Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулж байна. Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.
Нийгэм

Хүүхдийн хорт хавдрыг ялан дийлсэн "ЭРЭЛХЭГ БААТАР" нэгээр нэмэгдлээ
-Хоёрдугаар сарын 15 "Олон Улсын хүүхдийн хорт хавдрын эсрэг өдөр"-
Насанд хүрэгчдийн хавдрын шалтгаан тодорхой байдаг бол хүүхдийн хавдрын шалтгаан одоо болтол 95 хувь нь тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодоход эдгэрэлт сайтай байдаг. Хамгийн чухал нь эрт, зөв оношлох, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн хавдрын анхаарах шинж тэмдгүүдийн талаар мэдээлэлтэй байх нь чухал юм.
Нийгэм

11 дүгээр сараас хойш үүсэн 29 халдварын голомтоос одоогийн байдлаар 15 нь идэвхитэй байна
-24 ЦАГИЙН ХУГАЦААНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН 35 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ-
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 980 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд:
• Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол
• Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол
• “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 8 тохиолдол
• Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 4 тохиолдол
Нийгэм

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР ХАНГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 234 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 25-31-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 234 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 152 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Нийгэм

ТОВЧООДООР 8483 ХҮН НЭВТЭРЧ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.
Нийгэм

4387 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 4387 хүн хамрагдсан байна.
Халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 79 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Нийгэм

“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд 4000 өрхөд хүнсний багц хүрлээ
Короновируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд дэмждэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг аяныг хувийн хэвшлүүд дэмжсээр байна.
Нийгэм

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал солилцлоо
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.
Нийгэм

Архангай аймаг өнөөдрөөс 2-р сарын 15-ныг хүртэл аймаг сум, хот хоорондын хөдөлгөөнийг хоргиллоо
Архангай аймгийн онцгой комисс хуралдаж өнөөдөр 09:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 15-ны хүртэл аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг гаргажээ.
Нийгэм

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Авто тээврийн товчоодоор 5593 иргэн нэвтэрсэн байна
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1884 тээврийн хэрэгслээр 3115 зорчигч хот руу нэвтэрч, 1406 тээврийн хэрэгслээр 5593 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

Ирэх сард агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм
































