Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө
Энэ жил 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ
Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.
Улс төр

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгохоор болсон байна. Тодруулбал, дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.
Улс төр

Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов.“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улс төр

Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулахгүй байхыг дарга нарт үүрэг болгожээ
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын өртгөтгөсөн хуралдааны төгсгөлд гардуулан өгчээ.
Улс төр

УИХ-ын хоёр гишүүн л хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Улс төр

Гялгар болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд гялгар уут, тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өнөөдөр орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээв.
АЛБАН БИЧИГТ:
Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо.
Улс төр

С.Мөнхчулууныг Засаг даргаар сонгосон тухай албан бичиг ЗГХЭГ-т ирээгүй байна
НИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон. НИТХ энэхүү шийдвэрээ Монгол Улсын Ерөнхий сайдад илгээж батламжлуулснаар түүний бүрэн эрх баталгаажих юм.
Улс төр

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын марк гаргана
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм.
Улс төр

Ардчилсан намын бүлэг УИХ өөрөө тарах тогтоолын төслөөс өөр бичигт гарын үсэг зурахгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах талаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 14 гишүүн гарын үсэг зураад байна.
Улс төр

С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ
НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ.МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм. Тиймээс С.Мөнхчулууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ
Улс төр

ТӨРИЙН ОРДНЫ ЗОГСООЛ ХООСОРЧЭЭ
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (01.20) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа юм.
Улс төр

Ж.МӨНХБАТ БОГД БАНКТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд зайлшгүй тайлбар хийх шаардлага байна гээд “Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг Богд банкны талаар худал мэдээлэл тараасан гэж хэллээ. Тиймээс би үүнд няцаалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувийн компани болох Богд банк нь Хөгжлийн банкны 30.8 тэрбум төгрөгийг харилцах банк дээрээ байршуулж байна гэдэг мэдээллийг одоогоос сар орчмын өмнө хэлж байсан. Би ч гэсэн үүнээс өмнө буюу тухайн үед найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар “Богд” банкны талаар ярьж байсан.
Улс төр

Л.Болд:Ж.Мөнхбатын гүтгэлэгт тайлбар хийхийг Ухнаагийн Хүрэлсүх танаас шаардаж байна
УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас найман сая ам.долларыг гаргуулж, харилцах дээр авсан мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ. “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Л.Болд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдах явдал тасралтгүй гарч байна. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас Богд банкинд 30 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн” хэмээх утга бүхий гүтгэлгийг удаа дараа улс төрийн хэрэгсэл болгон ашигласаар байна.
Улс төр





























