“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Аймхай эрчүүдийн увайгүй улс төр эмэгтэйчүүд рүү чиглэлээ

“Адилхан чадвартай эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч танай тойрогт өрсөлдвөл хэнийг нь дэмжих вэ” гэж асуухад 35 хувь нь эмэгтэйг, 20 хувь нь эрэгтэйг гэж хариулжээ. Би ч гэсэн эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ. Яагаад гэвэл тоочин хэлэх дэндүү олон шалтгаан бий. Үнэнч шударга, тууштай, авлига, лоббинд автдаггүй, нийгмийн чухал асуудлыг шийддэг... гээд урт жагсаалт гарна. Үүн дээр нэмээд увайгүй эрчүүдийг айлгаж чадаж байгаа хүчтэй учраас. Сонгууль эхлээд долоо ч хоноогүй байхад эмэгтэйчүүдийг онилж байгаад намнаж эхэллээ.
Азийн улс орнуудаас хүйсийн ялгаа бага, харьцангуй тэгш эрхтэй ч цаагуураа л үл тоосон хандлага байсаар. Нэр дэвшигчид тодорч эхлэх үеэс л эмэгтэйчүүд рүү дайрч давшилсан гэхэд буруудахгүй. Адаглаад л улс төрийн намуудын нэр дэвшүүлэх анхан шатны хурал шударга өрсөлдөөнтэй болж чадсан уу гэдэг сөхөгдөнө. Намын хорооны хэдэн хүнийг хайрцаглаж аваад хэд хэдэн бүсгүйг өвдөг шороодуулж, нэр дэвшигчид тодорсон тохилдол энэ жил нэлээд гарсан. Сонгуулийн хуульд заасан жендерийн харьцааг 20 хувийн квотод хүргэх гэж ядахдаа эмэгтэйчүүдээ ардаа үлдээснээ ойлгосон гэхэд буруудахгүй. Тэгэхдээ сонгогдох магадлал хамгийн муу гэж тооцож, архагдуудтай нэг тойрогт тулгаж орхисон. Гэсэн ч тэд бид торгуулийн тойрогт зоогдчихлоо гэж гомдол мэдүүлээгүй. Нэр дэвшүүлсэнгүй гэж намаасаа гарлаа гэж өргөдөл бичиг барьж гүйгээгүй л юмдаг.
Харин эрчүүд яав. “Сонгуульд өрсөлдөх эрх өгсөнгүй”, “Намайг ийм тойрогт аваачлаа”, “Намдаа байгуулсан гавьяаг минь үнэлсэнгүй” ... гэхчлэн элдвийн хэрүүл хийж, ярилцлага өгч, хаалга савж гараад л. Улстөрчид эрчүүдээс гарсан авир ийм л байлаа.
Өрсөлдөх тойрог нь тодорхой болж, хэн хаана хэнтэй ураа таарснаа мэдсэнээс хойш хамаг байдаг муу аргаа хэрэглэх болсон. Дуучин Нараг оюутан байхдаа хийж байсан ажлаар нь өөлж гоочлон бишгүй л оролдож буй. Аргаа барахдаа олон нийтийн сүлжээгээр жүжиг ший тоглож, доромжлож байхав. Итгэж ярьсан үгийг нь олон нийтэд бичлэгээр нь цацаж гуйвуулан тайлбарлаж, гэр бүл үймүүлдэг эмэгтэй болгох гэсэн хар пиар явж явж бас л нэг өчүүхэн эртэй холбогдсон.
Сүүлийнх нь арга наргиж суугаад хамаа намаагүй ярьсаныг нь гар утсанд бичсэн бичлэгээр муухай харагдуулах гэсэн явуургүй арга. Хамгийн ичгүүргүй нь бусдын хувийн бичлэгийг хэвлэлийн бага хурал хийж, нийтэд дэлгэн үзүүлсэн нь. Бичлэгээ авахын тулд 50 сая төгрөг санал болгосон учир худалдагдахгүйн тулд мөнгийг нь буцааж өгнө хэмээн телевиз дагуулан очиж, түүнийгээ олон нийтэд дэлгэж байх.
Увайгүй гэхэд дэндүү увайгүй энэ аргыг хэрэглэснээ ихэд бахдан ярих хүмүүс нэг тойрогт өрсөлдөж буй Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт гэх хоёул цөөнгүй хүний хувьд танил. Хэрэв ямар нэг уулзалт хурал цуглаан, албан ёсны ажил хэргийн үед зах замбараагүй яриа дэлгэсэн бол ёсзүйгүй харагдана. Эсвэл бүр улс төр, нийгэм, эдийн засгийн ноцтой асуудал, нууц мэдээлэл задалсан, хуулийн өмнө хариуцлага хүлээх үйлдэл гаргасан бол илчилнээ гайхуулж болох байлаа. Өрөвдөлтэй нь, хүний хөлчүү үеийн хяналтгүй яриаг айхтар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөлд тооцогдох сурвалжлага хийсэн аятай догь зогсоод бичлэгээ баатарлагаар үзүүлэв. Монголын сэтгүүлчдийн нэр хүндийг гутаасных нь төлөө Т.Алтаншагайг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллуулах ёсгүй. Хувийн бичлэгийг нь нийтэд зөвшөөрөлгүй дэлгэж хүний нууцад халдсан ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Сонгуулийн тухай хуулийн 76.4-т “Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ заалтаар Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарыг нэр дэвшигчийг доромжлох, хувийн нууцыг задалсан гэж үзэн ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу нэг сая 458-аас нэг сая 944 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Ийм үйлдлийнх нь төлөө тэдний нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн тойргийнх нь сонгогчид хүлээж авахгүй нь мэдээж. Тиймээс сонгуулийн сурталчилгаагаа зогсоож нэрээ татаж авах ёстой. Бичлэгээ мөнгөөр худалдаж авах гэж биш сонгуульдаа хэрэглэнэ гэж Х.Бат-Ялалт 50 сая төгрөг зээлсэн болж таарав. Хэрэв улс төрийн агуулгатай, ажил хэрэг, сонгуультай холбоотой яриаг дэлгэж, бусдад мэдээлсэн бол энэ жинхэнэ утгаараа эрэн сурвалжлага болох байж. Шударгаар өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүйгээ мэдээд унагаах гэсэн боловч өөрсдийгөө дэгээдэв тэд. Гэвч эмэгтэй хүнийг эцэг эхтэй, хань ижил, үр хүүхэдтэйг нь бодолгүй бичлэг тараасан нь увайгүй гэдэг үг ч багадахаар үйлдэл.
Улстөрийн ядмаг акц нь эрчүүд эмэгтэй нэр дэвшигчдээс айсандаа аргаа барж байгааг харуулж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж буй 498 хүний 129 нь эмэгтэй. Тиймээс увайгүй улстөрч эчүүдээс 100 хувь илүү эмэгтэйчүүддээ саналаа өгч дэмжихийг уриалж байна.
er muu ch emiin deer geseg dee 2 banid min.. er xunii neriig gutaasan shaarnuud
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ МАТНХ БУЮУ NARTAM-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТХҮҮ, NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ЗАГНАСАН ХҮҮХНҮҮДИЙГ ШӨХТГ, ЗТЯ, АТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. ӨНГӨРСӨН 10 САРЫН ЭХЭЭР ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 750 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ ГЭЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ МХЕГ , АУДИТЫН ШАЛГАЛТ ОРЖ ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗТЯ-НААС ОЛГУУЛАХААР БОЛГОСОН БАЙСНЫГ Г.БАТХҮҮ ГИШҮҮН АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙДАГ. ЛУЙВАРЧИН Г.БАТХҮҮГИЙН ТББ-ААС ЭНЭ ОРОС ЦЭНХЭР БИЧГИЙГ САЛГАЖ ЗТЯ, АТҮТ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА.
Хувийн бичлэгийг нь нийтэд зөвшөөрөлгүй дэлгэж хүний нууцад халдсан ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

“Адилхан чадвартай эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч танай тойрогт өрсөлдвөл хэнийг нь дэмжих вэ” гэж асуухад 35 хувь нь эмэгтэйг, 20 хувь нь эрэгтэйг гэж хариулжээ. Би ч гэсэн эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ. Яагаад гэвэл тоочин хэлэх дэндүү олон шалтгаан бий. Үнэнч шударга, тууштай, авлига, лоббинд автдаггүй, нийгмийн чухал асуудлыг шийддэг... гээд урт жагсаалт гарна. Үүн дээр нэмээд увайгүй эрчүүдийг айлгаж чадаж байгаа хүчтэй учраас. Сонгууль эхлээд долоо ч хоноогүй байхад эмэгтэйчүүдийг онилж байгаад намнаж эхэллээ.
Азийн улс орнуудаас хүйсийн ялгаа бага, харьцангуй тэгш эрхтэй ч цаагуураа л үл тоосон хандлага байсаар. Нэр дэвшигчид тодорч эхлэх үеэс л эмэгтэйчүүд рүү дайрч давшилсан гэхэд буруудахгүй. Адаглаад л улс төрийн намуудын нэр дэвшүүлэх анхан шатны хурал шударга өрсөлдөөнтэй болж чадсан уу гэдэг сөхөгдөнө. Намын хорооны хэдэн хүнийг хайрцаглаж аваад хэд хэдэн бүсгүйг өвдөг шороодуулж, нэр дэвшигчид тодорсон тохилдол энэ жил нэлээд гарсан. Сонгуулийн хуульд заасан жендерийн харьцааг 20 хувийн квотод хүргэх гэж ядахдаа эмэгтэйчүүдээ ардаа үлдээснээ ойлгосон гэхэд буруудахгүй. Тэгэхдээ сонгогдох магадлал хамгийн муу гэж тооцож, архагдуудтай нэг тойрогт тулгаж орхисон. Гэсэн ч тэд бид торгуулийн тойрогт зоогдчихлоо гэж гомдол мэдүүлээгүй. Нэр дэвшүүлсэнгүй гэж намаасаа гарлаа гэж өргөдөл бичиг барьж гүйгээгүй л юмдаг.
Харин эрчүүд яав. “Сонгуульд өрсөлдөх эрх өгсөнгүй”, “Намайг ийм тойрогт аваачлаа”, “Намдаа байгуулсан гавьяаг минь үнэлсэнгүй” ... гэхчлэн элдвийн хэрүүл хийж, ярилцлага өгч, хаалга савж гараад л. Улстөрчид эрчүүдээс гарсан авир ийм л байлаа.
Өрсөлдөх тойрог нь тодорхой болж, хэн хаана хэнтэй ураа таарснаа мэдсэнээс хойш хамаг байдаг муу аргаа хэрэглэх болсон. Дуучин Нараг оюутан байхдаа хийж байсан ажлаар нь өөлж гоочлон бишгүй л оролдож буй. Аргаа барахдаа олон нийтийн сүлжээгээр жүжиг ший тоглож, доромжлож байхав. Итгэж ярьсан үгийг нь олон нийтэд бичлэгээр нь цацаж гуйвуулан тайлбарлаж, гэр бүл үймүүлдэг эмэгтэй болгох гэсэн хар пиар явж явж бас л нэг өчүүхэн эртэй холбогдсон.
Сүүлийнх нь арга наргиж суугаад хамаа намаагүй ярьсаныг нь гар утсанд бичсэн бичлэгээр муухай харагдуулах гэсэн явуургүй арга. Хамгийн ичгүүргүй нь бусдын хувийн бичлэгийг хэвлэлийн бага хурал хийж, нийтэд дэлгэн үзүүлсэн нь. Бичлэгээ авахын тулд 50 сая төгрөг санал болгосон учир худалдагдахгүйн тулд мөнгийг нь буцааж өгнө хэмээн телевиз дагуулан очиж, түүнийгээ олон нийтэд дэлгэж байх.
Увайгүй гэхэд дэндүү увайгүй энэ аргыг хэрэглэснээ ихэд бахдан ярих хүмүүс нэг тойрогт өрсөлдөж буй Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт гэх хоёул цөөнгүй хүний хувьд танил. Хэрэв ямар нэг уулзалт хурал цуглаан, албан ёсны ажил хэргийн үед зах замбараагүй яриа дэлгэсэн бол ёсзүйгүй харагдана. Эсвэл бүр улс төр, нийгэм, эдийн засгийн ноцтой асуудал, нууц мэдээлэл задалсан, хуулийн өмнө хариуцлага хүлээх үйлдэл гаргасан бол илчилнээ гайхуулж болох байлаа. Өрөвдөлтэй нь, хүний хөлчүү үеийн хяналтгүй яриаг айхтар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөлд тооцогдох сурвалжлага хийсэн аятай догь зогсоод бичлэгээ баатарлагаар үзүүлэв. Монголын сэтгүүлчдийн нэр хүндийг гутаасных нь төлөө Т.Алтаншагайг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллуулах ёсгүй. Хувийн бичлэгийг нь нийтэд зөвшөөрөлгүй дэлгэж хүний нууцад халдсан ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Сонгуулийн тухай хуулийн 76.4-т “Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ заалтаар Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарыг нэр дэвшигчийг доромжлох, хувийн нууцыг задалсан гэж үзэн ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу нэг сая 458-аас нэг сая 944 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Ийм үйлдлийнх нь төлөө тэдний нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүргийн тойргийнх нь сонгогчид хүлээж авахгүй нь мэдээж. Тиймээс сонгуулийн сурталчилгаагаа зогсоож нэрээ татаж авах ёстой. Бичлэгээ мөнгөөр худалдаж авах гэж биш сонгуульдаа хэрэглэнэ гэж Х.Бат-Ялалт 50 сая төгрөг зээлсэн болж таарав. Хэрэв улс төрийн агуулгатай, ажил хэрэг, сонгуультай холбоотой яриаг дэлгэж, бусдад мэдээлсэн бол энэ жинхэнэ утгаараа эрэн сурвалжлага болох байж. Шударгаар өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүйгээ мэдээд унагаах гэсэн боловч өөрсдийгөө дэгээдэв тэд. Гэвч эмэгтэй хүнийг эцэг эхтэй, хань ижил, үр хүүхэдтэйг нь бодолгүй бичлэг тараасан нь увайгүй гэдэг үг ч багадахаар үйлдэл.
Улстөрийн ядмаг акц нь эрчүүд эмэгтэй нэр дэвшигчдээс айсандаа аргаа барж байгааг харуулж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж буй 498 хүний 129 нь эмэгтэй. Тиймээс увайгүй улстөрч эчүүдээс 100 хувь илүү эмэгтэйчүүддээ саналаа өгч дэмжихийг уриалж байна.
0 Сэтгэгдэл
иргэн
эмэгтэйчүүдийг дэмжих нь зөв гэвч архичин тамхичин, хяналтаа алдсан төлөвшөөгүй авгайг л лав биш.
2016.06.17
2016.06.16
2016.06.16
2016.06.15























