Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хятадад шувууны ханиадаар 30 хүн өвчлөөд байна

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид энэ оны эхээр шувууны ханиад дэлгэрч 30 хүн халдварлаад байна. Шувууны ханиадын H7N9 вирусээр халдварласан Зеян хотын 48 настай эрэгтэй нас баржээ. Өөр бас хэд хэдэн хүн өвчин нь хүндэрч эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Хүмүүс амьд шувуутай харьцсанаас өвчин тархаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Иймээс шувууны фермүүдэд үзлэг шинжилгээ хийж Гуандун мужид нэгэн фермийн бүх шувууг устгаж оон нутгийн зах худалдааны төвүүдэд амьд шувуу худалдахыг хоригложээ.
Хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэх цагаан сараар хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч өөр бусад хот тосгонууд руу ихээр зорчдог болохоор өвчний тархалт ихсэх вий хэмээн эрх баригчид эмзэглэж байна. Цагаан сараар хятадуудын баярын ширээнд шувууны мах голлодог тул энэ үеэр амьд тахиа маш их гүйлгээтэй болдог байна.
2014 онд хятадад дэлгэрсэн шувууны ханиадын H7N9 вирусын улмаас 120 хүн өвчилж 39 нь нас барсан юм.

0 Сэтгэгдэл