Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Удирдлагын академитай хамтран салбарын санхүүгийн бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй 60 гаруй албан хаагчдыг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд болон 2027 оны төсвийн төлөвлөлтийг саналыг салбарын бодлого, зорилттой уялдуулах чиглэлээр зохион байгуулж буй тус сургалтаар төсөв, санхүүгийн төлөвлөлт, тайлагнал, аудит, шилэн данс, төрийн өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Сургалтыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх нээж, салбарын төсөв, санхүүгийн сахилга хариуцлага, анхаарч ажиллах асуудлын талаар танилцуулсан бол үргэлжлүүлэн ХХААХҮЯ-ны СХОГ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хүргэж, салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцов.
Мөн сургалтаар доктор Ж.Мөнхбаатар, Ж.Мөнхжаргал нар төсөв санхүү, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй, иргэдтэй харилцах ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэлээ.


























