Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй, больсон нь дээр!
Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 204 хороонд салбар нэгжтэй үндэсний хэмжээний том нам. Намын анхан шатны байгууллага, бүх гишүүдийн дунд хуваагдаж талцсан асуудал байхгүй. Харин өмнө нь дарга байсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн дагалдагч нарын хамт Ардчилсан намыг цаасан дээр оршдог мэтээр эрх баригчдын дэмжлэгээр хуурамч тамга, бичиг баримт үүсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дотооддоо хагаралтай байгаа зохиомол дүр зургийг бий болгоод байгаа юм.
Улс төр

Түүхийн хосгүй өв, соёл, археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна
УИХ-ын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа. УИХ-ын даргатай хамт уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт нар Хүннүгийн цогцолбор буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал дахь “Гол мод" хэмээх газар очиж, нөхцөл байдалтай танилцсан.
Улс төр

ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.08.03/ улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргажээ.
Улс төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна
Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.
Улс төр

Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгуулж, албан шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Улс төр

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төр

УРГАЦ ХУРААЛТАД ЗОРИУЛЖ ШАТАХУУНЫ ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Улс төр





































