Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ

Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ
Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Чоно Шөнө Үүр Шөнөөр Ирдэг киног маань 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэнтэй давхцан нэгэн баярт мэдээ кино багийн уран бүтээлчдэд дахин урам хайрлалаа.
Соёл урлаг

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ОЙЛГОЛЦЛЫН ХОЛБОО”-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЙ ПИНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хятадын Олон улсын ойлголцлын холбоо”-ны Дэд Ерөнхийлөгч Ай Пинг-ийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Соёл урлаг

МОНГОЛЫН МУЗЕЙН ХӨГЖИЛ 100 ЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын музейн хөгжил 100 жил” (1924-2024) номын нээлтийн арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Үндэсний Номын санд боллоо.Номын нээлтийн арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын судлалын хүрээлэнгийн захирал, профессор Ш.Эрдэнэцэцэг нар үг хэлж, музейн салбарын ахмад зүтгэлтэн, судлаач Д.Цэдмаа талархал илэрхийллээ
Соёл урлаг

ИРЭЭДҮЙ-БИДНИЙ ОРОЛЦОО” хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа.
Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих зорилгоор, Монгол Улсын соёлын элч Б.Өлзийбуяны санаачилгаар БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан “ИРЭЭДҮЙ-БИДНИЙ -ОРОЛЦОО” тоглолтыг театрын тайзнаа амжилттай зохион байгууллаа.Нийгэмд зөв, үлгэр дуурайл үзүүлэх, тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих, хамтран ажиллах төслийг нь анх удаа амжилттай хэрэгжүүлж байгаагаараа онцлог байлаа.
Соёл урлаг

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаригт үндэсний хэмжээнд тэмдэглэж байхаар тогтсоноос хойш өнөөдөр 32 дахь намартайгаа ийнхүү золгож байна.
Соёл урлаг

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 2.34-т “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэх тухай тусгасан байдаг.
Соёл урлаг

“UB Drone Battle” уралдааныг зарлалаа
Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB Drone Battle” уралдааныг зарлалаа.
Соёл урлаг

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ САЛБАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам харьяа соёлын байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор салбарын албан хаагчидтай ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаж байна.Тэрээр Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театрт биечлэн очиж удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж ярилцав.
Соёл урлаг

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО
Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивалийн гала тоглолтыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нээлээ
Соёл урлаг

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Богдхан уулын дархан цаазат газрын "Их тэнгэрийн ам"-д байрлалтай Монгол Улсын музейн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа билээ.
Соёл урлаг

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө.
Соёл урлаг

“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнөөдөр 5.5 тэрбум вонийн төсөвт өртөг бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин арга хэмжээг нээж, хуран цугласан зочид, төлөөлөгчид, салбарын албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.
Соёл урлаг
































