Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ

TRIP.COM ПЛАТФОРМД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид бид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Соёл урлаг

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт төв талбайд 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагт болно
Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн
Соёл урлаг

Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа
Нээлтийн үеэр Улаанбаатар хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн 3 марк бүтээснийг танилцууллаа.
Соёл урлаг

“GEN Z” ТЕАТРЫНХАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж дууссан богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z” театр уралдааны шилдгээр шалгарсан сурагчид анхны уран бүтээл болох “OFFLINE CLASS” жүжгээ эарван нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Монголын Хүүхэлдэйн театрт амжилттай тоглолоо.
Соёл урлаг

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарыг зарлаж, арваннэгдүгээр сар хот, хөдөөгүй соёл урлагтай холбоотой арга хэмжээ олонтой байлаа. Улаанбаатар хотоос бараг 900 гаруй км-ийн алс орших Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн номын сангийнхан соёлын бүтээлч сарын хүрээнд сумынхаа 12 жилийн дунд сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Миний дуртай ном” гар зургийн уралдаан зарлажээ.
Соёл урлаг

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2700 гаруй арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор арваннэгдүгээр сарын турш зохион байгууллаа
Соёл урлаг

“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа 9 байгууллага Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гэр бүл - Соёлын анхдагч орчин” соёлын боловсрол олгох хөтөлбөрийг 2 сарын турш нийт 14,000 хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдийг хамруулан хэрэгжүүллээ. “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан хаалтын үйл ажиллагааг Zaisan Hill Complex нийгмийн хариуцлагын хүрээнд 3 дахь жилдээ хамтран зохион байгууллаа.
Соёл урлаг

1921 оны энэ өдөр Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ
1921 оны 11 дүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг байгуулж, дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргажээ.Тус хүрээлэнгийн анхны гишүүд болох С.Жамьян, Ж.Цэвээн, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням нар хувийн номоо нийлүүлэн тус номын сангийн суурийг тавилцаж байсан юм.
Соёл урлаг

УДЭТ шинэ жилээр хайрыг "дуулна"
Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо.Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиол “The Lover” жүжиг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар 11 сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Соёл урлаг

“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн.
Соёл урлаг

Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав
Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Соёл урлаг

































