Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Гонконгт хөлөг онгоц мөргөлдж 36 хүн амь алдлаа
Гонконгт өчигдөр орой зорчигч тээврийн хөлөг онгоц мөргөлдөж 36 хүн нас барсан байна. Аврах албаныхан живж байгаа хөлгөөс өнгөрсөн шөнө 123 зорчигийг гаргаж авсан ч 17 нь газар дээрээ нас барж бусад нь эмнэлэгт хүргэх явцад амь алджээ. Одоо бас 50-иад хүн бэртэл гэмтэл аваад байгаа юм байна.
Эрүүл мэнд

Ираны ерөнхийлөгчийн хувийн гэрэл зурагчин АНУ-д орогнол хүслээ
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын хувийн гэрэл зурагчин, оператор АНУ-гаас орогнол хүслээ гэж CNN агентлаг мэдээллээ. Энэ талаар гэрэл зурагчныг төлөөлсөн Нью-Йоркийн өмгөөлөгч Пол О’ Двайр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн хувийн оператор Хасан Голканбхан
Эрүүл мэнд
Мексикийн жагсагчид 70 хоригдлыг суллажээ
Мексикийн Чьяпас мужид эсэргүүцлийн жагсаал хийсэн олон нийт шорон эзэлж тэндээс 70 хоригдлыг суллан захиргааны байшин, соёлын төвийг нь шатаажээ. Олон нийт саяхан болсон орон нутгийн сонгуулийн талаар шүүх шударга шийдвэр гаргаагүйг эсэргүүцэн жагссан байна.
Эрүүл мэнд

Хакерууд Цагаан ордны сайтад халджээ
Цагаан ордны компьютерийн сүлжээнд өчигдөр хакерууд халдаж аюулгүй ажиллагааны систем нь ажиллахгүй болсонгэж АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр хакерууд энэ удаа ямар нэгэн мэдээлэл устгаж, хулгайлж чадаагүй гэжээ.
Эрүүл мэнд

Сөрөг хүчин ялсныг Гүржийн сонгуулийн төв хороо мэдээллээ
Өчигдөр Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 5,26 хувийг тус улсын сонгуулийн төв хороо тоолоход сөрөг хүчний Бидзан Иванишвили тэргүүтэй “Гүржийн мөрөөдөл” эвсэл сонгогчдын 51,32 хувийн санал авсан байна. Харин ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг, эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам 43,85 хувийн санал авчээ.
Эрүүл мэнд

Конвертоплануудыг эсэргүүцэж байна
Японы Окинава аймагт байдаг Футтэма дахь Америкийн цэргийн бааз “MV-22 Osprey” нэртэй конвертоплан ашиглах болсныг арлын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байна. Конвертоплан нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцны зарчмаар ажилладаг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм.
Эрүүл мэнд

Арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарлаа
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг гэрийн хорионд оруулсэн гэнэ.
Эрүүл мэнд

Сирийн Алеппо хотод соёл, түүхийн дурсгал шатаж байна
Сирийн Алеппо хотод засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан болж тус хотын түүхийн дурсгалт зүйлс шатаж байна. Эндэхийн хуучин хотод эртний чулуун зам, маш ховор модон чимэглэл бүхий дэлгүүр, худалдааны газрууд яг л хуучны төрхөөрөө байдгийг НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өвд 1986 онд бүртгэн авсан байдаг юм.
Эрүүл мэнд

Японы Ерөнхий сайд Нода зарим сайдуудаа огцрууллаа
Японы ерөнхий сайд Ёсихико Нода өөрийн танхимын гишүүдээ огцруулж байгаагаа мэдэгдлээ. Танхимын нь 18 гишүүнээс ес нь өөрчлөгдөж Ерөнхий сайд өөрөө, орлогчтойгоо, гадаад харилцааны сайд, эдийн засаг үйлдвэрлэлийн сайд, батлан хамгаалахын сайд нар албан тушаалдаа үлдэх юм байна
Эрүүл мэнд

Их британид гэрлэгсэд шөнө ч бүртгүүлж болно
Ихбританид 176 жилийн өмнө баталсан гэрлэгсэд зөвхөн өглөөний 8,00 цагаас оройн 18,00 цагийн хооронд бүртгүүлж олно гэсэн сонин хуулийг өнөөдрөөс хүчингүй болгож байна. Ингэснээр гэр бүл бологсод хэзээ гэр бүл болохоо, гэрлэлтээ хэзээ ч бүртгүүлж, борой, бүр шөнө, үүрээр ч бүртгүүлж болох юм байна. Гэрлэгсдийг бүртгэх энэ шинэ хууль нь иргэний гэр бүлийг бүртгэх төрийн байгууллага болон шашны байгууллагад хамаатай юм.
Эрүүл мэнд





























