Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Барьцааны хүмүүсийг аварсан Мали эрд францын иргэншил олгожээ
Зэвсэглэсэн этгээдүүд дэлгүүрт дайран орж, үйлчлүүлэгчдийг барьцаалах үед эр зориг гарган барьцааны хүмүүсийг аварсан Мали улсын иргэн Лассан Батилад Франц улсын иргэншил олгосон байна.

Францын Ерөнхий сайд Мануэль Вальс болон Гадаад хэргийн сайд Бернар Казнев нар франц улсын нийт иргэдийн өмнөөс Батилад эр зоригийн нь төлөө баяр хүргэж паспорт гардуулжээ.
Зэвсэглэсэн лал шашинтнууд супермаркетэд дайран орж ирэхэд дэлгүүрийн туслах ажилтан 24 настай мали эр Лассан зургаан үйлчлүүлэгчийг доод хонгилд нуугаад, цагдаад утасдаж халдлагын тухай мэдэгдсэн юм байна.
Нэгдүгээр сарын эхээр лалын шашинт Амеди Кулибали калашниковын хоёр ч автомат буугаар зэвсэглэн Парис хотын Венсенсийн дүүрэг дэх супермаркетэд дайран орж гал нээн үйлчлүүлэгчдийг барьцаалсан юм. Энэ үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүнийг аварсан юм.

Лассан Батила өөрөө лалын шашинт, 2006 оноос Францад амьдарч, өнгөрсөн жил Франц улсын иргэншил хүсч өргөдөл өгсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
Монгол эрчүүд бол
Дайтсан юм болуу гээд уншсан чинь нуугдсан л юм байна ш дээ, Монголчууд Америкт Солонгост дэлгүүр дээрэмдсэн хулгайчруу дайрч очоод аюулгүй болгож байсан тохиолдлууд хэдхэн жилийн өмнө гарч байсан.
2015.01.21