Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Хийсэн ажилгүй хэлэх үггүй хүн л “хар PR”-аар “зэвсэглэл” хөөцөлддөг
“Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах гэмтээх бохирдуулахыг хориглоно. Зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  Сонгуулийн тухай хуульд заасан байгаа. Гэвч сонгуулийн сурталчилгаа эхлээд энд тэндгүй урагдсан нүдийг нь цоолсон самбар харагдах болов. Арай л гомдмоор зарим нөхдийг доромжилжээ. Гэвч хэргийн эзэн хэн бэ гэдгийг хэрхэн тодруулах боломж алга.
Бүх самбараа камертай тавих уу. Ийм боломж байхгүй учраас энэ бол өрсөлдөгчийн хийсэн ажил гэж хардахаас үнэндээ өөр арга алга. Өсөрхөж хонзогнох хүн ердөө л өрсөлдөгч. Өөр хэн байх вэ дээ. Самбараас гадна сурталчилгааны материалд нь сонгогчдыг хахуульдсан гэх өнгө аяс оруулж болохуйц зүйл хавчуулж тараасан сураг ч гарав.

Нийслэлийн Ардчилсан намын сурталчилгааны хэрэгсэл, сурталчилгаа хийж байгаа байдал үнэндээ бусдаас арай содон байгаа нь илэрхий харагдаж байна. Хотын дарга хийсэн ажлаа нүүр бардам ярьж явна. Тэд багаараа дөрвөн жил гар нийлэн ажилласан шигээ багаараа сонгуульд орж байгаагаа илэрхийлэн нэг уриатай, нэг дуутай, нэг өнгөтэй харагдаж байгаа юм. Хотын даргын сонгуулийн нээлтийн үеэр яригдаж байсан төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн, нийслэлийн төсвийг юунд хэрхэн зарцуулж буйгаа иргэддээ хууль батлагдахаас өмнө мэдээлж эхэлсэн, автомашины дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулсан, хотын дэд бүтцийг шинэчлэн сайжруулах ажлаа үе шаттай хийж, 3,4 дүгээр цахилгаан станцын өргөтгөл барьсан, Амгалан дулааны станцыг шинээр барьсан, түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж, 4044 мянган айлд хашааны газраа шинэ байраар солин боломж олгосон,хуучны орон сууцнуудын дулаан алдалтыг бууруулсан, 96 шинэ сургууль цэцэрлэг үүдээ нээсэн зэрэг асуудлыг  Ардчилсан намаас нэр дэвшигч бусад хүмүүсийн ярианаас ч сонслоо.

Тэд хийснээ ингэж ярьж байна. Харин хийхээ “5+ төлөвлөгөө” гэж тодорхойлжээ. Нээлттэй засаглал, Хотын эдийн засаг, Орон сууц, Ногоон хөгжил, Амьдрах таатай орчин  хэмээн тодорхойлж, нийслэлийн иргэдийн төлөө хийж чадах боломжоо ярьж байна. Намууд маань ингээд л ил тод өрсөлд. Сонгогчид юу хийснийг юу хийж чадахыг л чинь сонсож, надад хэний ярьсан юу хэрэгтэй вэ гэдгийг оюун бодолдоо тунгаагаад сонголтоо хийнэ.

Гэтэл ердөө л нэгнийхээ хийснийг харлуулж, бас үгүйсгэж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлнэ гэж бодож байгаа бол дэндүү том эндүүрэл. Сонгогчид маань сонгох, сонгогдох эрхээ эдлээд 26 жил болж байна.  Муйхраар дугуйлах үзэгдэл аль хэдийнэ өнгөрсөн. Маргаашийн төлөө тэд юу хийхээ хэнийг сонгохоо тунгаан боддог. Ялангуяа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж юу юм бэ. Тэнд сонгогдсон төлөөлөгч нар бидний төлөө юу хийж чадах вэ, яагаад бид тэднийг сонгодог вэ гэдгийг тунгаан, маргааш би ямар нийслэл хотод амьдрах вэ гэсэн асуулт тавиад сонголт хийдэг болсон. Өмнө нь нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар, гүйцэтгэх үүрэг ролийнх нь талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр энэ цаг үе улиран одсон. Сонгогч тухтай, амгалан, аюулгүй, утаагүй, бохиргүй, ногоон байгууламжтай, тоглоомын талбайтай, машины зогсоолтой, зөв төлөвлөлттэй нийслэл хотыг хүсч байна. Тиймээс хар пиараар сонголтонд нөлөөлдөг цаг өнгөрсөн гэдгийг аль аль намын пиарчдад хэн бүхэн хэлж байгаа юм.

Уг нь энэ жил сонгуулийн хугацааг тулган байж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа энэ хар пиар гэгч зүйлийг чадлаараа л хориглосон.  Харамсалтай нь хар пиар хэтэртлээ цацагдаж эхлэх төлөв ажиглагдах болов. Сонгуульд өрсөлдөнө, төрийн түшээ болно гэж зорьсон хүнд наад захын соёл төлөвшсөн байх ёстой. Тэр хийсэн бүтээснээ сонгогч түмэндээ танилцуулж , цаашид хийх бүтээхээ, тэр л боломжоо ярих ёстой. Хийсэн ажилтай хүнд энэ бол хамгийн амархан зүйл биз. Харин өмнө нь ч одоо ч хийсэн ажилгүй хүнд өрсөлдөгчөө харлуулах л хамгийн түрүүнд бодогддог бололтой.

Пиар гэж тэгвэл юу юм бэ.  Ердөө л таны тухай бусад хүн ярих сэдвийг зөв шидэх л арга хэрэгсэл гэж энгийнээр хүмүүс тайлбарлаж хэлдэг ч үндсэндээ “Олон нийтийн харилцаа” гэж тодорхойлдог. Ном ёсоороо пиар нь хуулийн хүрээнд нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмээний дагуу явагдах ёстой бөгөөд үүнд төр нь нийгмийн үнэт зүйлсийг дээдлэх, нийгмийн сонирхлыг эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс хандах л шаардлагатай гэдэг. Харамсалтай нь манайд “шүгэл үлээх” буюу эсрэг талын булхайг илэрхийлэх, унагах зорилгоор хөшигний цаана хийх аргыг ихэвчлэн пиар хэмээн ашигладаг байсан бол одоо бүүр хөшигний наана гарч ирээд хийдэг болж.

 Өчигдөрхөн хар пиарын сонгодог жишээг сонгогчид нүдээ бөглөж чихээ таглатлаа харав, сонсов. Өрсөлдөгчөө харлуулах бичлэгээр нокаутад оруулна гэж төлөвлөсөн зарим хүн өөрсдөө дэндүү муухай харагдав.
Гэвч сонгуулиар бүх амьдрал дуусахгүй гэдгийг хэн ч үл анзаардаг. Маргааш тэд хоорондоо уулзана, ажил ярилцана, магадгүй үр хүүхдүүд нь найзалж нөхөрлөнө гэдгийг ч хэн нь төсөөлж, боддоггүй. Зөвхөн өнөөдөр л энэ хүний муухай харагдуулахын төлөө маргаашийн ирээдүйг нь баллаж байгаагаа ч ухаардаггүй.

 Сэтгүүлч байна гэдэг зүгээр нэг таарснаа бичиж, таалагдсанаа магтдаг, нүдэнд хүйтэн харагдсанаа муулчихдаг ажил биш. Тиймээс нэр дэвшигчдэд боломж олгох хэрэгтэй. Тэд хийснээ ярих ёстой. Бас хийх ажил нь хэд бодитой байж чадах вэ гэдгээ тайлбарлах ёстой. Юм хийж чаддаг хүнд нь бид итгэж, юм хийж чаддаг хүнийг нь сонгох эрхтэй. Түүнээс зурагтаар олон гарч, чанга дуугаар ярьсан хүнийг ажил хийдэг хүн гэж харах нь өрөөсгөл гэдгийг өнөөдөр иргэд мэднэ мэдэрсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан