Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Олон хүний аминд хүрснээ “Фронт Аль-Нусра” хүлээлээ
Сирийн Алеппод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг “Фронт Аль-Нусра” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээлээ. Тэд офицеруудын ордон, хотын даргын албан байр, хоёр зочид буудлыг дэлбэлэх гэсэн юм гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Сирийн төрийн телевизийн мэдээлснээр энэ дэлбэрэлтийн улмаас 31 хүн амь үрэгдсэн юм.
Эрүүл мэнд

Иванишвили Саакашвилитай хэлэлцээр хийхэд бэлэн гэнэ
Гүржийн дарламентын сонгуульд ялаад байгаа сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн тэрбумтан Бидзан Иванишвили тус улсын ерөнхийлөгч Михаил Саакашвилитай хэлэлцээр хийх ажлын хэсэг томилжээ. Тэр бас анхны гадаад айлчлалаа АНУ-д хийнэ гэсэн байна.
Эрүүл мэнд
ЗҮҮН ГЕРМАНЫХАН ИЛҮҮ АТААРХУУ
Зүүн ба Баруун Герман нэгдсэний баяраар ХБНГУ-д германчуудын эв нэгдлийн өдрийг тэмдэглэдэг. Дөч гаруй жил хоёр өөр системд байсан болохоор оршин суугаа газраасаа хамаараад одоо ч гэсэн олон зүйлд их ялгаатай хандаж байдаг.
Тухайлбал, “Bild” сэтгүүл санал асуулга явуулахад оролцогсдын 36 хувь нь Баруун германчуудыг мөнгөний араас хэт улайрдаг гэжээ.
Эрүүл мэнд

ОБАМА БА РОМНИ ХОЁРЫН АНХНЫ ХАЛЗ УУЛЗАЛТ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гол хоёр нэр дэвшигч анхны халз мэтгэлцээнээ явуулах гэж байна. Мэтгэлцээн Колорадо мужийн Денвер хотод болно. Цаг хагас үргэлжлэх мэтгэлцээний хөндөх сэдэв нь дотоод бодлогын асуудлууд. Уулзалтыг АНУ-ын телевизийн үндсэн бүх суваг, интернэт мэдээллийн сайтууд, YouTube-ээр шууд дамжуулан үзүүлнэ.
Эрүүл мэнд

ОХУ-д санал хураах нэгдсэн нэг л өдөртэй боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал хураах нэгдсэн нэг өдрийн тухай хуульд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгчийн батламжилсан энэ хуулиар бол ОХУ-д бүх төрлийн сонгуулийн санал хураалтыг жилд нэг л удаа есдүгээр сарын хоёр дахь ням гарагт явуулж байх юм байна.
Эрүүл мэнд
Хятадын ЭСЯ-ны ажилтан явган зорчигчийг дайрчээ
БНХАУ-аас ОХУД суугаа ЭСЯ-ны атташе Москва хотноо зам тээврийносол гаргаж явган зорчиг эмэгтэйг дайрлаа гэж интерфакс агентлаг мэдээллээ. Өнөөдөр өглөөгүүр атташе дипломат дугаартай Hyundai Grandeur маркийн машинаар явж байхдаа Киргизээс ирсэн 32 настай эмэгтэйг явган хүний гарцаар гарч байхад нь дайрсан байна. Тархиндаа гэмтэл авсан эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн гэж цагдаагийнхан мэдээлж байна.
Эрүүл мэнд

Гурван сартай хүүхдээ архиар угжиж байжээ
ОХУ-ын Чукоткийн хязгаарын Билибинскийн районд Надежда Еремин гэдэг эмэгтэй жирэмсэн байхдаа байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бол хүүхдээ төрсний дараа ч байнга согтуурч байж. Хамгийн аюултай нь тэрээр охиноо гурван сар хүрэхэд нь унтуулахын тулд угжинд нь төрөл бүрийн хатуулагтай янз бүрийн архи байнга хийдэг байснаас охин нь архины гүн хордлогод орж нас баржээ.
Эрүүл мэнд
ДЭЛХИЙН ХҮН АМ ЭРЧИМТЭЙ ХӨГШИРСӨӨР
Cүүлийн жилүүдэд дэлхий даяараа амьжиргааны төвшин хурдтай сайжирч байгаатай холбоотойгоор хүн амын хөгшрөлт эрчимтэй нэмэгдэж байна. НҮБ-ын хүн амын салбарын сан буюу UNFPA-гаас хэвлүүлсэн илтгэл ч үүнийг батлав. Энэ илтгэлд өгүүлснээр бол дэлхий дээр секунд тутамд хоёр хүн жаран насныхаа ойг тэмдэглэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

СОЛИРООР ЦУТГАСАН БУРХАН ГАЙХШРУУЛЖ БАЙНА
Монгол Оросын хил орчим 15 мянган жилийн өмнө унасан солирын төмрөөр цутгаж хийсэн гэх бурхан эрдэмтдийн гайхшралыг төрүүлж байна. Хөшөөг олсон түүх нь бүр ч сонирхолтой гэж болохоор. “Төмөр хүн” гэж нэрлэгдсэн энэ баримал 24 сантиметр өндөр, 10 кг жинтэй.
Эрүүл мэнд

РОМНИ БАЙР СУУРИА АЛДСААР
Америкийн ерөнхийлөгчийн сонгууль болоход ганц сар үлдлээ. Гол өрсөлдөгчид болох Обама ба Ромни хоёрын дэмжигчд тоо маш эрчимтэй өөрчлөгдөж байна. Сүүлийн нэг сарын дотор Ромни гэхэд л хэт консерватив үзлээсээ болоод өөрийн гол дэмжигч болох мормоны шашинтнуудын дундах байр сууриа алдаж эхэлсэн байна.
Эрүүл мэнд

ЭНЭТХЭГ 3,77 ТЭРБУМААР СӨНӨӨГЧ ОНГОЦ ХУДАЛДАЖ АВНА
Зэвсэглэлдээ жилд хамгийн их хөрөнгө зардаг улсуудын нэг нь Энэтхэг байсхийгээд л хөрш Пакистантайгаа Жаму, Кашмир мужуудын маргаантай бүс нутгаас болж дайтаж байдаг. Мөн БНХАУ-тай газар нутгийн маргаанаас болж хоёр ч удаа дайсан улс. Энэ хоёр гол өрсөлдөгч нь цөмийн зэвсэгтэй, зэвсэглэлээр тун ч их хөөцөлддөг болохоор ингэж хөрөнгө үрэх нь арга ч үгүй юм уу гэмээр.
Эрүүл мэнд
Нигерийн коллежид гэмт этгээд 27 оюутны амь хөнөөлөө
Нигерийн зүүн хойд нутгийн Муби хотын политехникийн коллежид өчигдөр өглөөгүүр зэвсэгт этгээд дайран орж гал нээснээр 27 оюутан амь алдаж 15 хүн шархаджээ. Гэмт этгээд сургуулийн хашаа, хичээлийн танхимд орж ямар ч гэмгүй оюутнууд руу хэдэн цагийн турш гал нээж байхад цагдаа, армийнхан аль нь ч хориглох ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
Эрүүл мэнд
Гүржийн сөрөг хүчин ялах нь тодорхой байна
Даваа гарагт Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 94,05 хувийг тоолсон дүнгээс үзвэл сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл 55,08 хувийн санал авч, өнөөгийн ерөнхийлөгч Саакашвилийн нам 40,14 хувийн санал авчээ.
Өнгөрсөн шөнийн байдлаар сонгуулийн 3766 хэсгээс 3480 нь саналын хуудсаа тоолж дүнгээ гаргаад байгаа юм байна.
Эрүүл мэнд

Хонда Америк, Канадын зах зээлээс 600 мянган машинаа эргүүлж татна
Японы автомашин үйлдвэрлэгч Хонда корпораци АНУ, Канадын зах зээлээс 600 мянга орчим машинаа эргүүлэн татах болжээ. Үйлдвэрлэгчдйин хэлж байгаагаар бол машины жолооны шингэн дамжуулах хоолойд гэмтэл байгаа нь машины жолоодлого алдагдах, бүр түймэр гарах аюул ч дагуулж мэднэ гэнэ.
Эрүүл мэнд

Гахайнууд 70 настай эзнээ идчихжээ
АНУ-ын Ореган мужийн Ривертон хотод нэгэн фермер өвгөнийг өөрийнх нь гахай идсэн хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарчээ. 70 настай фермер торойнуудаа тэжээх гэж гараад тэр чигтээ алга болжээ. Терри Вэнс Гарнерийн төрөл төрөгсөд тун ч удалгүй цагдаад хандсан байна.
Эрүүл мэнд




























