Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Нэг сая гаруй ном, баримт материал шатжээ
Оросын Нийгмийн шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэнд гал гарсны улмаас нэг сая гаруй баримт бичиг, ном шатжээ. Гал өнгөрсөн баасан гарагт байшингийн хоёр давхраас эхэлж гарсан бөгөөд 200 гал сөнөөгч ажиллаад ч дараа өдөр хүртэл нь унтрааж чадаагүй байна. Цахилгааны гэмтлээс болсон гэж таамаглаж буй галыг унтраахаар их хэмжээний ус цацсан нь түймрээс ч илүүтэйгээр ном, баримт материалыг сүйдэлж орхижээ.
Москва дахь энэ хүрээлэн Славян хэл дээрх ном соёлын хамгийн арвин баялаг санд тооцогддог бөгөөд нийт коллекцийнх нь 15 хувь нь галд шатжээ. 1918 онд байгуулагдсан энэ хүрээлэнгийн 14 сая орчим ном, бичиг баримтын нэг сая орчим нь үгүй болсон нь соёлын салбарын хувьд Чернобылийн гамшгаас өөрцгүй зүйл боллоо хэмээн Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Владимир Фортов мэдэгдлээ.
Баялаг сангаараа Конгрессын номын сантай харьцуулахуйц энэ хүрээлэнд бүр 1789 оны үеийн хууль тогтоох байгууллагын тухай түүхэн баримт материалууд хадгалагдаж байж. Дэлхий дахины нийгмийн шинжлэх ухааны салбарынхан өөр хаанаас ч олох аргагүй хуучны баримт материал, ном товхимлыг эндээс л олдог аж.

0 Сэтгэгдэл