Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ШИНЭЭР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.
Нийгэм

Д.Сумъяабазар: Цар тахлын үед төр-иргэн-аж ахуйн нэгжүүд уялдаа холбоотой ажиллах ёстой
Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо,0 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав.
Нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Нийгэм

Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.
Нийгэм

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлнэ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Нийгэм

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.
Нийгэм

Орон сууцны төлбөрийн буцаан олголтын материалыг энэ сарын 26-ныг хүртэл хүлээн авна
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан хоёрдугаар сарын 26-ныг хүртэл сунгажээ.
Нийгэм

Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 18 хороонд зохион байгуулагдаж байна. Тус дүүргийн 32,000 өрхийг суурин гурав, явуулын 127 багаар зохион байгуулж байгаа уг шинжилгээ авах явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шалгалаа.
Нийгэм

МАЛЧДАД ХҮРЭХ ТУСЛАМЖИЙН ТҮГЭЭЛТИЙГ АППЛИКЭЙШНЭЭР ХЯНАЖ БАЙНА
ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төсөл”-өөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор явж буй малчин өрх, малчдад нэг өрхөд дунджаар 300 мянга орчим төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гарсан.
Нийт 45 мянга гаруй малчин өрхөд 11800 тонн тэжээл хүргүүлэх тус ажлыг аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тусламж эзэндээ хүрсэн эсэх бүртгэлийг "ТЭЖЭЭЛ" аппликэйшнээр дамжуулан баталгаажуулж байна.
Нийгэм


































