Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Амласан хандивынхаа 40 хувийг л өгчээ
Баруун Африкт тархсан Эбола халдварт өвчнийг эмчлэх, тахлыг дарахад зориулан олон улсын хандивласан мөнгөний ердөө 40 хувь нь зохих газартаа хүрчээ.
Гвиней улсад өвчний анхны 49 тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас барахад тус улсад туслахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад уриалж, 4,8 сая ам.доллар хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Эбола анх гарсан дөрөвдүгээр сараас хойш энэ өвчний тархалтыг зогсоох, өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэгтэй төсөв мөнгөний хэмжээ тогтмол өсч ирсэн бөгөөд наймдугаар сар гэхэд тахлыг барихад 600 сая ам.доллар хэрэгтэй гэж тооцож байсан. Харин өнгөрсөн оны төгсгөлд Эболагийн эсрэг тэмцэхэд 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж НҮБ-аас зарласан юм.
Уг нь, олон улс, зарим байгууллага энэ мөнгөн дүнг бараг хоёр дахин нугалах хэмжээний буюу 2,9 тэрбум ам.долларын хандив өгнө гэж амласан. Гэвч тэд амласан мөнгөнийхөө тал хүрэхгүй хувийг л өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд Эболад нэрвэгдсэн орнуудад нийтдээ 1,09 тэрбум ам.долларын хандив тусламж л очжээ. Үүний бараг 90 шахам хувийг АНУ дангаараа хандивлаж, 800 гаруй сая ам.долларыг Африкт илгээсэн байна. Дэлхийн банк Либери, Гвиней зэрэг баруун Африкийн орнуудад 230 сая ам.доллар хандивлана гэж амласан ч түүнийхээ тал хувийг л шилжүүлжээ. Ийнхүү олон улсын зүгээс амласан хандиваа бүрэн бүтнээр нь өгөөгүйн дээр халдвар аль хэдийнэ тархаад тав, зургаан сарын нүүр үзсэний дараа тэдний амласан мөнгөний хагас хугас нь шилжиж, зохих газартаа очсон байна.
Баруун Африкт тархсан Эбола халдварт өвчнийг эмчлэх, тахлыг дарахад зориулан олон улсын хандивласан мөнгөний ердөө 40 хувь нь зохих газартаа хүрчээ. Гвиней улсад өвчний анхны 49 тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас барахад тус улсад туслахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад уриалж, 4,8 сая ам.доллар хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Эбола анх гарсан дөрөвдүгээр сараас хойш энэ өвчний тархалтыг зогсоох, өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэгтэй төсөв мөнгөний хэмжээ тогтмол өсч ирсэн бөгөөд наймдугаар сар гэхэд тахлыг барихад 600 сая ам.доллар хэрэгтэй гэж тооцож байсан. Харин өнгөрсөн оны төгсгөлд Эболагийн эсрэг тэмцэхэд 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж НҮБ-аас зарласан юм.

0 Сэтгэгдэл