Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сэлэнгэ дээр УЦС барихыг оросууд зөвшөөрсөн гэдгийг ОХУ няцаалаа

Байгаль нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр Монголын тал усан цахилгаан станц барихыг оросууд эсэргүүцэж байсан ч сүүлдээ ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрсөн гэж Монголын тал мэдэгдсэнийг Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам няцаасан байна.
Тавдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албаны Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт ирж Байгал нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр Монгол Улс усан цахилгаан станц барих гэж байгаа төлөвлөгөөний тухай хэлэлцсэн юм.

Энэ уулзалтын дараагаар “Эгийн гол” усан цахилгаан станц барих асуудлыг Оросын тал зөвшөөрсөн гэсэн утгатай материалууд орос, монголын хэвлэлүүдэд гарч эхэлсэн. Үүнийг Монголын төлөөлөгчдийн тэргүүн, энэ төслийн захирал Д.Одхүүгийн интернетийн сүлжээнд тавьсныг эх сурвалж болгон түгээсэн нь тэр. Тэрээр твиттер хуудасандаа  "Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа" хэмээн жиргэсэн юм байна.   Үнэнийг хэлэхэд тийм явдал болоогүй юм. Харин ноён Д.Одхүү уузалтын үеийн протоколын гар бичмэлийг тулгуурлан ярьжээ хэмээн Элчин сайдын яам тэмдэглэжээ.
Ийм учраас болж өнгөрсөн энэ арга хэмжээний талаар, түүний үр дүнгийн тухай  бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж ЭСЯ үзэж байгаа юм.

“Газар зүйн нээлт”

Албан мэдээнд өгүүлсэнчлэн Монголын төлөөлөгчдийн тэргүүн Д.Одхүү Эгийн голыг Оросын хил рүү ордоггүй, 1995 онд байгуулсан хил орчмын ус ашиглах, хамгаалах тухай орос-монголын хэлэлцээрт хамаарагдахгүй объект гэсэн хатуу итгэлтэй байгаа юм байна. Төслийн захирал  үүнийг “Эгийн гол” усан цахилгаан станц барих тухай улс төрийн шийдвэр нь оросын болоод олон улсын талд хамааралгүй, экологийн ямар ч үр дагаваргүй  гэж үзэж байна.

-Хэрэв ноён Д.Одхүүгийн мэдэгдэж байгаагаар бол монголын тал хоёр талын яриа хэлэлцээрийг үл хүндэтгэн хатуу байр суурьтай байгаа нь харагдаж байна. Ноён Д.Одхүү бас “газар зүйн шинэ нээлт”-ээрээ Эгийн гол бол Хөвсгөл нуурын ай савд багтдаг гэсэн алдаатай бодлогодоо анхаарал хандуулахыг хичээж байгаа юм. Хөвсгөл нуураас эх авдгийн хувьд Эгийн гол энэ нуурын ай савд багтдаг нь хэнд ч нууц биш. Гэхдээ Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, түүнтэй хамт манай гаригийн хамгийн цэнгэг уст Байгаль нуурт цутгадаг гэдэг нь бас хэн бүхэнд тодорхой. Ноён Д.Одхүүгийнхээр бол Эгийн гол Хөвсгөл нуураас эх авч, эргээд тэндээ цутгадаг болж таарч байна уу.

Эгийн гол нь Байгаль нуурын ай савд багтаж, тэнд усаа цутгадаг болохоор 1995 онд Орос-Монгол хоёр улсын хил орчмын усны тухай хэлэлцээр, ус хамгаалах тухай олон улсын конвенцид  хамаарч байгаа юм. 1995 оны хоёр улсын хэлэлцээрээр усны нэгдсэн ай сав, хил орчмын усыг хамгаалах, ашиглах, түүнийг хязгаарлах, хорогдуулах, сөрөг үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заасан байдаг.

Оросын тал ноён Д.Одхүүгийн саналаар Монгол Улсыг асуудлыг бие даан шийдвэрлэх өөрийн газар нутаг дээрх усны нөөцийг ашиглах талаар хүндэтгэлтэй хандаж байгаагаа уулзалт дээр илэрхийлсэн нь протокол дээр байж байгаа.
Гэхдээ оросын төлөөлөгчид Засгийн газар хоорондын хэлэлцээрийн зургадугаар зүйлийг анхаарч үзэхийг сануулж байсан. Энэ баримт бичиг хилийн усны нөөцийн талаар олон улсын эрхзүй, харилцан эрх тэгш, бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчим дээр  тулгуурлан 1993 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулсан хоёр орны найрсаг ажиллага, хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр үйлдсэн баримт.

Орчуулгын хүндрэл


Оросын төлөөлөгчид монголын талын мэдэгдсэнийг “анхааралдаа авлаа “ хэмээн протоколд тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ оросын эрдэмтдийн оролцоотой байгаль экологийн нарийвчилсан үнэлгээ хийлгүйгээр Усан цахилгаан станц барих төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Ийм судалгаа хийхийн тулд  францын үнэлгээний “Трактебель инжиниринг” компанийн боловсруулсан  төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нөгөө талдаа өгөх ёстой гэж шаардсан юм. Энэ материалын дагуу л оросын мэргэжилтнүүд иж бүрэн шинжилгээ хийх юм гэж ЭСЯ тэмдэглжээ.
Оросын төлөөлөгчдийн саналаар бол уулзалтын протоколд тусгасан дагуу аль ч тал нь Байгаль нуурын эко системд нөлөөлөх ямар ч үйл ажиллагаа хийхгүй байх ёстой. Харин “Эгийн гол” усан цахилгаан станц төсөл нь Байгаль нуурын эко системд  хэрхэн нөлөөлөх талаар олон улсын компани, орос монголын эрдэмтдийн оролцоотой судалгааг цаг алдалгүй эхлүүлэх, мөн “Шүрэн”, “Орхон” төслийн экологи болон нийгмийн үр дагаврын талаар  оросын Буриад, Эрхүү мужид олон нийтийн санал асуулга явуулах шаардлагтай байгаа юм.

“Протокол нь Оросын тал “Эгийн гол” усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх ямар ч зөвшөөрөл өгсөн гэсэн үндсэн баталгаа болохгүй. Тэгээд ч ноён Д.Одхүүгийн санаачилгаар уулзалтыг албан ёсны хэлэлцээрийн зарчмаар явуулаагүй. Тэгээд ч ийм чухал, зарчмын асуудлаар  оросын төлөөлөгчид зөвшөөрөл өгөхгүй нь ойлгомжтой. Ийм тохиолдолд бид энэ бүхнийг нэг талыг баримталсан зүйл гэж үзэж байна” хэмээн ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Үндэсний эрчим хүчний салбараа хөгжүүлэх, ус ашиглаж эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох гэсэн нь Монгол Улсын бие даасан эрх гэдгийг тэмдэглэж байна. Үүнийг бид  шүүхгүй. Ганцхан “Эгийн гол” усан цахилгаан станц төслөө дэлхийн өв болсон Байгаль нуурыг хамгаалах олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн иж бүрэн нарийвчилсан шинжилгээ дүгнэлтгүйгээр эхлүүлэхгүй байхыг л Оросын тал хүсч байгаа юм.

Харин Монголын эрчим хүчний дутагдлыг өөр аргаар нөхөх арга замын талаар харилцан ашигтай яриа хэлэлцээр хийхэд Оросын тал бэлэн байна гэж ОХУ-ын ЭСЯ тэмдэглэжээ. “Эрчим хүчээ удаан хугацаагаар нийлүүлэх талаар талууд хэлэлцэж болох юм. Хоёр улс эрчим хүчний салбарын  хамтын ажиллагаагаа хөгжүүлж нөхөрсөг монгол орны эрчим хүчний эх үүсвэр, байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинийг барих талаар хамтарч болно гэж найдаж байна” гэж энд тэмдэглэжээ.

Тодруулга:

Сэлэнгэ мөрний ай савд усан цахилгаан станц барих энэ төслүүд /Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”, Эгийн гол дээр “Орхон” УЦС/ нь эрчим хүчний томоохон эх үүсэр болно. Энэ станцуудыг барих дэд бүтцийг байгуулахад зориулж  Хятадын Эксимбанк нэг тэрбум долларын зээл олгох олгоод байгаа юм. Энэ төслүүд нь хүрээлэн байгаа орчин, хүн амд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийн талаар Орос, Монголын засгийн газрын бус байгууллагууд нэг биш удаа асуудал тавьж байсан юм. “Байгаль нуурын төлөөх буриадын нэгдэл”, “Байгаль нуурын экологийн давалгаа”, олон улсын “Хил хязгааргүй ус” байгууллагын төлөөлөгчид 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Эрхүү хотноо Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын зөвлөлийн төлөөлөгчид, ОХУ-ын ШУА-ийн Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн нартай  уулзаж энэ усан цахилгаан станцыг барих нь ямар үр дагаварт хүргэх талаар ярилцсан. Байгаль хамгаалагчид ОХУ, Монгол, Хятадын Гадаад хэргийн яаманд хандаж захидал илгээлт явуулан энэ улсуудыг Дэлхий дахины байгалийн өв болсон “Байгаль нуур”-ыг хамгаалахын тулд Орос, Монгол, Хятад улсуудыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэн хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Оросын vt-inform.ru сайтад энэ сарын 6-нд нийтэлснээс орчуулав
0 Сэтгэгдэл
... Egiin gol bol Baigal nuurt yamarch nuluu uzuulehgui jijigheen gol shuu dee.... Baigal nuurt tsutgadag Selenge murunii 35% ni Mongol Ulsaas ochson us bdag. Ternii 3% ni Egiin goliin us.... Iim l uchuuhen gol deer stants barihiig eserguutseed bga yum daa teneg Ivanuud.
Оросуудын хүслээр Монголд хийх юм алга, бүгд хориотой: усан цахилгаан станц, төмөр зам, нүүрс, занар, уран олборлолт, атомын станц. Зөвхөн малаа маллаад бүгд малчид болцгоо гэнэ Монгол хямралд ороход хамгийн их баярласан улсууд оросууд . Яг энэ үед троллууд нь ч баяр хөөртэй ажиллаж эхэлсэн Монгол улс жинхнээсээ доройтож уруудаж байхад 1990-2000 онуудад цорын ганц туслаагүй том гүрэн гэвэл орос . Харин сэргэж буй Монголыг унагахаар улайран дайрсан улсууд оросууд . Монгол хөгжлийн бүх боломжоо оросуудаар боолгож хямралд орж байна Бас нэг хорон санаа нь ардчилал шиг дампуу юм алга гэж оросын троллууд идэвхтэй сурталчилна. Санаа нь Монгол улс ардчилалаас татгалзаж барууны орнуудын дэмжлэгээс салгахыг хүснэ Оросын троллууд сүүлийн 3-4 жил маш идэвхтэй, ил цагаан ажилладаг болсон . Тагнуулын байгууллага эдгээр хүмүүс ямар шалтгаанаар хэний санхүүжилтээр 3-4 жил ажиллаж байгааг олж тогтоох хэрэгтэй Оросын Лаврын навч ирээд юу гэв: ”Монгол улсад 3дагч орны нөлөөг оруулахгүйн тулд орос хятадтай хавсран бүгдийг хийх болно” гэсэн. Энд байгаа оросын троллууд нь ч Монголчуудад АНУ гэж ямар тамын улс болохыг ухуулан улайрна, Хорон санааг нь ойлгоорой Хятадтай тэмцэх эрх ашигтай, чадвартай улс Америк . Орос бол Хятадыг юу ч хийсэн одоо дуугарахгүй! Д ебил Путин оросын э-з ийг хятадаас хараат болгохоор улайрж байна, забайкальск унаган монголын Чингисийн нутгийг хятадуудад зарсан жинхэнэ да йсан
Хамгийн их уншсан