Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Н.УДВАЛ: МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД САНХҮҮГИЙН ЭРСДЭЛД ОРЖЭЭ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, доктор Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс оршин тогтнох гол үндэс эрүүл монгол хүн. Гэтэл өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт гарч буй гомдол, шүүмжлэлээс үүдэн урууджээ гэж иргэд дүгнэх болж?
-Энэ салбарын сүүлийн таван жилийг авч үзвэл хөрөнгө оруулалт их нэмэгдсэн байна. Ингэхдээ эмнэлгүүдийн барилга, тоног төхөөрөмж ч нэмэгдэж. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтынх нь үр ашиг хангалтгүй байна уу гэж ажиглагдаж байна. Эмнэлгийн барилгын ажил хугацаандаа дуусахгүй, мөн дэд бүтэц нь шийдэгдээгүй байгаа жишээ олон бий. Нөгөө талд нь эрүүл мэндийн мэргэжлийн бодлого, эмчилгээ ариутгалын чанар, аюулгүйн байдал, эмнэлгийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтны зан харилцаа их орхигдож.
-Мөнгөтэй хэрнээ ганц ч төрөх ашиглалтад оруулж чадаагүй шүү дээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар эхний найман сард 49217 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гэж мэдээлсэн?
-Төрөх эмнэлгүүдийн байдал маш хүнд байгаа. 2010 онд төрөхийн ачаалал ихэссэнээс эмнэлэгт халдвар гарч таван нярай нас барсан хар түүх бий. Тэр үед Нийгмийн бодлогын байнгын хорооноос төрөх эмнэлгүүдийг яаралтай барих, сийрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг нь сайжруулах олон төрлийн заалттай тогтоол гаргаж байсан. Гэвч өнөөдөр бахь байдгаараа л байна. 300 ортой эх, хүүхдийн эмнэлэг Яармагт баригдаж байна. Ямар ч дэд бүтцэд холбоогүйгээс одоо арзайсан карказан барилга л байна. Үнэндээ эмнэлгүүдэд олныг хамарсан халдварт өвчин гарах эрсдэл бий. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр эмнэлгүүдийн барилга байгууламжийн өнөөгийн байдлын талаар би танилцуулга хийсэн. Ерөнхий сайд захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж, энэ тал дээр арга хэмжээ авахаар болсон.
-Түлэнхийн төвийн барилга хэзээ ашиглалтад орох вэ. Үүнээс болоод Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ачаалал эрс нэмэгдлээ гэж байсан?
-Барилга нь ирэх жилийн төсөвт орж ирж байгаа.
-Урьд нь эмнэлэг барих гэхээр бидэнд мөнгөний бэрхшээл байсан бол одоо газар олдохгүй боллоо гэх юм. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Эмнэлгүүд бараг газаргүй болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Гэмтлийн эмнэлгийн хаалганд тултал барилга барьснаас түргэн тусламжийн машин бараг орж гарах зайгүй шахам болсон. Зам хааж барьсан барилгуудыг цэгцлэхгүй бол хэцүү болжээ гэдэг маргаангүй үнэн. Мөн хоёрдугаар амаржих газар гэхэд урд талд нь барилга барих гээд хашаа хатгаад зоорь байгуулсан байх юм. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн салбарын хөгжлийн загвар хөтөлбөр барих гэхэд бас л газрын асуудалтай. Хавдар Судлалын Үндэсний Төв ч ялгаагүй. Эдгээр асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах гээд материал бэлдээд байж байна. Энэ бүгд шууд Засаг даргын захирамжаар шийдэх асуудал юм.
-Та энэ салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөөд байна вэ?
-Хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарт буглаж буй хүнд суртлыг арилгаж эмнэлэг, эмч нарт итгэдэг ард түмний итгэлийг сэргээе гэж бодож байна. Мэдээж, их ажил хийх ёстой. Хүссэн цагтаа шаардлагатай тусламжаа авч чаддаг, авсан тусламж нь үр дүнтэй тэрэндээ сэтгэл хангалуун байдаг ийм л эрүүл мэндийн үйлчилгээтэй больё гэж бодож байна.
-Наад зах нь өрхийн эмнэлгийн үйлчилгээ байна л даа. Өвчтний ам дагуулан эм бичдэг эсвэл ерөөсөө тухайн өвчнийг мэдэхгүй буруу эмчилгээ хийдэг гээд?
-Өрхийн эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээ тэр бүр хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ бүх эмнэлэг биш. Өрхийн эмнэлгийн стандарт гэж гарсан. Ирж буй хүмүүстээ тэр стандартаараа үйлчлэх юм бол өрхийн эмч, эмнэлгийн нэр хүнд өснө. Аяндаа л өрхийн эмч дээрээ очьё гэдэг болно. Энэ сэтгэлгээ, итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй. Бидний үед хэсгийн эмнэлэг гэж байсан. Тэр үед хүмүүс өвдөхөд хамгийн түрүүнд хэсгийн эмч дээрээ л очно гэдэг байсан. Ийм л болгож чадвал гурав дахь шатлалын эмнэлэгт ирж буй хүмүүс ч цөөрнө шүү дээ.
-Өнөөдөр эрүүл мэнд хамгийн хурдан хөлжих боломжтой салбар гэх болж. Яагаад гэвэл, анагаахын сургууль төгссөн оюутан гэрийнхэнтэйгээ нийлээд эмнэлэг байгуулж байгаа бол гадаадын иргэд орчин үеийн төхөөрөмжөөрөө даллан өндөр төлбөртэй эрүүл мэндийн тусламж үзүүлэх юм?
-Хувийн эмнэлгүүдэд аттестачлал явуулж, эмнэлгийн тусламжийг ард иргэддээ чанартай өгч байгааг нь дэмжсэн шиг дэмжинэ. Харин хүний эрүүл мэндэд халтай, үйлчилгээ муутайг нь хэрхэх тухай цаашдаа ярилцана. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг хөндөгдөж, нийгэм шийдэхийг шаардаж байна шүү дээ. Тэрнээс биш хэн нэгэн сайдын дур зоргоор шийддэг асуудал биш. Тухайлбал, Эрүүл мэндийн шинэ хуулиар клиник сувилал гэж байгууллага байхгүй. Гэтэл нийслэлд клиник сувилал нэртэй эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Сувилал гэдэг сувилгаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Тэгэхээр клиник сувилал гэж байгаа нь хууль бус. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаал гарч бүх эрхийг түдгэлзүүлээд байна.
-Монголчууд эрүүл мэндийн мэдлэг муутайгаасаа ч юм уу эмийг замбараагүй хэрэглэдэг болж. Энэ нь холбогдох газруудын гаргадаг эмийн жагсаалт мөрдөгдөхгүй байгаатай холбоотой байна уу?
-Хотын захуудад эмийн сан огт алга. Гэтэл хотын төвдөө нэг байшингийн хоёр талд эмийн сан байх жишээтэй. Эм авах гэж заавал хотын төв рүү ордог. Ийм тэгш бус байдал бий болж. Нөгөөтэйгүүр, үзүүлж буй тусламж нь аюултай, чанаргүй эсвэл хуурамч эм үү, хугацаа нь ямар байна гэдгийг харж авдаггүй. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт “Алтан элс” клиник сувилал дээр ноцтой зөрчил гарсан. Үүнээс бид том сургамж авах ёстой. Нэгдүгээрт, эрүүл мэндийн үйлчилгээг мэргэжлийн хүн, байгууллага үзүүлэх. Мөн өөрийнх нь оношинд тохирсон эмчилгээг стандартын дагуу үйлчлэх ёстой гэж.
Эрүүл мэндийн даатгал бие даана
-Таван жил тасралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ нэг удаа эмнэлэгт хандахаар төлбөр төлж байна хэмээн иргэд гомдоллодог. Даатгалын тогтолцоог иргэдэд ээлтэйгаар хэрхэн шийдэх арга зам байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын нийт зардал улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, хувийн төлбөртэй үйлчилгээ гэсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. Хөндлөнгийн байгууллагын судалгаагаар эрүүл мэндийн зардлын 44 хувь нь хувиасаа төлж байна гэсэн. Энэ бол 56 хувийг эрүүл мэндийн даатгал, төсвөөс хангаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол асуудал. Монгол хүний эрүүл мэнд санхүүгийн өндөр эрсдэлд орж. Өөрөөр хэлбэл, мөнгөгүй хүн эмнэлгийн тусламж авахад хэцүү болсон гэсэн үг. Үүнээс үндэслээд эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаггүй бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болж. Эдгээр хүн зөвхөн өөрийнхөө зөн совингоор өөрөө өөрийгөө эмчилдэг. Энэ бол эрүүл мэндийн салбарын ухралт. Үүнийг бид өөрчилнө. Эрүүл мэндийн даатгал бие даах ёстой. Тэр хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхэд төрөөс даах замаар эрсдэлийг нь бууруулна.
-Монголд хийх боломжтой мэс ажилбар болон эмчилгээг мөнгөтэй нэг нь гадаадад хийлгэдэг. Хямд өртгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болох ч эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, техникийг нь голдог?
-Тийм ээ. Эрүүл мэндийн байгууллагад чанар, аюулгүй байдалд нь эргэлзсэн, санхүүгийн боломжтой хүмүүс гадагшаа явж эмчлүүлж байна. Ингэж явахаар тухайн хүндээ их чирэгдэлтэй, өртөг өндөртэй тусдаг. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эх орондоо авч чаддаг орчинг бүрдүүлэхээр тусгасан. Иймээс ч үндэсний оношилгоо эмчилгээний төвийг байгуулж эрсдэлийг бууруулж ажиллана.
-Хэзээ монголчууд эмнэлгийн үйлчилгээг танил тал гэхгүй сэтгэл хангалуун авдаг болох вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоор эмнэлгийн тусламж авахаар ирсэн хэнд ч чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Дөрвөн жилийн дотор энэ төвшинд хүрнэ.
-Одоо байгаа эмч нартай өрсөлдөх сайн мэргэжилтэн гарч ирэхгүй байна. Ер нь эрүүл мэндийн салбар залуу сайн боловсон хүчнээ олж харахгүй байгаа юм биш үү. Тэднийг гаргаж ирэхийн тулд юу хийх вэ?
-Бидний үед залгамж чанар гэж ярьдаг байсан. Эмч нараа бид бэлдэх ёстой. Нэг үе тасрах хандлага байсан. Тухайлбал, мэс заслын, хүүхдийн эмч нар. Олонд алдаршаагүй сайн эмч нар бий. Тэдний орыг залгах хүнийг бодлогоор дэмжинэ.
-Эмч сувилагчдын нийгмийн асуудал их хөндөгддөг шүү дээ. Тогтвор суурьшилтай ажлуулахын тулд ямар бодлого барьж ажиллах вэ?
-Энэ салбарын ажилтны цалин хөлс маш бага. Уг нь, бусад оронд хамгийн өндөр цалинтай хүн эмч нар байдаг. Нийгмийн дунд эзэлж байгаа байр суурь ч гэсэн эмч гэхээр хамгийн нэр хүндтэй. Харамсалтай нь, манайд эсрэгээрээ байна л даа. Үүнийг бид өөрчлөх ёстой. Тэгэхдээ эхлээд бүх шатны байгуулагуудаа олон түмэнд нээлттэй, ээлтэй болгоё гэж бодож байна. Тэнд ажиллаж буй ажилтнуудынх нь нийгмийн асуудлыг шийдье, хариуцлагын даатгалд даатгая, цалин хөлсийг нь нэмье гэсэн бодол бий. Бусдын эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажилладаг хэрнээ халдварт гепатитаар хамгийн түрүүнд халдвар авах эрсдэлтэй бүлэгт ордог шүү дээ. Тиймээс вакцинд 100 хувь хамруулъя гэх мэт ажил хийхээр зорьж байна. Ингээд бүх нөхцөл боломжийг нь хангасны дараа эмч мэргэжилтнүүдээс ажлын байрны хариуцлага шаардах ёстой.
-Эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат өндөр үнэтэй байдгаас ихэвчлэн хандив, тусламжаар авлаа гэдэг. Энэ жилийн тухайд техникийн шинэчлэлд нь хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ?
-Энэ жил 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх жил 48 тэрбум төгрөг төсөвлөж байна. Нийлүүлж буй багаж тоног төхөөрөмжинд хамгийн гол нь чанар, үнийн асуудал байгаа. Бид хяналт тавина.
-Охидод хийж буй гардасил вакцины талаар янз бүрээр ярих боллоо. Энд та ямар хариулт өгөх вэ?
-Вакцины талаар нийгмийн сэтгэлзүйд нөлөөлсөн янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Уг нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлдэг үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Зарим оронд товын вакциндаа оруулсан бол охидуудаасаа гадна эрэгтэй хүүхдүүдийг ч тарьдаг болсон байна. Манай орны хувьд гол болгоомжилж байгаа зүйл нь үнэ. Одоо вакцин Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа. Харин цаашдаа улсын төсвөөр гэвэл үргэлжлүүлэх боломжгүй. Нэг хүүхдийн бүтэн тун нь 300 ам.доллар гэж үзэхэд ийм өндөр өртгөөр вакцинжуулж чадахгүй юм.
-Та бид хоёр энэ салбарын тулгамдаж буй асуудлуудыг нэлээн хөндөж ярилцлаа. Энэ салбарын сайд байсан таны хувьд өнөөдөртэй харьцуулахад ямар ахиц дэвшил гарсан харагдаж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын төсөв арав дахин нэмэгдсэн нь л том амжилт. Гэсэн ч мэргэжлийн бодлогууд алдагджээ. Сайн, муу хоёр талтай байна даа.

0 Сэтгэгдэл