Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД БЭЛЭН ҮҮ
Орон нутгийн сонгууль болоход хоёрхон хоног үлдлээ. Нам, эвслүүдийн сонгуулийн сурталчилгаа дуусч, иргэн таны, миний амьдарч байгаа газар болон хүрээлэн буй орчинд маань тулгамдаж буй асуудлыг соргогоор харж, мэдэрч шийдвэрлэх төлөөлөгчийг бид өөрийнхөө өмнөөс төр засгийн төвшинд дуу хоолойгоо хүргүүлэхээр сонгох гэж байна. Чухам хэнийг сонгох нь та, бидний эрх. Арваннэгдүгээр сар гарсаар нийт нутгаар хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, зарим газарт нүүр нүдгүй шуурч байгаа мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргажээ. Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан хэмээн орой бүр телевизээр ярих юм. Гэтэл хөдөөд сонгуулийн өдөр цаг агаар ийн таагүй байвал сонгууль өгөх хүн олдох болов уу.
Хэдэн малаа дагахаас биш сонгууль өгөөд явж байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Үнэн хэрэгтээ малчдад хэн сонгогдох нь тийм ч сонин биш байх болсоор удаж байна. Учир нь, өдийд хөдөөгийнхний ид ажлын үе байдаг. Өвлийг өнтэй давахын тулд идэш базаан, аргал зомголоо бэлтгэж, малын хашаа хороогоо янзлан, мал хуйгаа ээвэр газар бэлчээхээс эхлээд тэдний ажил мундахгүй. Дээрээс нь сумын төвд суудаг сургуулийн хүүхдүүдээ эргэж тойрно. Хүн хүч хүрэлцэхгүй эхнэр, нөхөр ажилдаа дарагдан суудаг дүр зураг өвөл бүр малчдад тохиолддог. Ийм үед ар талын зуун задгай ажлаа орхин сонгууль өгөхөөр сумын төв явах нь юу л бол.
Үүнээс гадна иргэдэд бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь сонгогчдын санал өгөх хуудас. Энэ удаагийн сонгуулийг холимог системээр явуулж буй учраас нэр дэвшигчээс гадна аль нэг намыг сонгох юм. Намын нэрийн өмнөх дугуйг будах ёстой бөгөөд хэрэв өөр тэмдэглэгээ хийвэл санал унших автомат машин уншихгүй.
Энэ талын мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо ил тод, ойлгомжтой болгохгүй бол малчид ойлголт муутай байгаа. Уг асуудалд хэрхэн анхаарал хандуулж буйг тус хорооноос тодруулахад “Аймаг, дүүрэг, сумдын Сонгуулийн тойргийн хороо үүнийг хариуцах ёстой” гэв. Түүнчлэн цаг агаар ямар байх нь тэдэнд хамаагүй гэнэ. Гагцхүү Сонгуулийн тойргийн хороо сонгогчдын ирцэд анхаарах юм байна. Хамгийн чухал нь сонгогчдын саналын хуудсыг ойлгомжтой болгоогүй хэр нь СЕХ энэ удаагийн орон нутгийн сонгуулийн зардлыг 6.6 тэрбум төгрөгөөр баталж, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны болон хэсгийн хорооны гишүүн, нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ажиглагч гадаадын ажиглагч нарын түр үнэмлэхийн загварыг баталжээ.
Мөн бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үзэг зуруулах маягт, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, бие даан нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, нэр дэвшигчийн намтар, ажиглагч, гадаадын ажиглагчийн анкетын маягт, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн нэгдсэн таних тэмдгийн загвар зэргийг баталж, үргүй зардал гаргасан байх юм. Уг нь, ийм ашиггүй зардал гаргахынхаа оронд сонгогчдын боловсролд зориулсан ажилд зарцуулсан бол дээр байсансан.
Түүнчлэн аймгийн ИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 60, дүүргийнхэд 80, сумын ИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 20 хүртэлх сая төгрөгөөр тогтоож, үүнийгээ батлахыг аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдэд даалгасан гэх. Гэвч үүнд хэн хэзээ хяналт тавьж буй нь тодорхой бус байна. Улс төрийн намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7, 1996 онд 209.3, 2000 онд 1841.8, 2004 онд 1558.4 сая төгрөг зарцуулж байсан бол өнгөрсөн сонгуулиар бүр есөн тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 40.0, 1997 онд 150.0, 2001 онд 358.0, 2005 онд 518.1 сая төгрөг зарцуулсан гэх тооцоо гарчээ. УИХ-ын сонгуулийн зардалтай харьцуулахад орон нутгийн сонгуульд зарцуулж буй мөнгө маш бага гэнэ. Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Тэгвэл дахиад л долоо орчим тэрбум төгрөг салхинд хийсэх нь.
Орон нутгийн сонгууль болоход хоёрхон хоног үлдлээ. Нам, эвслүүдийн сонгуулийн сурталчилгаа дуусч, иргэн таны, миний амьдарч байгаа газар болон хүрээлэн буй орчинд маань тулгамдаж буй асуудлыг соргогоор харж, мэдэрч шийдвэрлэх төлөөлөгчийг бид өөрийнхөө өмнөөс төр засгийн төвшинд дуу хоолойгоо хүргүүлэхээр сонгох гэж байна. Чухам хэнийг сонгох нь та, бидний эрх. Арваннэгдүгээр сар гарсаар нийт нутгаар хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, зарим газарт нүүр нүдгүй шуурч байгаа мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргажээ. Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан хэмээн орой бүр телевизээр ярих юм. Гэтэл хөдөөд сонгуулийн өдөр цаг агаар ийн таагүй байвал сонгууль өгөх хүн олдох болов уу. Хэдэн малаа дагахаас биш сонгууль өгөөд явж байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Үнэн хэрэгтээ малчдад хэн сонгогдох нь тийм ч сонин биш байх болсоор удаж байна. Учир нь, өдийд хөдөөгийнхний ид ажлын үе байдаг. Өвлийг өнтэй давахын тулд идэш базаан, аргал зомголоо бэлтгэж, малын хашаа хороогоо янзлан, мал хуйгаа ээвэр газар бэлчээхээс эхлээд тэдний ажил мундахгүй. Дээрээс нь сумын төвд суудаг сургуулийн хүүхдүүдээ эргэж тойрно. Хүн хүч хүрэлцэхгүй эхнэр, нөхөр ажилдаа дарагдан суудаг дүр зураг өвөл бүр малчдад тохиолддог. Ийм үед ар талын зуун задгай ажлаа орхин сонгууль өгөхөөр сумын төв явах нь юу л бол.
Үүнээс гадна иргэдэд бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь сонгогчдын санал өгөх хуудас. Энэ удаагийн сонгуулийг холимог системээр явуулж буй учраас нэр дэвшигчээс гадна аль нэг намыг сонгох юм. Намын нэрийн өмнөх дугуйг будах ёстой бөгөөд хэрэв өөр тэмдэглэгээ хийвэл санал унших автомат машин уншихгүй.
Энэ талын мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо ил тод, ойлгомжтой болгохгүй бол малчид ойлголт муутай байгаа. Уг асуудалд хэрхэн анхаарал хандуулж буйг тус хорооноос тодруулахад “Аймаг, дүүрэг, сумдын Сонгуулийн тойргийн хороо үүнийг хариуцах ёстой” гэв. Түүнчлэн цаг агаар ямар байх нь тэдэнд хамаагүй гэнэ. Гагцхүү Сонгуулийн тойргийн хороо сонгогчдын ирцэд анхаарах юм байна. Хамгийн чухал нь сонгогчдын саналын хуудсыг ойлгомжтой болгоогүй хэр нь СЕХ энэ удаагийн орон нутгийн сонгуулийн зардлыг 6.6 тэрбум төгрөгөөр баталж, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны болон хэсгийн хорооны гишүүн, нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ажиглагч гадаадын ажиглагч нарын түр үнэмлэхийн загварыг баталжээ.
Мөн бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үзэг зуруулах маягт, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, бие даан нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, нэр дэвшигчийн намтар, ажиглагч, гадаадын ажиглагчийн анкетын маягт, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн нэгдсэн таних тэмдгийн загвар зэргийг баталж, үргүй зардал гаргасан байх юм. Уг нь, ийм ашиггүй зардал гаргахынхаа оронд сонгогчдын боловсролд зориулсан ажилд зарцуулсан бол дээр байсансан.
Түүнчлэн аймгийн ИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 60, дүүргийнхэд 80, сумын ИТХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 20 хүртэлх сая төгрөгөөр тогтоож, үүнийгээ батлахыг аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдэд даалгасан гэх. Гэвч үүнд хэн хэзээ хяналт тавьж буй нь тодорхой бус байна. Улс төрийн намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7, 1996 онд 209.3, 2000 онд 1841.8, 2004 онд 1558.4 сая төгрөг зарцуулж байсан бол өнгөрсөн сонгуулиар бүр есөн тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 40.0, 1997 онд 150.0, 2001 онд 358.0, 2005 онд 518.1 сая төгрөг зарцуулсан гэх тооцоо гарчээ. УИХ-ын сонгуулийн зардалтай харьцуулахад орон нутгийн сонгуульд зарцуулж буй мөнгө маш бага гэнэ. Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Тэгвэл дахиад л долоо орчим тэрбум төгрөг салхинд хийсэх нь.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























