Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган золгож, хөөрөг зөрүүлэв.
Улс төр

Ц.Цогзолзмааг БСШУС-ын сайдын ажлаас нь албан ёсоор огцрууллаа
Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Улс төр

Г.Занданшатар:Хянаж шалгах түр хороодыг байгуулна. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ
УИХ-ын дарга Г.Занданшатарын чуулганы хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. "Итгэл хүлээлгэн УИХ-ын даргын албан тушаалд нэрийг минь санал нэгтэй дэвшүүлсэн Монгол ардын нам, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье. Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага хэмээн хүлээн авч байна.
Бидэнд итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард түмэн, эрхэм хүндэт сонгогчидоо!
Улс төр

“ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын гишүүнээр Л.Оюун-Эрдэнийг дэвшүүллээ”
Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын дарга болсон учир түүнийг хэн орлох вэ гэдэг таамгийг хүн бүр дэвшүүлж байна. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ очих бололтой. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа “ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын гишүүнээр Л.Оюун-Эрдэнийг дэвшүүллээ” хэмээн жиргэжээ.
Улс төр

Г.Занданштарыг УИХ-ын даргаар сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Харин өнөөдөр өглөө ТББХ-ны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн билээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чулганаар уг асуудлыг хэлэлцэж 63 гишүүнээс 60 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо.
Улс төр

ЭЗБХ: Я.Содбаатар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.01.31) хуралдаан 14 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.
Улс төр

НАМЫН ДАРГА УИХ-ЫН ДАРГАД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг бөгөөд олонхи нь Г.Занданшатарыг дэмжжээ. Тиймээс УИХ-ын чуулганы дараа МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Түүний хувьд УИХ-д гурван ч удаа сонгогдсон туршлагатай нэгэн. Тэрээр
Улс төр

Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Улс төр

Д.Тогтохсүрэн:Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын даргын нэр тодорхой болох байх
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын даргын нэр хэдийд тодорхой болох талаар сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа. “УИХ-ын даргын асуудал яригдана. Өнөөдөр намын Удирдах зөвлөл хуралдах болов уу гэж бодож байна. Амжвал өнөө орой МАН-ын бүлэг хуралдаж шийдвэр гаргана.
Улс төр

Л.Болд:УИХ-ын дарга нь гурван зүйлийг хийж чадах хүн байх ёстой
УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуулт хүн бүхний анхаарлын төвд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг явж буй. Харин иргэд нас тогтсон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэсэн байр сууриа сошиалаар илэрхийлээд байгаа. Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболдыг чөлөөлөгдөхөд хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Л.Болд ийм байр суурьтай байна.
Улс төр

Шанхай хотод Консулын газар нээнэ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж.
Улс төр

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хөтөлбөрийг баталлаа. 2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.
Улс төр





























