СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ

Украин иргэний дайны ирмэг дээр байна: 26 хүн амь алдлаа
Украины нийслэл Киевт эмх замбараагүй байдал үргэлжлэн тусгай тасгийн “Беркут”-ынхан жагсагчид руу дайрч байгаа бол Львов хотод засгийн газрыг эсэргүүцэгчид мужийн прокурорын байшинг эзэлж, Ивано-Франковскт жагсагчид автомат, пулемётоор зэвсэглэжээ.
Эрүүл мэнд
Амиа золиослогч автобус дэлбэлсэн байна
Өнгөрсөн ням гарагт Египетэд Өмнөд Солонгосын жуулчид сууж явсан машиныг дэлбэлсэн хэрэг гарав. Хэргийн газар байцаалт явуулсан Египетийн хууль сахиулах байгууллагынхан алан хядах ажиллагааг амиа золиослогч гүйцэтгэсэн болохыг тогтоожээ. Дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч нь Синайн хойгийн нэгэн мужийн оршин суугч 21 настай залуу байсан аж.
Эрүүл мэнд

Өмнөд Солонгост байшин нуржээ
Өмнөд Солонгосын амралт сувиллын Көнжу хотод зочид буудлын барилгын дээвэр нурснаас арван хүн амь алдаж, хамгийн багаар 15 хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал гарчээ. Үйл явдал Бусаны их сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд сургуулийнхаа амьдралтай танилцах уулзалт хийж байхад болсон учраас амь үрэгдэж гэмтсэн хүмүүсийн олонх нь оюутнууд байжээ.
Эрүүл мэнд

Хууль бус цагаачдыг сумаар угтаж байна
Европчууд хүний эрхийн талаар ярих дуртай. Гэхдээ үндэснийх нь эрх ашиг дээр тулаад ирэхээр хүний эрх, эрх тэгш байдал гэх мэт зүйлс шууд л хүчингүй болдог. Үүний нэг жишээ саяхан Испанийн эрэг орчмын Сеут орчим болсон байна. Дайн тулаантай Камерунаас дүрвэсэн хэдэн мянган хууль бус цагаачид Сеут хотын эрэг рүү амь тэмцэн сэлэх үед
Эрүүл мэнд

Цахилгаан шуудангийн алдаа замын тэмдэг болсон нь
Уэльсийн Суонси хотын нэгэн шинэ замын тэмдэг олны элэг хөшөөх шахжээ. Уэльст замын бүх тэмдэг, тайлбар нь англи, уэльс хоёр хэлээр байдаг. Гэхдээ албаныхан шинээр тавьж буй тэмдэг, тайлбараа эхлээд англиар бичээд түүнийгээ уэльс рүү орчуулах нь түгээмэл байдаг аж.
Эрүүл мэнд

“Facebook” ашиглаад цаазаар авахуулах ял авчээ
Сирид болж байгаа иргэний дайн дэлхий нийтийн анхаарлын төвд байсан хэвээр. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Женев хотноо Сирийн Засгийн газар ба сөрөг хүчний төлөөлөгчдийн хооронд болсон хэлэлцээр ээлжит удаагаа амжилтгүйгээр өндөрлөлөө. Сөрөг хүчний төлөөлөл хэлэлцээрээр шийдэх гол асуудал нь эвслийн Засгийн газар байгуулах,
Эрүүл мэнд

Могойн хороор эмчилдэг номлогч могойд хатгуулан амиа алджээ
Ийм нэгэн өвөрмөц хэрэг Америкийн Теннеси мужид гарсан байна. Жеймс Кутс гэгч энэ номлогч нь үнэн шүтлэгтэй хүнд могойн хатгалт хор хүргэхгүй гэдгийг Библь судраас иш татан баталдаг байсан аж. Тэрээр “Могойгоор аврах” зурагтын реалити шоунд оролцон Америк даяар алдартай болоод байсан нэгэн. Тэрээр өөрийгөө гурван үе дамжсан могой номхруулагч
Эрүүл мэнд

Египетэд зэвсэг авч өгнө
Египет Оросоос нийт гурван тэрбум гаруй ам.доллараар МиГ-29М/М2 сөнөөгч онгоц, агаарын дайралтаас хамгаалах хэд хэдэн систем, Ми-35 нисдэг тэрэг, усан онгоц эсэргүүцэгч пуужин, янз бүрийн сум, буу худалдан авахаар болсон тухай “Ведомости” сонин мэдээллээ. Египетийн “Аль-Масри Аль-Юум” сонины мэдээлж байгаагаар зэвсэг худалдан авах мөнгийг Саудын Арави ба Арабын нэгдсэн Эмират хамтран гаргах аж.
Эрүүл мэнд

Америкийн дипломатчдыг нутаг буцаалаа
Үймээн дэгдээд байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро нь Америкийн Элчин сайдын яамны гурван ажилтныг персона-нон-грата буюу цаашид тухайн улсын нутаг дээр байх эрхгүй этгээдээр тунхаглан нутаг буцахыг шаардсан байна. Нэр, албан тушаалыг нь заахыг хүсээгүй гурван дипломатчийг оюутны виз бүрдүүлэх нэрийдлээр
Эрүүл мэнд


































