“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Ш.Түвдэндорж: Орон нутгийн сонгуулиас өмнө Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой цөөн хором ярилцлаа.
-Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болох тухай заалтыг хэд хоногийн өмнө өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгаагүй. Төсөл санаачлагчид ийм заалт оруулахын тулд эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн. Үндсэн хуульд хэрхэн өөрчлөлт оруулах вэ?
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлт яваандаа шийдэгдэх байх. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиас өмнө өөрчилнө гэвэл яагаад ч бүтэхгүй. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж, илүү ойлгомжтой болгох гэж байгаа бол сум, дүүргийн Засаг даргыг ард нийтээрээ, аймаг, нийслэлийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа сонговол зүгээр.
-Засаг дарга нарыг намаас сонгож байгаад иргэд их шүүмжлэлтэй ханддаг. Аймаг, нийслэлийн Засаг даргыг ч иргэд өөрсдөө сонгож болохгүй юу?
-Тэгэх юм бол тус тусдаа том толгойлсон дарга нар гарч ирнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сонговол, хяналтад нь байна гэсэн үг. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог нь манай улсын хувьд зохицож байгаа гэж үздэг.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүн санаачилж байгаа гэсэн?
-Тэр нь өмнөх парламентын 43 гишүүний өргөн барьсан төсөл байгаа юм. Хуулийн төсөлтэй нь хараахан танилцаж амжаагүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн санал өгөх ёстой. Өнөөдрийн хувьд ирц хүрэхгүй.
-Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсныг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа?
-Одоогийн сонгуулийг УИХ, НИТХ-ынх шиг явуулна. Нийслэл ч гэсэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Нийслэлийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулчихаад найман дүүргийнхийг болохгүй гээд зөрөөд байна л даа. 1996 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан. Тэгэхэд Үндсэн хуультай зөрчилдсөн тухай асуудал ярьж байгаагүй. Сонгогдсон хүмүүс нь дөрвөн жил ажлаа хийсэн. Харин 2000 онд хуульд өөрчлөлт оруулж мажоритар тогтолцоогоор сонгууль явуулдаг болсон шүү дээ. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь шинэ зүйл биш. 1996 оны практикийг дахин хэрэгжүүлж байгаа юм.
-МАН-ынхан саналыг автомат машинаар тоолно гэснийг эсэргүүцсэн. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн зарим тойрогт хяналтын тооллого дахин хийе гэсэн шаардлага тавьсан шүү дээ?
-Бид саналын хуудсыг автомат машинаар тоолно гэсэн байр суурьнаасаа буцахгүй. Хийсэн дэвшлээсээ ухарч болохгүй. Энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолсноор дэвшил гарсан. Гараар тооллого хийхэд янз бүрийн булхай их гардаг. Үүнээс болж “Долдугаар сарын 1”-нд айхтар зүйл болсон шүү дээ. Хэнтий аймагт нэр дэвшсэн Жаргал гэдэг хүн сүүлд Засаг дарга болчихоод аймгийнхаа архивыг үзэж байтал өөрт нь санал өгсөн саналын хуудас олон ширхэг байсныг олсон байх жишээтэй. Энэ мэт будлианаас болгоомжилж, саналаа автомат машинаар тоолж байя гэсэн шийдвэрт хүрсэн. Дараа, дараагийн сонгуульд ч автомат машиныг ашиглана.
Ялагдсан хүнд ямагт гомдол санал байдаг. Хэрэв автомат машинд итгэхгүй байгаа бол хяналтын тооллогыг туршилтын байдлаар хийх байр суурьтайгаа манайхан илэрхийлсэн. Тухайлбал, 100 ширхэг саналын хуудсыг янз бүрийн байдлаар бөглөж машинд уншуулъя. Гарсан дүнд нь хэр зөрүү байгааг харъя гэсэн. Гэтэл МАН-ынхан нэгэнт сонгуулийн үр дүн гараад, төр байгуулагдсан байхад саналын хуудсыг дахин тоолно гэж байгаа. Бидний ярьсан зүйл ийм хоёр ялгаатай. Шалгамаар байгаа бол шалга. Гэхдээ туршилтын журмаар шалгая л гэсэн.

0 Сэтгэгдэл