
Тахилгын ёслол болох 2 өдрийн туршид үргэлжлэх “Нүүдэлчин отог” арга хэмжээний хүрээнд:
Үндэсний сурын харваа,
Үндэсний шагайн харваа,
Уламжлалт мал аж ахуй, ёс заншилтай танилцах,
Монгол Улсын уран хатгамалч Б.Мөнхтуяагийн гэр үзэсгэлэн,
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа,
Морь тэмээ унуулах үйлчилгээ,
Уран зураг худалдаа, фото зураг авах үйлчилгээ,
“Отхан” язгуур урлагийн тоглолт,
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоглолт зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Үндэсний сурын харваанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгийн 88 харваач цуваа харваа төрлөөр цэц мэргэнээ сорьж байна.
Харин Үндэсний шагайн харваанд багийн харваа төрлөөр 20 багийн 160 харваач цэц мэргэнээ сорьж байна.
























