НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Говьсүмбэр аймгийн коллежид хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил эзэмшиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехникийн коллежийн ажилтай танилцлаа. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч суралцаж байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч байна.
Улс төр

ЗГ:Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Мөн 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлажээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм.
Улс төр

Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.
Улс төр

З.Энхболд: Ерөнхийлөгч ОУВС-тай гэрээ хийгээгүй, гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар хариуцна биз
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Олон улсын валютын сантай хийсэн гэрээ зөрчигдсөн хэмээн хариуцлага хүлээх бол гэрээг хийсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуцах хэрэгтэй хэмээн livetv.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Улс төр

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулна.
Улс төр

Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой тохиож байна
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн Монгол Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэ өдөр улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм. “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн өндөрлөгүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.
Улс төр

Ж.Амарсанаа: Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа баяртай байна
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Улс төр

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.13) нар өргөн мэдүүллээ.
Улс төр

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ УИХ-ЫН ДАРГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Дархан, Сэлэнгийн замын асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Уг засварын ажил төлөвлөгөөгөөр 2019 оны 11 дүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна.
Улс төр

Ахмадын тэтгэврийн зээлийг төлөх хуулийг 81.8 хувийн саналаар баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 81.8 хувийн саналаар баталлаа.
Улс төр

Дарханы шинээр барих замын төслийг Сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлнэ
УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов.
Улс төр





























