"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Аврагчдаа жигүүртэй болгоё
Монгол Улсын онцгой байдлын байгууллага нь шаардлагатай үед нисдэг тэрэг хөлөглөж чадахгүй байхад хувийн компанитай толгой баячууд нь нисдэг тэргээр зугаалж, бэл бэнчингээ гайхуулна. Жилийн өмнө Дархан явах замд хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртсэн. Тэдэнд нисдэг тэргээр үйлчилж, нийслэлд авчирсан удаатай. Осолд өртөгчдийн дунд “МАК”-ийн эзэн Б.Нямтайширын хүүхэд байсан нь нисдэг тэрэг хөлөглөхөд хүргэсэн гэдэг. “МАК” 2007 онд хувийн болон компанийн хэрэгцээндээ зориулж ОХУ-аас хоёр ч нисдэг тэрэг оруулж ирсэн байх жишээтэй.
Шадар сайд Д.Тэрбишдагва “Онцгой байдлынхныг нисдэг тэрэгтэй болгох нь гарцаагүй шийдвэрлэх асуудлын нэг” хэмээн саяхан тэдний ажилтай танилцах үеэр сэтгүүлчдэд ярьсан. Гэхдээ түүний эл яриа биелэх эсэх нь тодорхойгүй. Гамшиг, ослын онцгой нөхцөлд ажилладаг онцгой байдлын албаныхны техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт 50-хан хувьтай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон бусад хамтран ажилладаг олон улсын байгууллага, гадаадын улс орнуудын тусламжтайгаар аврах ажиллагааны техник хэрэгслээ шинэчилж байгаа ч шаардлагын төвшинд хүрэхгүй байна гэдгийг удирдлага нь ч х
үлээн зөвшөөрч буй. Аврагчдыг техник хэрэгслээр бүрэн хангаж чадаагүй байж, нисдэг тэрэгтэй болгоно гэдэг юу л бол. Яахав, төр засаг харж үзээд, татвар төлөгч та, бидний мөнгөөр нисдэг тэрэг аваад өгчихвөл сайн л биз.
Монгол Улс нэг ч нисдэг тэрэггүй болсон үе бий. УИХ-ын гишүүн асан Ц.Батаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргийг үнэг хөөж, зугаалж яваад осолдуулсан бол үлдсэн ганцыг нь буюу Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг онцгой байдлын салбарын хариуцлагагүй дарга нарын гайгаар таван жилийн өмнө сүйрсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар бороотой, манантай өдөр уг нисдэг тэргээр ОБЕГ-ын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүн явсан ч 15 нь амьд эргэж ирээгүй гашуун түүхийг монголчууд мартаагүй. Ингэж хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж гамшиг, ослын онцгой нөхцөлд ашиглах нэг ч нисдэг тэрэггүй гар мухардсан удаатай.
Засгийн газар дөрвөн жилийн өмнө хөрөнгө гаргаж, захиалгаар ОХУ-ын Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, Монголын цаг агаарын орчин нөхцөлд тохирсон МИ-171Е загварын хоёр нисдэг тэрэг үйлдвэрлүүлсэн. Тус бүр нь найман сая ам.долларын үнэтэй. Үйлдвэрээс 20 жилийн баталгаа өгчээ. Өдгөө эдгээр нисдэг тэрэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангид байгаа. Үүнийг зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага онцгой нөхцөлд ашигладаг.
Гэхдээ нисдэг тэрэг ашиглах зардлыг эдгээр байгууллагын төсөвт тусгадаггүй. Онцгой байдлынхан нисдэг тэргээр түймэр гарсан голомтын бүс рүү яаралтай явлаа гэхэд байгууллагын төсөв нь танагдах учраас тэр бүр нисдэг тэрэг ашиглаад байдаггүй гэнэ. Харин нисдэг тэрэг зайлшгүй ашигласан тохиолдолд гарсан зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргадаг байна. Тухайлбал, гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын заставт алба хааж байсан Р.Энхжаргал нарын дөрвөн байлдагч заставын орлогч болон харуулын дарга гээд гурван хүний аминд хүрч, арав орчим цэргийг барьцаалж зугтсан онц ноцтой хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан нисдэг тэрэг хөлөглөж, гэмт этгээдүүдийг баривчлан нийслэлд авчирсан удаатай.
МИ-171Е нисдэг тэргээр нэг цаг нислэг үйлдэх зардал 1.5-2.5 сая төгрөг аж. Энэ нь, зөвхөн нэг цагт зарцуулах түлшний үнэ. Дээр дурдсан байгууллагууд байгалийн гамшиг, осол гээд онцгой нөхцөлд ч ашиглаж чаддаггүй учир МИ-171Е нисдэг тэргийг ЗХЖШ-ын удирдлагууд хувийн компаниудад нууцаар түрээслэж, халаасаа түнтийлгэдэг тухай мэдээлэл ч чих дэлсдэг.
ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай “Онцгой байдлынхан хиймэл дагуулаар авсан зургаар хаана түймэр асч буйг төвөггүйхэн мэдчихдэг. Гэтэл тухайн түймэр гарсан газарт очих гэж их хугацаа алддаг. Машинаар явна. Учир нь, машинаар явж болохгүй хад асга, тайгатай газар мориор, явганаар очно. Аврагчдыг ингэж явсаар байтал түймрийн хамрах хүрээ тэлнэ. Аль талаас хэрхэн унтраах талаар тактик боловсруулах боломжгүй. Хэрэв нисдэг тэрэг ашиглавал түймрийн голомтыг дээрээс харж, аль талаас нь очиж унтрааж болох вэ гэх мэтээр тактик боловсруулж, хүн хүчээ оруулбал түймрийг их талбайд тархахаас сэргийлж, хурдан хугацаанд унтраах боломжтой. Хамгийн гол нь, нисдэг тэрэг ашиглах зардлын асуудлыг шийдвэрлэж өгвөл, заавал нисдэг тэрэг авах шаардлагагүй. Одоо байгаа хоёр нисдэг тэргээ ашиглах боломжтой” хэмээн ярилаа.
Энэ зун гэхэд л, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн тайгад гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын аврагчид 23-45 хоног ажиллажээ. Хэрэв нисдэг тэрэг ашигласан бол аврагчид ийм олон хоног халуунд халж, түймэрт төөнүүлж ажиллахгүй гэж хэлэх нэгэн ч байна.
Амь биеэ хайрлахгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж гамшиг, ослын өөдөөс тэмцэж буй тэднийг нисдэг тэрэгтэй болгож гийгүүлэхгүй юм аа гэхэд шаардлагатай техник хэрэгслээр нь хангаж өгөөсэй. Гадаад, дотоодын байгууллагуудын бэлэглэсэн, тусламж болгон өгсөн гээд байгаа энд тэндээс цуглуулсан аврах ажиллагааны үеэр хэрэглэх техник, хэрэгсэл нь хэр чанартай байдаг юм бол. Байгууллагын төсөвт тусгасан хэдийг нь үе үеийн удирдлага нь зүй бусаар зарцуулж, өөрсдөө хөрөнгөжсөн жишээ ч бэлээхэн бий.
Шадар сайд Д.Тэрбишдагва “Онцгой байдлынхныг нисдэг тэрэгтэй болгох нь гарцаагүй шийдвэрлэх асуудлын нэг” хэмээн саяхан тэдний ажилтай танилцах үеэр сэтгүүлчдэд ярьсан. Гэхдээ түүний эл яриа биелэх эсэх нь тодорхойгүй. Гамшиг, ослын онцгой нөхцөлд ажилладаг онцгой байдлын албаныхны техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт 50-хан хувьтай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон бусад хамтран ажилладаг олон улсын байгууллага, гадаадын улс орнуудын тусламжтайгаар аврах ажиллагааны техник хэрэгслээ шинэчилж байгаа ч шаардлагын төвшинд хүрэхгүй байна гэдгийг удирдлага нь ч х
үлээн зөвшөөрч буй. Аврагчдыг техник хэрэгслээр бүрэн хангаж чадаагүй байж, нисдэг тэрэгтэй болгоно гэдэг юу л бол. Яахав, төр засаг харж үзээд, татвар төлөгч та, бидний мөнгөөр нисдэг тэрэг аваад өгчихвөл сайн л биз.Монгол Улс нэг ч нисдэг тэрэггүй болсон үе бий. УИХ-ын гишүүн асан Ц.Батаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргийг үнэг хөөж, зугаалж яваад осолдуулсан бол үлдсэн ганцыг нь буюу Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэг онцгой байдлын салбарын хариуцлагагүй дарга нарын гайгаар таван жилийн өмнө сүйрсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар бороотой, манантай өдөр уг нисдэг тэргээр ОБЕГ-ын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүн явсан ч 15 нь амьд эргэж ирээгүй гашуун түүхийг монголчууд мартаагүй. Ингэж хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж гамшиг, ослын онцгой нөхцөлд ашиглах нэг ч нисдэг тэрэггүй гар мухардсан удаатай.
Засгийн газар дөрвөн жилийн өмнө хөрөнгө гаргаж, захиалгаар ОХУ-ын Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэрт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, Монголын цаг агаарын орчин нөхцөлд тохирсон МИ-171Е загварын хоёр нисдэг тэрэг үйлдвэрлүүлсэн. Тус бүр нь найман сая ам.долларын үнэтэй. Үйлдвэрээс 20 жилийн баталгаа өгчээ. Өдгөө эдгээр нисдэг тэрэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангид байгаа. Үүнийг зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага онцгой нөхцөлд ашигладаг.
Гэхдээ нисдэг тэрэг ашиглах зардлыг эдгээр байгууллагын төсөвт тусгадаггүй. Онцгой байдлынхан нисдэг тэргээр түймэр гарсан голомтын бүс рүү яаралтай явлаа гэхэд байгууллагын төсөв нь танагдах учраас тэр бүр нисдэг тэрэг ашиглаад байдаггүй гэнэ. Харин нисдэг тэрэг зайлшгүй ашигласан тохиолдолд гарсан зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргадаг байна. Тухайлбал, гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын заставт алба хааж байсан Р.Энхжаргал нарын дөрвөн байлдагч заставын орлогч болон харуулын дарга гээд гурван хүний аминд хүрч, арав орчим цэргийг барьцаалж зугтсан онц ноцтой хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан нисдэг тэрэг хөлөглөж, гэмт этгээдүүдийг баривчлан нийслэлд авчирсан удаатай.
МИ-171Е нисдэг тэргээр нэг цаг нислэг үйлдэх зардал 1.5-2.5 сая төгрөг аж. Энэ нь, зөвхөн нэг цагт зарцуулах түлшний үнэ. Дээр дурдсан байгууллагууд байгалийн гамшиг, осол гээд онцгой нөхцөлд ч ашиглаж чаддаггүй учир МИ-171Е нисдэг тэргийг ЗХЖШ-ын удирдлагууд хувийн компаниудад нууцаар түрээслэж, халаасаа түнтийлгэдэг тухай мэдээлэл ч чих дэлсдэг.
ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай “Онцгой байдлынхан хиймэл дагуулаар авсан зургаар хаана түймэр асч буйг төвөггүйхэн мэдчихдэг. Гэтэл тухайн түймэр гарсан газарт очих гэж их хугацаа алддаг. Машинаар явна. Учир нь, машинаар явж болохгүй хад асга, тайгатай газар мориор, явганаар очно. Аврагчдыг ингэж явсаар байтал түймрийн хамрах хүрээ тэлнэ. Аль талаас хэрхэн унтраах талаар тактик боловсруулах боломжгүй. Хэрэв нисдэг тэрэг ашиглавал түймрийн голомтыг дээрээс харж, аль талаас нь очиж унтрааж болох вэ гэх мэтээр тактик боловсруулж, хүн хүчээ оруулбал түймрийг их талбайд тархахаас сэргийлж, хурдан хугацаанд унтраах боломжтой. Хамгийн гол нь, нисдэг тэрэг ашиглах зардлын асуудлыг шийдвэрлэж өгвөл, заавал нисдэг тэрэг авах шаардлагагүй. Одоо байгаа хоёр нисдэг тэргээ ашиглах боломжтой” хэмээн ярилаа.
Энэ зун гэхэд л, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн тайгад гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын аврагчид 23-45 хоног ажиллажээ. Хэрэв нисдэг тэрэг ашигласан бол аврагчид ийм олон хоног халуунд халж, түймэрт төөнүүлж ажиллахгүй гэж хэлэх нэгэн ч байна.
Амь биеэ хайрлахгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж гамшиг, ослын өөдөөс тэмцэж буй тэднийг нисдэг тэрэгтэй болгож гийгүүлэхгүй юм аа гэхэд шаардлагатай техник хэрэгслээр нь хангаж өгөөсэй. Гадаад, дотоодын байгууллагуудын бэлэглэсэн, тусламж болгон өгсөн гээд байгаа энд тэндээс цуглуулсан аврах ажиллагааны үеэр хэрэглэх техник, хэрэгсэл нь хэр чанартай байдаг юм бол. Байгууллагын төсөвт тусгасан хэдийг нь үе үеийн удирдлага нь зүй бусаар зарцуулж, өөрсдөө хөрөнгөжсөн жишээ ч бэлээхэн бий.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























