Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

О.АМАРТҮВШИН МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДЛОО
МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр өглөөний 05 цагт Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.
Нийгэм

ШШГЕГ:Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Энэ сарын 21-22-нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан хэдий ч суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алдсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулсан талаар ШШГЕГ-аас мэдээлэл өглөө.
Нийгэм

Номын санчдад батламж гардууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа.
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шавыг өнөөдөр тавина
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл"-ийн шав тавих ёслол өнөөдөр болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцоно.
Нийгэм

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр болно
Бизнесийг дэмжих чиглэлээр бодлогын өмгөөлөл үзүүлж, холбож, чиглүүлж, нөлөөлж ажилладаг, бизнес эрхлэгчдийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит XX их хурал өнөөдөр болно. Их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгохоор төлөвлөсөн.
Нийгэм

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй, согтуугаар морьтой явсан/ 02.22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Цонхоор унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 04:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, Э /6 настай, эрэгтэй/-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Нийгэм

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ
ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2019 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.
Нийгэм




































