Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг анхаарууллаа
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс буюу 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 тоот захирамж гаргасан байна.
Нийгэм

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20.176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Нийгэм

Халдварын голомтоос ирсэн орны гудас, матрасыг хатуу хог хаягдалтай хамт устгалд оруулж байна
Элемент ХХК-д мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, машин техник хэвийн, үйлдвэрийн хүчин чадлын 11 хувь, хог хаягдал зөөвөрлөх тусгай зориулалтын автомашины 70 хувь, нийт ажиллагсдын 97 хувийг ашиглаж байжээ.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 14.207 хүн хамрагдлаа
2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.207 хүн хамрагдсан байна. Үүнээс Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
Нийгэм

АВТО ТЭЭВРИЙН ТОВЧООДООР 4448 ХҮН НЭВТЭРЧЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1292 тээврийн хэрэгслээр 2044 зорчигч хот руу нэвтэрч, 1409 тээврийн хэрэгслээр 2404 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна
Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм.
Нийгэм

“Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг анхааруулав
Баянгол дүүргийн 6-р хорооны 43А байранд орцоор дамжин 6 хүн халдвар авлаа. Тус орцонд "Мөнгөн Гүүр" эмнэлгийн сувилагч амьдардаг тул тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгч, сахиур 141 хүнийг шинжилгээнд хамруулсан.
Нийгэм

Баянгол дүүргийн 5,6-р хорооны иргэдийг дараах үндэслэлийн дагуу хязгаарлалтаас гаргана
Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулж байна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж буй юм. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Нийгэм

Товчоодоор 1,512 зорчигч нэвтэрч, 2,249 зорчигч хотоос гарсан байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрчээ.
Нийгэм

ХӨСҮТ-ӨӨС ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2021 оны 01 сарын 07-09-ний өдрүүдэд 3 удаагийн бүсчилсэн онлайн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, тархвар судлаач, халдвар судлаач, лабораторийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болох 250 гаруй хүн оролцлоо.
Нийгэм

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсны дараа хязгаарлалтыг цуцална
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Нийгэм































