НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН 89,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ЗАРЦУУЛНА
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭТЭЙ УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.
Улс төр

Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал өнөөдөр боллоо.
Улс төр

НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД ХИЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ОРЖ ИРДЭГ БОЛЛОО
Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.
Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Улс төр

Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолд заасны дагуу салбарын сайдын тушаалаар Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана. Тэрбээр эхлээд Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Дараа нь тус аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм.
Улс төр

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.
Улс төр

































