэн баталгаа гаргуулжээ. Улмаар зөвлөлтийн талыг баримтлагч чехословакчуудад Москвад бэлдсэн ард түмэндээ хандах уриалгыг явуулж, Чехословакийн коммунист намын эрүүл саруул хүчний зүгээс цэргийн тусламж гуйсан хүсэлтийг бэлджээ.
Дайралтыг 8-р сарын 20-ны орой явуулахаар тогтжээ. Учир нь энэ орой Чехословакийн коммунист намын улс төрийн товчооны тэргүүлэгчдын хуралтай байв. Өөрөөр хэлбэл улсын удирдлага шуурхай хариу арга хэмжээ авч амжихааргүй байлаа.
Ингээд 8-р сарын 20-ны орой тушаал авснаар Варшавын гэрээний орнуудын 500 мянга гаруй цэргийн албан хаагч, 1500 танк Чехословакид ах дүүгийн тусламж үзүүлж, капитализм, нээлттэй нийгмийн аюулаас аврахаар хөдөллөө. Эдгээрт нь:
ЗХУ-ын 170 мянга, Польшийн 40 мянга, Ардчилсан Германы 15 мянга, Унгарын 12 мянга, Болгарын 2 мянган цэргийн албан хаагч багтаж байв.
8-р сарын 21-ний шөнийн 2 цагт оросын десантын тусгай баг Рузин дэх нисэх буудлыг булаан эзэлж, десантын дивизийн онгоцууд нисэх буудалд дээр бууж эхэлснээр цэргийн ажиллагаа эхэлжээ. Чехословакийн армид эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг тушаасан байсан болохоор Варшавын гэрээний орнуудын 24 дивиз нь Чехословакийн газар нутаг дээрх нэн чухал объектүүдийг 21-ний өдөртөө багтаан бүхэлд нь хяналтанд авсан байна.
Энэ зуур Чехословакийн тусгай албаны өөрийн хүмүүс, оросын десантчид болон КГБ-ийн ажилтнууд нь Дубчек, Черник тэргүүтэй гол тэрсүү үзэлтнүүдийг баривчлан ЗХУ руу нууцаар гаргажээ. Удалгүй зөвлөлтийн тал харин өөрсдөдө өээлтэй засгийн газар шинээр байгуулж, цэргийн ажиллагаа явуулсан нь гарцааагүй зөв байсан гэсэн мэдэгдэл гаргуулан аваад цаашид "социалист бүтээн байгуулалтыг" хамгаалах зорилгоор зөвлөлтийн цэргийн ангиудыг өөрийн нутаг дээр байрлуулахыг зөвшөөрүүлж ахин үймэн самуун гарахааргүй бат араанд нь хийж авсан. Эрх баригч нам нь ийнхүү гадны шахалт, дотоодын хагарлын улмаас эх орноосоо урвасан жирийн чех иргэд зүгээр эвлэрээд суухыг хүссэнгүй өөрийгөө шатаах зэргээр зүйл бүрээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. Ер нь Варшавын гэрээний цэргийн хүчийг орж ирэхэд чехүүд ихэнхдээ тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэхдээ мэдээж зэвсэгт мөргөлдөөн ганц хоёр гарч байсан ч тэр хүчний эсрэг юу ч болоогүй юм. Үүний дээр АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд Чехословакаас болж ид хүчээ аваад байсан Зөвлөлттэй, Варшавын гэрээний орнуудадтай муудалцахыг хүссэнгүй. Үүнийг ч Чехословакийн удирдлага мэдэрсэн болохоор зэвсэгт хүчиндээ гал нээхийг нь хориглосон биз. Өрнөдийн зарим орнууд НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Чехословакийн асуудлыг гаргаж тавих шаардлага тавьсан болоод "Прагийн хавар" -ын асуудлыг нам дарсан.
Ийнхүү хэнээс ч хараат бусаар улсаа хөгжүүлэх, нээлттэй нийгэмтэй болох гэсэн нэгэн оролдлого 44 жилийн өмнө нэг их гүрэн, дотоодын урвагчид, бусад улсын бөөрөнхий бодлогын хүчээр дарагдаж байсан түүхтэй.
Монголд ардчилсан хувьсгал гарах үед Зөвлөлт өөрөө хямралын байдалд орсон байсан тулдаа л хувьсгал ялсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз. Хэрэв Зөвлөлт 1968 онд байсан шигээ хүчирхэг байсан бол "Монгол засгийн газар, хувьсгалт намын хүсэлтээр" энд байрлаж байсан цэргийн ангиудаа ганцхан хөдөлгөхөд л юу ч үгүй болох байсан биз. Монголыг хэтдээ Майнголиа болоод нэг их гүрний муж болно гэж дотоод гадаадын цөөнгүй улс төр судлаачид, улс төрчид ил далд ярьж явааг та лав сонсоо биз. Хэрэв тийм юм үнэхээр болдог л юм бол дээр өгүүлсэн загварын дагуу л явагдах байх.

Хоёр их гүрний завсар хавчигдсан манайх шиг улс хэрхэвч мартаж болохгүй нэг түүхийн нэгэн хуудас ийм байна.

0 Сэтгэгдэл
2012.11.12