Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сонгуулийн солиорол-1

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа уржигдраас албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид сонгогдохын тулд байдаг чадлаараа “пиардсаар”. Үүнтэй зэрэгцээд иргэдийн бухамдал, инээдэм зэрэгцэв. Хаа сайгүй стресс ундрах болсон үед инээдмийг нь онцлохоор шийдлээ.
Өнөө жил нэр дэвшигчдийн уриа ард түмэнд ихээхэн хүрч байх шиг. Тухайлбал, гэр бүлийнхээ зургийг тавиад “Гэр орныг тань гэрэл гэгээтэй болгоно” хэмээн гэр цэвэрлэх юм болов уу, гэрлийн шил солих гээд байна уу гэсэн төөрөгдөл бий болгочихож байгаа юм. Мөн “Би таны гэр бүлийн гишүүн” гэсэн уриалга байна. Үүнийг нь “Ажилдаа яваад иртэл гэр бүлийн гишүүн нэгээр нэмэгдэж. Одоо тэжээдэг л байх даа” хэмээн доог хийх. Зарим нь бүр гэр бүлийн шинэ гишүүнээрээ хоолоо хийлгэж, гэрээ цэвэрлүүлэх гэсэн юм хэмээн нэгнээсээ хаана байгааг нь асууж сураглах. “Би ирлээ” хэмээн уриалах нэгэн ч байна. “Хаанаас ч ирж байгаа юм. Терминатор юм уу хаашаа юм” гээд л бас л олон нийтийн сүлжээнд яриад өнжих аж.
За тэгээд нөгөөх мундаг улстөрчид, нэр дэвшигчид чинь гэнэт л олон пэйж хуудастай болоод эхэллээ. Гэтэл зарим нь өөрийнхөө нэрийг байтугай аавынхаа нэрийг буруу биччих юм. Доржийн гэж бичихэд эр үгийн “ы” тэй л явна билээ.
Манайхан ч шогч гэж жигтэйхэн. “Ухах хүн нь байвал ухуулах байр нь энд байна” гэж “Ухуулах байр” хэмээн том хаяг тавьсан байшингийн зургаар олон нийтийн сүлжээнд яриа өдөх юм. Шөнө гэрэлтүүрэхээс өөр үүрэггүй гэрлийн шон бол сонгуулийн үед олон үүрэгтэй болж. Тухайн тойрогт дэвшиж буй бүх л хүн гэрлийн шон дээр жижиг томоор хэвлэсэн танилцуулгаа байрлуулсан байх жишээний. Дэлгүүрийн лангуун дээр өрсөн ижил төрлийн боловч өөр өөр үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг санагдав.
Айл бүрийн хаалга тогшиж тараах материал тараадаг жишгийг “Үхлийн тойрог” хэмээн нэрлэгдсэн УИХ-ын 54-р тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Анужин эвджээ. Тойргийн оршин суугчдын утсаар “Анужингийн сонгуулийн штабаас ярьж байна. Ирж мэдээлэл аваарай” хэмээн ярьсан байх. Иргэдийн байгаа газар очиж уулздаг сурталчилгааны сонгодог аргыг өөрчилж сонгогчийг дуудаж “байцаах” нь бололтой.
Өмнө нь нэр дэвшигчид мөнгө тараадаг байсан бол өнөө жил хандив гуйдаг болсон. Хандив гуйхдаа бас учиртай. Найзын найман мянга, танилын таван мянга, амрагийн 10 мянгыг хийгээрэй хэмээн уриалаад эхэлж. Зарим нь бүр давраад зузаан найзын 100 мянгыг хийчих гэв.
Бас нэг инээдэм ч гэх юм уу ханиадам ч гэх юм уу нэг болсон явдал байна. Өнөөх улстөрчид, нэр дэвшигчид чинь тараах материал, сурталчилгааны самбар дээрээ зургаа засч янзлаад гялтгар царайтай гарчихаж. Гэтэл тойргийн иргэд нь нэр дэвшигчээ “амьдаар” нь танихгүй хөглөсөн тохиолдол гарчээ. Энэ мэт сонгуулийн солиорол хөвөрсөөр. Гэсэн ч сонгогчид солиотой хүнийг дагаж солиотой бололгүй солиорлоос өөрийгөө хамгаалж, сонголтоо зөв хийхийг л уриалж байна.
0 Сэтгэгдэл
Естой сэтгэц эруул уу?
Яанаа яанаа. 17 хоногийг бурханаас гуйж байгаад бушуухан гүйлгэчих юмсан. Инээд хүргэхээс илүүтэй эгдүү дургүй хүргэсэн нь ихэнх нь байгаам л даа. Монгол хэл ийм ядуу болчихсон юмуу бидэнд тааруулж ийм ядруу харьцаад байна уу? Сонгуулийн сурталчигааны эн хоногуудыг чөтгөрт үнэгүй худалдчихмаар үнэн ядаргаатай өдрүүд л дээ.
Хамгийн их уншсан