Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Дүүжилж үхсэн залууг аварсангүй гэж түргэний эмчийг зоджээ

ОХУ-ын Екатеринбург хотод найз бүсгүйтэйгээ муудалцсан 23 настай Евгений Мякишев гэгч залуу өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ. Гэрийнхэн нь түргэн тусламж дуудахад 14 минутын дараа ирсэн эмч нарын хэсэг үзлэг хийхэд залуу хэдийнээ бүр нэг цаг хагас, хоёр цагийн өмнө нас барсан байж. Ийм учраас сэхээн амьдруулах ямар ч арга хэмжээ нэмэргүй хэмээн учрыг гэрийнхэнд нь хэлээд гарцгаасан байна. “Залуу нас бараад 1,5-2 цаг болчихсон байсан. Ийм тохиолдолд ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй. Бүхий л шинж тэмдгээр тэр нас барсан байсан” гэж хотын түргэн тусламжийн газрын оперативын жижүүр Матвей Демин хэлжээ.
Эмч нар гадагшаа гартал талийгаачийн найз согтуу хэдэн залуу байснаа залууг сэхээхийг шаарджээ. Үнэн байдлыг хэлтэл нэг нь “Эмч нарыг балбаад”, “Шээснүүд” хэмээн хашгиран дайрсан гэж зодуулсан эмч Виктор Наливайко ярьсан байна.
Бага эмч эмэгтэй зугтан гарч машиндаа орсон ч танхайчууд машиныг нь хамаг цонх шилийг нь хагалан сүйтгэжээ. Азаар энэ үеэр цагдаа дуудаж амжсанаар хуулийнхан тэднийг саатуулан барьсан байна.
“Халдлагын үеэр 54 настай эмч, 53, 32 настай эрэгтэй эмэгтэй хоёр бага эмч, 46 настай жолооч нар зодуулж бэртсэн. Сэжигтэн гурван этгээдийг бүгдийг нь баривчлан саатуулсан” гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Гэмт хэрэгт бусдыгаа уриалсан 26 настай узбек залууг баривчилж, нөгөө хоёр сэжигтнийг батлан даалтад гаргасан гэнэ.
Erchuud hogiin hugiin l yumnuud bdg shde. Dandaa hov yarina. Bieniihe shariig maltaal.
эрэгтэй хүмүүс ямар өрөвдөлтэй юм бэ. үг даахгүй амиа хорлочихдог.

ОХУ-ын Екатеринбург хотод найз бүсгүйтэйгээ муудалцсан 23 настай Евгений Мякишев гэгч залуу өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ. Гэрийнхэн нь түргэн тусламж дуудахад 14 минутын дараа ирсэн эмч нарын хэсэг үзлэг хийхэд залуу хэдийнээ бүр нэг цаг хагас, хоёр цагийн өмнө нас барсан байж. Ийм учраас сэхээн амьдруулах ямар ч арга хэмжээ нэмэргүй хэмээн учрыг гэрийнхэнд нь хэлээд гарцгаасан байна. “Залуу нас бараад 1,5-2 цаг болчихсон байсан. Ийм тохиолдолд ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй. Бүхий л шинж тэмдгээр тэр нас барсан байсан” гэж хотын түргэн тусламжийн газрын оперативын жижүүр Матвей Демин хэлжээ.
Эмч нар гадагшаа гартал талийгаачийн найз согтуу хэдэн залуу байснаа залууг сэхээхийг шаарджээ. Үнэн байдлыг хэлтэл нэг нь “Эмч нарыг балбаад”, “Шээснүүд” хэмээн хашгиран дайрсан гэж зодуулсан эмч Виктор Наливайко ярьсан байна.
Бага эмч эмэгтэй зугтан гарч машиндаа орсон ч танхайчууд машиныг нь хамаг цонх шилийг нь хагалан сүйтгэжээ. Азаар энэ үеэр цагдаа дуудаж амжсанаар хуулийнхан тэднийг саатуулан барьсан байна.
“Халдлагын үеэр 54 настай эмч, 53, 32 настай эрэгтэй эмэгтэй хоёр бага эмч, 46 настай жолооч нар зодуулж бэртсэн. Сэжигтэн гурван этгээдийг бүгдийг нь баривчлан саатуулсан” гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Гэмт хэрэгт бусдыгаа уриалсан 26 настай узбек залууг баривчилж, нөгөө хоёр сэжигтнийг батлан даалтад гаргасан гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.01.21
2015.01.21
























