ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
О.Лхагварэнцэн: Цагаатгагдаагүй 700 орчим хүн бий. Үүний заавал цагаатгах хэрэгтэй
Цагаатгалын үндэсний комиссоос өнөөдөр Хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөнөөр хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлыг шийдэх тэр дундаа, хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэдэд орон байр өгөх, тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэх, хэлмэгдэгдсийн үр хүүхдэд мөнгө тэтгэмж өгөх, цагаатгагдаагүй иргэдийг цагаатгах асуудлаар зөвлөлдөж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Цагаатгалын үндэсний комиссыг удирдан зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд өнөөдөр төр засгаас яг юу хүсч байна вэ. Үүнийг шийдвэрлэх арга, гарц байна уу?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс улс хэлс хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олгох тухай хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Амьд сэрүүн байгаа, буудаж цаазлуулсан хэлмэгдэгдсэд, тэдний үр хүүхдэд нийгмийн халамж үзүүлэх талаар ярилцаж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэлмэгдэлтэнд өртсөн атлаа амьд сэрүүн байгаа хүн хэд байна вэ?
-Өдгөө амьд сэрүүн байгаа 61, цаазлуулсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр 94, үр хүүхэд нь 1700 хүн байгаа. Үүнээс өдрөөс өдөрт амьдрал доройтож байгаа хүмүүс бол хэлмэгдэгсдийн үр хүүхэд. Яагаад гэхээр хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд нь тухайн хэлмэгдсэн хүнээсээ илүү хэмлэгдсэн байдаг юм. Тухайлбал, эсэргүүний хүүхэд гэдгээр сургууль соёлд явж байгаагүй, нийгмийн элдэв зүйлээс хоцорсон байдаг. Тэдний амьжиргааны баталгаажих түвшин 144400 төгрөгөөс доош хэмжээнд байна. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд өндөр настай болж байна. Тэдний тэтгэвэр үнэхээр бага байна. Бүрэн тэтгэвэр авч чадахгүй, хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан байна. Тиймээс нэн ялангуяа хэлмэгдсэн хүний хүүхдэд тухайлсан арга хэмжээ авах нь зүйтэй. Тиймээс Монголын төр засаг үүнд нэгэнт анхаарал хандуулах цаг нь болжээ гэдгийг хэлэхээр бид энэ зөвлөгөөн, хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
-Тэгэхээр өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар хэлмэгдэгсдийн үр хүүхдэд анхаарал хандуулах боломж нь хэр байгаа юм бэ?
-Бид хэлмэгдэгсдийн үр хүүхдийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг төр засгаас асууж байна. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд тухайн үед мал ахуйгаа маш ихээр хураалгасан нь өнөөдрийн ханшаар тооцвол багадаа 70-80 сая төгрөг гэж тооцож байгаа юм. Гуравдугаар энэ хүмүүст орон сууц өгөх хэрэгтэй. Хэлмэгдсэн хүний эхнэр нөхөрт нь орон сууц өгч байгаа, гэтэл үр хүүхдүүдэд нь 1998 онд баталсан цагаатгалын тухай хуулийн дагуу 1 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө нь одоо инфляц өссөн үед 2-3 сая төгрөгтэй л тэнцэнэ. Тиймээс хэлмэгдэлт явагдах тусам хэлмэгдсэн хүний хүүхэд давхар хэлмэгдэж байдаг юм.
-Цагаатгагдаагүй байгаа хүн хэр олон байна вэ?
-Цагаатгагдаагүй хүн олон байна. Үүнийг заавал цагаатгах шаардлагатай. Монголын төр ийм хүмүүсийг сураггүй алга болсон гэж нэрлэчихээд яваад байгаа юм. Гэрчийн баримтаар цагаатгах шаардлагатай хүн байсаар байхад цагаатгахгүй байгаа хүн олон байна. Манайд бүртгэлтэй байгаа мэдээллээр 700 орчим хүний тухай мэдээлэл байгаа.
-Тэгвэл энэ хүмүүсийг цагаатгахад 1998 онд батлагдсан цагаатгалын тухай хууль хангалттай эрх зүйн орчин болж чадах уу?
-1998 онд батлагдсан Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор өгөх тухай хууль батлагдсан. Энэ маш сайн хууль болсон. Гэхдээ энэ хуулийн зарим зүйл заалт нь өнөөдрийн нийгэмд тохирохгүй байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцана.
Цагаатгалын үндэсний комиссоос өнөөдөр Хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөнөөр хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлыг шийдэх тэр дундаа, хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэдэд орон байр өгөх, тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэх, хэлмэгдэгдсийн үр хүүхдэд мөнгө тэтгэмж өгөх, цагаатгагдаагүй иргэдийг цагаатгах асуудлаар зөвлөлдөж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг Засгийн газарт хүргүүлэх юм байна. Цагаатгалын үндэсний комиссыг удирдан зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд өнөөдөр төр засгаас яг юу хүсч байна вэ. Үүнийг шийдвэрлэх арга, гарц байна уу?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс улс хэлс хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олгох тухай хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Амьд сэрүүн байгаа, буудаж цаазлуулсан хэлмэгдэгдсэд, тэдний үр хүүхдэд нийгмийн халамж үзүүлэх талаар ярилцаж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэлмэгдэлтэнд өртсөн атлаа амьд сэрүүн байгаа хүн хэд байна вэ?
-Өдгөө амьд сэрүүн байгаа 61, цаазлуулсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр 94, үр хүүхэд нь 1700 хүн байгаа. Үүнээс өдрөөс өдөрт амьдрал доройтож байгаа хүмүүс бол хэлмэгдэгсдийн үр хүүхэд. Яагаад гэхээр хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд нь тухайн хэлмэгдсэн хүнээсээ илүү хэмлэгдсэн байдаг юм. Тухайлбал, эсэргүүний хүүхэд гэдгээр сургууль соёлд явж байгаагүй, нийгмийн элдэв зүйлээс хоцорсон байдаг. Тэдний амьжиргааны баталгаажих түвшин 144400 төгрөгөөс доош хэмжээнд байна. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд өндөр настай болж байна. Тэдний тэтгэвэр үнэхээр бага байна. Бүрэн тэтгэвэр авч чадахгүй, хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан байна. Тиймээс нэн ялангуяа хэлмэгдсэн хүний хүүхдэд тухайлсан арга хэмжээ авах нь зүйтэй. Тиймээс Монголын төр засаг үүнд нэгэнт анхаарал хандуулах цаг нь болжээ гэдгийг хэлэхээр бид энэ зөвлөгөөн, хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
-Тэгэхээр өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар хэлмэгдэгсдийн үр хүүхдэд анхаарал хандуулах боломж нь хэр байгаа юм бэ?
-Бид хэлмэгдэгсдийн үр хүүхдийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг төр засгаас асууж байна. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд тухайн үед мал ахуйгаа маш ихээр хураалгасан нь өнөөдрийн ханшаар тооцвол багадаа 70-80 сая төгрөг гэж тооцож байгаа юм. Гуравдугаар энэ хүмүүст орон сууц өгөх хэрэгтэй. Хэлмэгдсэн хүний эхнэр нөхөрт нь орон сууц өгч байгаа, гэтэл үр хүүхдүүдэд нь 1998 онд баталсан цагаатгалын тухай хуулийн дагуу 1 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө нь одоо инфляц өссөн үед 2-3 сая төгрөгтэй л тэнцэнэ. Тиймээс хэлмэгдэлт явагдах тусам хэлмэгдсэн хүний хүүхэд давхар хэлмэгдэж байдаг юм.
-Цагаатгагдаагүй байгаа хүн хэр олон байна вэ?
-Цагаатгагдаагүй хүн олон байна. Үүнийг заавал цагаатгах шаардлагатай. Монголын төр ийм хүмүүсийг сураггүй алга болсон гэж нэрлэчихээд яваад байгаа юм. Гэрчийн баримтаар цагаатгах шаардлагатай хүн байсаар байхад цагаатгахгүй байгаа хүн олон байна. Манайд бүртгэлтэй байгаа мэдээллээр 700 орчим хүний тухай мэдээлэл байгаа.
-Тэгвэл энэ хүмүүсийг цагаатгахад 1998 онд батлагдсан цагаатгалын тухай хууль хангалттай эрх зүйн орчин болж чадах уу?
-1998 онд батлагдсан Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор өгөх тухай хууль батлагдсан. Энэ маш сайн хууль болсон. Гэхдээ энэ хуулийн зарим зүйл заалт нь өнөөдрийн нийгэмд тохирохгүй байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцана.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























