“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэнгүй

Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргаж МАХН-аас нэр дэвшүүлсэн Д.Чинзориг, Ж.Энхбаатар, С.Саранхүү, Э.Эрдэнэжамъян, Н.Энхбаяр нарыг бүртгэхээс татгалзсан байна.
Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал зарлаж “СЕХ гэдэг байгууллага МАНАН-гийн гар хөл болсон байна” гэлээ. Мөн ЦЕГ-ын Мэдээлэл лавлагааны төвөөс түүнд ял шийтгэлтэй эсэхийг тодорхойлсон албан бичиг гаргаж өгөөгүйг баталлаа.
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Мэдээлэл лавлагааны төвөөс Н.Энхбаярын төлөөлөгч Ц.Цэрэнжээд ирүүлсэн албан бичигтээ “… танд ноогдуулсан … үндсэн нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 /энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно/ гэж зааснаар таны ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсан юм байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн хариу тайлбарт ч “78.2.3 дахь хэсэгт заасан, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцно. Иймд таны ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэж заажээ.
Ингэснээр ялаа эдэлж дуусах, ял эдлэхээс чөлөөлөгдөх гэсэн хоёр өөр ойлголтыг хольж хутгажээ гэсэн юм. 2009 оны Өршөөлийн хуульд зааснаар би ялаас чөлөөлөгдсөн учир ял тоологдохгүй. Эрүүгийн хуулийн тайлбарт “… Өршөөл үзүүлж, ялаас чөлөөлөгдөж байгаа бол чөлөөлөгдөхийн хамт ялгүй болно” гэж тайлбарласан байдаг хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд дэлгэн тайлбарлалаа.
Иймд Н.Энхбаяр хуулийн дагуу маргаашийн дотор дахин лавлагаа гарган өгнө үү хэмээн ЦЕГ- т хүсэлт таваьсан гэдгээ энд хэллээ.
энэ одоо болиосой. Өөрийгөө юу гээд бодчихоод тэнгэрээс бууж чадахгүй байгаа юмбэ. Монголын төрийг бусниулсан нь багадаа юу

0 Сэтгэгдэл
зочин
Элбэгдорж одоо болих хэрэгтэй. энхбаяр төрд байх ёстой хүн.
2016.06.03
2016.06.02