Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна

“Баярсгоулд” компанийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо
МХЕГ, Өвөрхангай аймгийн МХГ хамтран тус аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Баярсгоулд” компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, байгаль орчны менежентийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийгээгүй, уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Нийгэм

“Найрамдал”-д хууль бусаар газар олгогдсон 24 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар олгосон дараах 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нийгэм

Прокурорын шаардлагын дагуу баривчлах төвийн үйл ажиллагааг сайжруулжээ
Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн үйл ажиллагаа болон тус төвд баривчлагдсан хүнийг албадан сургалтанд хамруулах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
Нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна
-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.
Нийгэм

С.Амарсайхан: Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг өнгөрсөн амралтын өдөр шалгалаа.
Нийгэм

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсдын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.
Нийгэм

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 5-ны өдөр нээж байсан билээ.
Нийгэм

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ
.Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхдаа Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үнэн гэх мэдээлэл өч байна.
Нийгэм

ГАДААДЫН ИРГЭНИЙ ВИЗ ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН ЦАХИМ ВИЗНИЙ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Нийгэм


































