УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
С.Дэмбэрэл: Би МАН-д бус сонгогчдыг нь бодож хууль санаачилсан

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Үүнээс үүдээд дээрх хоёр гишүүнийг лоббид оров уу гэх мэдээлэл цацагдах болов. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Таныг УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой хамт УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг зарим хүн буруутгаж байна. Дөнгөж орж ирээд л лоббид орлоо гэж ярьж байна л даа?
-УИХ-ын гишүүн ямар ч хуулийн төсөл өргөн барьж болно. Үүсээд байгаа гацааг арилгах л зорилготой шүү дээ. Ингэснээр сонгогчдын эрх ашгийг хүндэтгэж байгаа юм. Ийм л учраас анхны хуулийн төслөө өргөн барилаа. Гацаа үүссэн шалтгаан нь одоо мөрдөгдөж буй хуулийн “24 цагийн дотор” гэсэн заалтаас болж байгаа. Тиймээс 24 цагийн арилгахад цаашид УИХ одоо байгаа гишүүдийн хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах, ингэснээр олон ургальч үзэл бий болж, УИХ-д хуулиар заасан намын бүлэг ажиллах боломж бүрдэнэ. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Энэ зорилгоор хуулийн төслийг санаачилсан.
-Ямар нэгэн лобби байгаа юм биш биз дээ. Үүнийг МАН-ынхан өөрсдөө санаачилж болох л байсан шүү дээ?
-Лоббисоод байх зүйл байхгүй ээ. Хэд хоногийн өмнө би энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэж Оюун гишүүнд хэлж байсан. Хэнч санаачилж болно шүү дээ. Түрүүлж санаачилсан болохоор л ийм ярианд орж байгаа биз. АН цөөнх байсан ч би энэ хуулийг санаачилна. Хуулийг санаачлах гэж байгаагаа Ц.Цолмонд хэлтэл хамтрая гэж хэлсэн. Бас бус гишүүд ч оролцъё л гэж байсан. Харин өргөн барих үед оролцоё гэж байсан гишүүд байхгүй байсан болохоор нь бид хоёр өргөн барьсан юм. Ерөнхийдөө гол зүйл бол үүний ард байгаа сонгогчид чухал. 26 хүнийг сонгосон сонгогчид байна. Тэдний УИХ-д хуульд заасан дуу хоолой санал бодол УИХ-ын гишүүн 26 хүнээр илэрхийлэгдэх учиртай. Мөн энэ гацаанаас хурдан гарах нь хоёр намд бус улс орны хэтэд ашигтай шүү дээ.
-Гэхдээ УИХ-ын дарга МАН-ынхныг хуулийн төслөө санаачлаад аваад ир гээд байгаа. Гэтэл МАН-ынхан хөдлөхгүй байгаа нь гүрийгээд байгаа бололтой?
-МАН-ынхан яагаад байгааг би хэлж мэдэхгүй. Хувь гишүүний хувьд би өргөн барьчихвал асуудлыг хурдан шийдэх боломжтой болов л гэж бодсон. Хурлаас завсарлага авдаг байдлыг хуульчлах үүднээс гишүүд хуулийн төсөл санаачилж байгаа юм билээ. Энэ хуультай ч холбоотой.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газарт анхаарлаа хандуулж байна уу. Яамдын тоог цөөлөх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж ярьж байна. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Би үүнийг арай өөрөөр харж байгаа. Тэр тоо талаас нь бус үр дүн нь ямар байх вэ гэдгийг харж байна. 1997 онд Монгол Улс Шинэ Зеландын туршлага гэж одоогийн энэ яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн бүтцийг нэвтрүүлж эхэлсэн юм. Яамд нь бодлого боловсруулдаг, тохируулагч агентлаг нь тохируулдаг, хэрэгжүүлдэг байдлыг авсан гэсэн үг. Энэ байдлаар 10-аад жил явлаа. Одоо үр дүнг нь харъя. Монгол Улсад төр данхар байна, хүнд суртал, хээл хахуул, авлига нэмэгдэж байна гэж яриад байна вэ. Энэ бол бидний авсан засаглалын хэлбэр Монголд нутагшсангүй гэдгийг л харуулж байгаа хэрэг. Яам нь болдого боловсруулж байна гэж цаас үйлдвэрлэдэг. Тэгэхээр аливаа засаглалын бүтэц тухайн орны нөхцөлд таарахгүй бол засаглалын чанарыг муутгадаг юм байна.
-Тэгвэл одоогийн хувилбар тохирох болов уу?
-Төрийн ажлыг төрийн болон, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, засаглалыг хуваах үйл ажиллагааны анхны оролдлогыг хийж байна гэж би хувьдаа харж байна. Хэдэн сайд, хэдэн яам гэдэгтээ чухал биш. Энэ нь цаашид хэрхэн хэрэгжихээс л засаглалын үр ашиг нь харагдана. Үүнийг реформын эхлэл гэж харж байна.
-Ингэснээр яамдын орон тоо харин данхайгаад байна уу гэж харагдах боллоо?
-Мэдээж, тухайн салбарт төрийн албан хаагчдын тоо зохистой байж чадаж байна уу гэдгийг тухайн салбар хариуцсан сайд шийднэ. Гэхдээ бусад улс орны туршлага харахад орон тооны цомхотголд ордог. Хамгийн гол нь тухайн агентлаг нь ямар үр дүнтэй ажилладаг вэ гэдгийг ард түмнээс асуух ёстой. Ер нь, энэ агентлаг сайн ажилладаг байсан шүү гээд нэрлэчих агентлаг байхгүй байх.
-Засгийн газрын бүтэц ярьж байхад таныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар очих байх гэсэн таамаг байсан. Та яагаад сайдаас татгалзав?
-Намайг сайд болно гэж бичсэн хэвлэлийнхэнд баярлалаа. Би зарчмаар амьдардаг хүн. Эхлээд УИХ-ын гишүүний ажлаа хийж суръя. Дөнгөж суралцаж байна. Тэр байтугай, УИХ-ын танхимд кнопоо яаж дарахаа мэдэхгүй заалгаж байна шүү дээ. Кноп дарахаа сураагүй байж сайд хийнэ гэдэг чинь болохгүй биз дээ. Хоёрдугаарт, би энэ намд элсээд жил ч болоогүй байна. Жил ч болоогүй байж сайд болно гэдэг чинь бас болохгүй. Гуравдугаарт, би ногоон хөгжил, ногоон эдийн засагтай холбоотой бүх зүйлийг Монголд санаачлагч. Энэ талаар би УИХ-д үг хэлэх эрхтэй. Би сайд болоогүй ч энэ үзэл баримтлалаа Ерөнхий сайдын чиг үүрэгт шигтгүүлж чадсан. Өнөөдөр дэлхий дахины гол чиг хандлага бол тогтвортой хөгжил гэсэн томъёоллоор илэрхийлэгддэг. Тэгвэл анх удаа Монголын засаглалын түүхэнд тогтвортой хөгжил гэдэг үг Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд орлоо.
Энэ яамдын бүтэц ярихад, манай намаас, миний гаргасан гол санал юм. Байгаль орчны яамыг хуучин байдлаар нь хандаж, ийм байдлаар цаашид дөрвөн жил явуулмааргүй байна. Өнөөдрийн орчин үеийн Монгол Улсын хөгжлийн шаардлагыг харгалзан үзвэл, ногоон хөгжил гэдэг зүйл буюу ногоон хөгжлийг хариуцсан яам байх ёстой гэж үзсэн. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэдгийг санаачилсан. Цаашид УИХ, Засгийн газрын ногоон хөгжил тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-д хийх ажил олон байна.
-С.Оюуныг сайд болсоны дараа зарим нэг улс төрийн намууд ашиг сонирхлын зөрчилтэй мэтээр ярьж байна. Энэ мэдээж Монголын Ногоон намынхан?
-Тийм яриа байдаг юм аа. Миний байр суурь энгийн. Ногоон нам бол дэлхий дээр байдаг нам. Ногоон үзэл баримталдаг. Харин тэд ИЗНН Засгийн газрын чухал авсанд баяр хүргэж хамтран ажиллах зүйлээ л ярих ёстой. Тэдний итгэл үнэмшил ногоон хөгжлийг тунхагладаг л юм бол ИЗНН-ын удирдлага яамны толгойд очиж байгаад харин баярлаж, хамтран ажиллах асуудлыг л ярих хэрэгтэй.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл