Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Терроризмыг зөвтгөсөн найман настай хүүг байцаажээ
Нэгдүгээр сарын 7-нд зэвсэглэсэн террористууд Charlie Hebdo шог сэтгүүлийн газарт дайран орж хүний амь нас хөнөөснийг дэмжсэн утгатай үг хэлсэн найман настай жаал хүүг Францын Ницца хотын цагдаагийн газар дуудаж байцаасан байна. Жаал хүү амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх нэг минутын дуугүй жагсаалд оролцохоос татгалзсаны зэрэгцээ “террористуудтай эв нэгдэлтэй байна” гэж хэлснийг сургуулийн удирдлага цагдаагийн газарт мэдүүлжээ.
“Бид жаал хүүг аавтай нь хамт дуудаж, наймхан настай жаахан хүү хаанаас ийм тэрслүү үзэлтэй болсныг мэдэхийг хичээсэн” гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний хэлснээр бол байцаалтын үеэр “Терроризм гэж юу вэ” гэсэн асуултад жаал хүү мэдэхгүй гэж хариулсан гэнэ. “Жаал хүү ер нь юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байсан” гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна.
Лалын шашинтнууд нэгдүгээр сарын 7-нд Парис хотын төв дэх долоо хоног тутмын Charlie Hebdo шог сэтгүүлийн байранд дайран орж гал нээснээр 12 хүн амь алдсаны найм нь тус сэтгүүлийн сэтгүүлч, зураач байсан юм. Мөн 11 хүн шархадсан юм. Charlie Hebdo шог сэтгүүл лалын шашны гэгээн Мохаммедийг шоглон зурж гадна хуудсан дпээрээ тавьснаар лалын шашинт ах дүү Куаши нар энэ аймшигт хэргийг өдүүлсэн нь тодорхой болсон юм.
Нэгдүгээр сарын 7-нд зэвсэглэсэн террористууд Charlie Hebdo шог сэтгүүлийн газарт дайран орж хүний амь нас хөнөөснийг дэмжсэн утгатай үг хэлсэн найман настай жаал хүүг Францын Ницца хотын цагдаагийн газар дуудаж байцаасан байна. Жаал хүү амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх нэг минутын дуугүй жагсаалд оролцохоос татгалзсаны зэрэгцээ “террористуудтай эв нэгдэлтэй байна” гэж хэлснийг сургуулийн удирдлага цагдаагийн газарт мэдүүлжээ. “Бид жаал хүүг аавтай нь хамт дуудаж, наймхан настай жаахан хүү хаанаас ийм тэрслүү үзэлтэй болсныг мэдэхийг хичээсэн” гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл