Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Р.Эрдэнэбүрэн: өнөөгийн тогтолцоо хөгжлийг нь боомилоод байна

Шинэчлэлийн Засгийн газрын хүндхэн ачааг үүрэлцэж буй яамдын нэг бол БХБЯ. Сүүлийн хэдэн жилд хурдацтай хөгжиж буй гэх энэ салбарт шийдэж, цэгцлэх олон асуудал бий. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.
-Барилгын салбар өнгөрсөн жилүүдэд багагүй хар, цагаан хэл амтай байлаа. Харин БХБЯ хууль эрх зүйн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байна вэ?
-Барилгын салбарын мөрдөж буй хууль тогтоомж, стандарт нь өнөөгийн зах зээлийн хөгжил, шаардлагад нийцэхгүй байна. Яагаад гэвэл, тогтолцоо нь хуучныхаараа.
Өөрөөр хэлбэл, одоо барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм, шат дамжлагад ямар ч өөрчлөлт ороогүй хэвээрээ байна гэсэн үг. Тиймээс бид цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд зайлшгүй тогтолцоогоо өөрчлөх ёстой юм. Энэ хүрээнд эрх зүйн орчиндоо өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Газрын геодези, зураг зүйн тухай, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байна. Үүний дараа Газар төлөвлөлтийн тухай, Барилгын тухай барилгын норм дөрвөн үндсэн чиглэлийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Аливаа үйл ажиллагаа хуулийн хүрээнд зөв гольдролоороо явах ёстой. Ингэснээр энэ салбарт бугласан гэх авлига, хээл хахууль, хүнд суртал, үнийн хөөрөгдөл гэх зүйлүүд үгүй болох учиртай. Бүх барилгын үйл явцыг төр хянадаг, ашиглалтад хүлээн авдаг шат дараалал нь зах зээлийн эдийн засагт тохирохгүй, хөгжлийг нь боомилоод байна.
-Хууль эрх зүйн орчин нь сайжирлаа гээд энэ салбарт үүсээд буй асуудлыг шийдэж чадна гэж үү?
-Барилгын салбар нь өндөр хөгжсөн орнууд үүссэн асуудлаа яаж шийдсэн бэ гэхээр зах зээлийн эдийн засагт тохирсон илүү сайн стандарт, нормоор хянадаг байна. Бид эрх зүйн орчноо өөрчлөхдөө хүнд суртал, авлигад өртөхөд хүргээд буй тэр олон асуудлыг цогцоор нь үгүй болгох зорилго тавьж байгаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч барилга барих зөвшөөрлийн 108 гарын үсэг зуруулахын тулд 200 гаруй хоног зарцуулж байна гэсэн тооцоо гарч. Хуулийнхаа хүрээнд хөөцөлдөөд зарцуулж буй хоног нь шүү дээ. Амьдрал дээр түүнээс ч илүү хоног зарцуулж байж ч мэднэ. Гэтэл манай барилгын компаниуд арилжааны банкнаас зээл авч ажлаа эхэлсэн болохоор хоног алдах тусам хүү нь өсдөг. Нөгөөтэйгүүр, барилга улирлын чанартай учраас ингэж хоног, хугацаа алдахаар гээд авлига, хээл хахууль руу гулсдаг. Эсвэл хугацаа алдаж байхаар гээд хам хум барилгынхаа ажлыг явуулахаар аюулгүй байдлын дүрэм, журам, тоног төхөөрөмж, хамгаалалтын хашаа нь орхигдчихдог. Хяналт тавих ёстой төрийн байгууллага нь ч хүрч чаддаггүй, боломж ч байдаггүй. Энэ нь осол аваар гарах үндэслэл болж буй. Энэ байдлаас гарах зам бол тогтолцоогоо өөрчлөөд олон шат дамжлагыг цөөлж, хөнгөвчлөх юм.
-Хөнгөвчилнө гэдгээ тодруулахгүй юу?
-Хөнгөвчилнө гэхээр бүр засаг захиргаагүй байх юм байна гэж болгож болохгүй. Гол нь, энэ салбарыг ийм хүнд байдалд оруулаад буй хууль эрх зүй, стандарт, норм ном журмаараа байвал хөгжлийнхөө зөв гольдролоороо явна. Гүрж улс гэхэд л манайхтай адил хуучин социалист улсын нэг байсан. Барилгажилт нь эмх замбараагүй болоод аюулгүй байдлын асуудал нь сөхөгдчихсөн өнөөдрийн бидний шийдэх гэж зорьж буй бүх зүйлийг туулсан улс. Гэхдээ тэд барилгын салбарынхаа асуудлыг эрх зүйн орчныхоо хүрээнд шийдэж, олон өөрчлөлт хийсэн. Гэхдээ тэр улс тэгж шийдэж гэж хуулбарлахгүйгээр өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан олон өөрчлөлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байгаа хууль, журмаар энгийн жижиг байшингаас эхлээд онгоцны буудлыг шаардлага хангасан ямар ч компани барих эрх авдаг. Тэгвэл гадаадынхны жишгээр барилгаа ангилахаар хяналт нь сайжирна юм. Тухайлбал, нэг давхар юм уу эрсдэл багатай барилга барих зөвшөөрлийн тоог нь цөөлөөд, захиалагч нь өөрөө мэддэг байх. Харин дунд буюу бага зэрэг рисктэй барилгыг зөвлөх үйлчилгээний даатгагдсан компани, бүр онцгой бол яам хариуцаад хяналтаа тавиад явдаг байх. Онцгой гэдэгтээ онгоцны буудал ч юм уу нийтийг хамарсан томоохон барилга байгууламж болох юм. Ийм тогтолцоо руу шилжье гэж байгаа юм. Энэ нь олон зөвшөөрлийг цөөлөхөөсөө илүү зөв механизм руу орвол хурдан хугацаанд барилга баригдан банк зээлийнхээ хүүг багасгах боломжтой болно. Барилгын компаниуд ч аюулгүй байдлаа хангах чиглэлээр анхаарлаа хандуулан, хөрөнгө мөнгө төсөвлөж эхлэх юм. Ингэж чадвал барилгын салбарт ахиц харагдана.
-Үйл ажиллагаа, чиглэл нэгтэй мөртлөө барилгын яам, хот уялдаа холбоогүй ажилладаг хэмээн иргэд шүүмжилдэг байсан. Харин БХБЯ-ны хувьд хотын удирдлагуудтай хамтран ажиллахаар болсон гэсэн?
-Өмнө нь, засаг нь АН, харин хот нь МАН-ынх байснаас үл ойлголцол байсан. Харин өнөөдрийн тухайд хоёулаа чиглэл нэгтэй, хотод, барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд хамтран ажиллахаар болсон юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг боловсруулах ажлыг нийслэлийн НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа.
-Хотын тулгамдсан асуудлын нэг бол дулаан шүү дээ. Энэ талаар ямар ажил хийж байгаа вэ. Өнөөдөр дулаан өгөөч гээд гуйдаг хэмээн барилгын компанийн удирдлагууд ярьдаг?
-Нэмж хэлэхэд, БХБЯ, нийслэлтэй хамтарч нэг цэгийн үйлчилгээ явуулах гэж байгаа. Энэ цэг байгуулагдснаар барилгын компанийн нөхдүүд заавал газар олгооч, дулаан, цахилгаан өгөөч гээд зөвшөөрөл өгдөг хэдэн дарга нарыг царайчлан гуйгаад явах шаардлагагүй болж байгаа. Бичиг баримтаа нэг цэгийн ажилтанд өгөхөд л таны өмнөөс ямар газрын хэн гэдэг даргаас зөвшөөрөл авах ёстой тэр бүгдийг хийх юм. Тэгэхдээ тухайн барилгын компанийн материалыг авсан бол заасан хоногт л шийдэж өгөх ёстой. Хэрвээ энэ хугацаанд шийдэж өгөөгүй бол хэнээс болж саатсан тэр хүнд нь хариуцлага тооцдог болох юм. Ингэснээр хээл хахууль алга болж, төрийн байгууллагын үйлчилгээ сайжирч, ажилчдын үүрэг, хариуцлага дээшилнэ. Үүний дараа харьцангуй том алхууд хийгдэнэ. Нөгөөтэйгүүр, төвлөрсөн шугам, бохирын систем их зардал өндөртэй, алдагдал ихтэй, орон сууцжуулах ажилд үнэхээр саад болж байгаа. Тиймээс эхний ээлжинд төвлөрсөн шугамны хангах хэсгээ шийдээд цаашдаа тус тусад нь шийдэх зорилго тавьж байна.
-Яаж шийднэ гэсэн үг үү?
-АНУ-д муж, мужид нь дулаан өгдөг зуучлагч байгууллага байдаг. Таны хэлсэнчлэн дулаан өгөөч гээд дулааны төв байгууллагаасаа гуйдаг биш, харин зуучлагч байгууллагууд нь барилгын компаниудаа гуйдаг. Манайхыг сонгооч гээд. Ийм систем рүү шилжих шаардлагатай. Ингэж байж орон сууцжуулах ажил хурдацтай болно. Одоо бол дулаанаа авна гээд дулааны инженерийг дагаад гүйгээд л байдаг, нөгөөдөх нь өгнө, өгөхгүй ч гэхгүй байгаад байдаг. Заримдаа болохоор бүтэхгүй гэчихээд өгсөн байх жишээтэй. Энэ байдал өөрөө авлига, хээл хахууль рүү түлхдэг. Манайх шиг төвлөрсөн шугамны систем хуучин социалист орнуудад байж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд бол муж, мужаараа дулаанаа өөрсдөө хариуцаад тэд нь нар хоорондоо өрсөлдддөг. Энгийн үгээр хэлэхэд, манай кабелийн компаниуд манайхыг сонгоорой, тийм давуу талтай, хөнгөлөлт тэдэн хувь гээд өрсөлддөг. Үүнтэй адилхан дулааны нийлүүлэлт хариуцдаг компани манайхыг сонгооч гээд араас чинь явдаг. Барилга барих хүний араас гүйдэг тогтолцоо руу орох юм. Ингэвэл эрүүл салбар болно. Ийм л үндсэн өөрчлөлтийг хийх гээд яриад байна.
-Тэгэхээр барилга барих энэ олон шат дамжлага цөөрвөл орон сууцны үнэ хямдрах болов уу?
-Барилгын ам.метрийн үнэ буурах боломжтой. Бидний хийж буй энэ олон алхам маань эргээд орон сууцны үнийг хямдруулах маш том ахиц гаргана. Хоцрогдсон стандартыг өөрчилж чадвал шинэ техник технологи саадгүй орж ирнэ. Өнөөдөр барилгын салбарт нэг материал хэрэглэе гэхээр стандарт нь байдаггүй. Нөгөө стандартаа батлуулахын тулд төрийн байгууллагад хандан хөөцөлдсөөр байтал дараагийнх нь гараад ирэх жишээтэй. Барилгын салбарт технологи маш хурдацтай хөгжиж байна. Улирлын чанартай болохоор ч тэр үү 3,4 сард гэхэд л шинэ технологи гараад ирдэг. Барилгын материалын үйлдвэрлэл ч гэсэн маш хурдацтай хөгжиж байна. Энэ бүхнийг Монгол Улс гүйцэж чадахгүй, дандаа араас нь нэхэж явдаг. Одоогийн тогтолцоо маань хөгжих гээд оролдож буй барилгын салбарын хөгжлийг боомилоод байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 100 хоногийн дотор энэ бүхнийг шийдэхийн тулд дөрвөн үндсэн чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Газрын тухай хуулиа өргөн барьчихсан, Хот төлөвлөлттийн тухай хууль яаман дээр хэлэлцэгдээд явж байна, Барилгын тухай хуулийг ирэх сард өргөн барина. Үүний дараа ирэх жилээс шинэ тогтолцоонд тохирсон норм, стандартаа шинэчлээд явна. 3,4 жилийн дараа байдал өөрчлөгдөж, үр дүнгийн нь мэдэрч эхэлнэ гэж бодож байна.
-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” өнөөдөр гацаанд ороод буй. Энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Энэ хөтөлбөрийн хүрээнд 17 газарт дэд бүтэц татаж, гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн зорилт тавьсан. Эл хөтөлбөрийг дахиж судалж үзээд дахиад нэг жагсаалт гарган тогтоол гаргаж байгаа. Энэ долоо хоногт батлагдах байх.
Гэхдээ зургаан хувийн хүүтэй зээл өгөх үү гэдэг асуудалтай. Энэ зээл үндсэндээ моргейжийн зах зээлд гажуудал үүсгэсэн. Зүгээр л сонгуулийн шоу байсан. Хамгийн аюултай нь энэ зээл зорилтот бүлэгтээ хүрч чадалгүй, боломжтой хүмүүс хамрагдчихсан. Яахав. Дийлэнх нь биш ч арилжааны банк өндөр шалгуур тавьчихсан нь байр авах гээд явж байсан хүмүүсийн л орон сууцны асуудлыг шийдчихсэн. Тэрнээс орон сууцгүй, орлого багатай хүмүүс шалгуурыг нь ч даагаагүй, тэд нартаа ч хүрч чадаагүй. Дээр нь, зургаан хувийн хүүгийн зөрүүг нь төсвөөс төлөхөөр болсон. Төсөв гэдэг маань татвар төлөгчдийн мөнгө. Өөрөөр хэлбэл, зургаан хувийн хүүгийн зээлийг авах нь битгий хэл, дээр нь боломжтой айлуудын орон сууцных нь зөрүү мөнгийг нь төлж эхэлсэн. Төсвөөр дамжуулаад төлсөн гэсэн үг. Ийм л уршигтай, хортой, буруу бодлого явсан. Тиймээс санхүүгийн зорилтот хүндээ хүргэх шинэ механизм бодож байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг Ерөнхий сайдаар ахлуулсан орон сууцжуулах үндэсний хороо хариуцаж байгаа. Энэ хорооны хажууд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх, орон сууцны барилгын дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
-Тэгэхээр энэ хөтөлбөр зогссон уу. Эсвэл бага, багаар явах уу. Нийгэмд бол хүлээлт үүсчихээд байгаа шүү дээ?
-Энэ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг л зарцуулахаар ярьсан юм билээ. Гэтэл ОССК нь энэ мөнгөндөө багтахааргүй, олон хүний зээлд хамрагдах материал авчихсан. Өөрөөр хэлбэл, бараг 100 тэрбум шаардлагатай байсныг 50 гээд баахан хүмүүсийг орон сууцжуулна гээд чирэгдэл үүсгэсэн. Дэндүү яарч хийсэн нь эргээд ийм хор уршиг авчирч байна. Цаашдаа ийм байдлаар үргэлжлэх боломжгүй. Хамгийн гол нь, иргэд ойлгох хэрэгтэй. Зургаан хувийн хүүг нь байлгахгүй болгоод байгаа юм биш. Энэ бол луйвар. Яагаад гэвэл, байртай больё гэсэн хүмүүсийн хүсэл, мөрөөдөл дээр тоглоод л өнгөрсөн. Бага орлоготой хүмүүс хамрагдана гэсэн зорилгодоо хүрч чадалгүй боломжгүй нь зээлд хамрагдсан боломжтой хүмүүсийнхээ байрных нь зээлийн зөрүүг төлчихсөн. Өөр л механизмээр шийдэх ёстой.
-Гэр хорооллыг орон сууцжуулах ажил зогсчихлоо. Хавар ажил нь эхлэх болов уу?
-Ямар ч гэсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын YII, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хорооллын хоёр дахь ээлжийн инженерийн шугам сүлжээ барих, YII хороололд 72 айлын орон сууцны 26 барилга барих газрын зөвшөөрөл олгох асуудлыг нийслэлийн Засаг даргад уламжилсан. Ер нь, гэр хорооллыг орон сууцжуулах ажил нийслэлтэй хамтран ажиллана. Юуны түрүүнд бид барилгын гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой юм.
-Тэр ч тийм. Орон сууц өсөх нэг шалтгаан нь импортын барилгын материал гэдэг?
-Монгол Улс 100 хувь дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэх боломжгүй шүү дээ. Хойно, өмнө хоёр том хөрш байна. Барилгын гол түүхий эд болох арматур, цемент, гэх мэт материалаа дотоодынхоо хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэж байх ёстой. Импортоор авах барааны татварыг нэмэгдүүлж, дотоодынхыг багасгах юм. Энэ хүрээнд импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, импортын зарим барилгын материалын гаалийн албан татварыг нэмэх тухай ярьж байгаа. Тогтоолын үзэл баримтлалаа ч Хууль зүйн болон Сангийн сайд нарт өгсөн. Түүнчлэн барилгын ачаа эргэлтийн хурдыг түргэтгэх зорилгоор “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан барилгын материал тээвэрлэх хүсэлтийг “Улаанбаатар төмөр замын захиргаанд хүргэснээр хот руу хоосон ирдэг байсан вагонууд Эрээнээс барилгын материал ачиж ирэх боломжтой болсон.
-“Авто зогсоолын тухай” хуулийн төсөл шинээр боловсруулж байгаа гэж сонссон?
-Өмнө нь манайд авто зогсоолын тухай хууль байгаагүй. Авто замын түгжрэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлийн удирдлагууд төлбөртэй зогсоол байгуулсан. Харин цаашдаа хот хөгжиж буй учраас зайлшгүй авто зогсоолын тухай хууль, дүрэм байх шаардлагатай юм. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж байна.
азтай залуу шүү мангар бацаан байхдаа гишүүн болсон

0 Сэтгэгдэл
2012.11.29