Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Нийгэм

Товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна
Өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.
Нийгэм

Д.Сумъяабазар: Уламжлалаа дээдэлж, шинэчлэлийг эрчимжүүлсэн шинэ хотын төлөө хамтран зүтгэцгээе, Улаанбаатарчууд аа
-Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ-
Амар байна уу,
Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Нийгэм

Б.Бямбадорж:Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
Хөл хорионы хугацаанл нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?
Нийгэм

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Эрүүл мэндийн байгууллагууд ингэж ажиллана
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний зохицуулалтыг зохион байгуулж ажиллана. Үүнд:
НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Нийгэм

ТОВЧООДООР 9089 ХҮН НЭВТЭРЧ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ
2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 9089 хүн нэвтэрчээ.
Нийгэм

НИЙСЛЭЛД 37.267 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 37.267 хүн хамрагдсан байна.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 29, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 103 багт нийт 736 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Нийгэм

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна
Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм.
Нийгэм

332 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Авлигатай тэмцэх газар 2021 оны 2 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 332 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 334 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 526 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 192 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийгэм

Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна
Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.
Нийгэм

“НОМ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Иргэд, хэрэглэгчээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулллаа. Хэлэлцүүлэгт "Соёлын яам", "Хэлний бодлогын үндэсний зөвлөл"-ийн Ажлын алба, "Монголын Үндэсний номын сан"-ийн албаны хүмүүс болон зохиогч Б.Шүүдэрцэцэг, номын дэлгүүрүүдийн төлөөллүүд оролцсон юм.
Нийгэм

Өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэгдлээ
Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэргийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагуудын мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өгөв.
Нийгэм

Р.Батсүх:Туслан гүйцэтгэгч компаниудад хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр санхүүжилт олгосон
/“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал/
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц ямар байгаа вэ?
- Төмөр замын төслийн ажил нь дээд, доод бүтэц гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг.Төслийн хүрээнд дэд бүтцийн 10 ажил зэрэг явагдаж байгаа. Үүнээс газар шорооны ажил 100 хувь дууссан. Ус өнгөрүүлэх хоолойны ажил 100 хувь дууссан. Гүүрийн ажил 85 хувьтай байна
Нийгэм

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит газрыг 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Уг тогтоолоос үзвэл тус төв нь төрийн өмчийн үйлдвэрийн хэлбэртэй байхаар зохион байгуулагдсан боловч аж ахуйн тооцоотой газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй ажээ. Ийнхүү байгуулагдахдаа тус төвийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тодорхойлоогүй учраас дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэлж байна.
Нийгэм

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Нийгэм





























