Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Нийслэлийн АН Э.Бат-Үүлийг ирэх дөрвөн жилийн хотын даргаар зарлалаа

Ардчилсан нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн сурталчилгааны нээлтээ Монгол бөхийн өргөөнд хийлээ.

Ингэхдээ Нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшигчид өнөөдөр “анхдугаар хуралдаанаа” хийж  өнгөрсөн дөрвөн жилд хотод их бүтээн байгуулалтын ажил өрнүүлсөн Эрдэнийн Бат-Үүлийг ирэх дөрвөн жилд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаа мэдэгдэж олон нийтэд зарлалаа. 
АН “5+ төлөвлөгөө” нэртэй мөрийн хөтөлбөртөө нийслэлд эхлүүлээд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа  үргэлжлүүлж, хурд, хүртээмж, үр дүнг нь улам нэмэх зорилго, арга замуудаа төлөвлөн тусгаснаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн ИТХ-д хуралд олонхи болсон нам томилдог. Э.Бат-Үүлийг хотын даргаар дахин дөрвөнж ил ажиллуулъя, сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлыг нь үргэлжлүүлье, үр дүнд хүргэе гэвэл АН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийг  багаар нь дэмжих ёстой.

Нийслэлийн ИТХ-ын сонгууль нь алхдаг гудамж, явдаг зам, зорчдог автобус, сургууль, цэцэрлэг, ус дулаан, амьдрах орчноо илүү тохитой, аятай сайхахн болгов, дөрвөн жилийн өмнөхөөс өнөөдөр огт өөр болсон шиг, өнөөдрөөс дөрвөн жилийн дараа бүр сайхан болгоё гэвэл АН-аас нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүлийн багийг дэмжи НИТХ-д олонхи болгох хэрэгтэй гэж сурталчилгааны нээлтийн үеэр ярилаа.
Улаанбаатар дөрвөн жилийн амжилт бүтээлээ үргэлжлүүлж гүйцээнэ
Э.Бат-Үүлийн баг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг харанхуй гудамж, хавчиг замаас салгаж, бүтээн байгуулалтын “бослого” өрнүүлсэн билээ. Сүүлийн дөрвөн жилд  шинээр тавьсан, шинэчилж өргөтгөсөн зам гэхэд л 2012 оноос өмнөх 20 жилийнхээс гурав дахин их байна.
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил 2013 онд эхэлж, хотын хүн амын ес, газар нутгийн 14 хувийг хамран 7374 айлын орон сууц барьж байна. Харин 4044 өрх буюу 16 мянга гаруй иргэн хашааны газраа шинэ байраар сольж хот дотроо их нүүдэл хийжээ. Энэ мэтээр нийслэл хот маань сүүлийн жилүүдэд өнгө төрхөө танигдахын аргагүй өөрчилсөн. Тиймээс ч Э.Бат-Үүлийн баг зам, сургууль, цэцэрлэг барих, хот тохижилт, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний супермаркетууд, гэр хорооллын дахин төлөвлөлт, цахим газар олголт зэрэг дорвитой хийсэн ажилтай, шийдсэн асуудал олонтой ээлжит сонгуульдаа орлоо.
0 Сэтгэгдэл
Ingej bolohguishdee ard tumen songoh estoi bolhoos hedhen hunii huviin erh ashig harj , niilj idéj uudag deeremchud, ard tumnii sanal asuulgaar shiidverleh heregtei
Арай л хэтэрнэ ээ. Ард түмэн та нарыг сонгох эсэхээ шийднэ. Тэрний дараа хэрвээ сонгогдвол хэнийг хотын даргаар томилохоо та нар шийдэх байх. Ингэж улайм цайм ард түмэнд биднийг сонго гэж тулгаж шаардаж болохгүй байх аа.
Хамгийн их уншсан