Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сурталчилгааны эхний өдрүүдийн элдэв төрх

Хаашаа л харна хэн нэгнийг дэмжээрэй, сонгоорой гэдэг сурталчилгааны самбарууд. Телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр зөвхөн “сайн” хүмүүсийн тухай мэдээ. Сайтуудаар дүүрэн уулзалтын тухай сонин хачин. Харин сонинуудад л цаг үеийн үйл явдлын мэдээ мэдээллээ нийтэлж, сонгуулийн уур амьсгал харьцангуй бага байгаа. Тэгвэл эрхэм нэр дэвшигчид сурталчилгаандаа янз бүрийн арга хэрэглэж, сонгогчдын анхаарлыг татаж, санал авах гэж хичээж байна.

Утгыг нь ойлгоход хэцүү уриа үгс

Тухайн хүнийг хэн бэ, ямар зорилготой вэ гэдгийг хараад л шууд ойлгож болох зүйл нь зурагт хуудас. Чухал царай гаргаж, ноцтой асуудал хөндсөн уриа дэвшүүлсэн зурагт хуудаснууд бол одоо үеэ өнгөрөөж байх шиг. Учиргүй маасайтал инээгээд л хөгжүүлэх тухай ярьсан нь ч байх. Тэгэх ёстой, ингэх нь зөв гэдэг шаардлага шиг үгс өдгөө хий хоосон хэлэхээс хэтрэхгүй мэт харагддаг болж. Биелүүлэхгүй мөртлөө худлаа үгсийг гоё чамын болгож лоозогнох нь хүмүүст таалагдахаа ч байсан. Хэтрүүлэг ихтэй тэмцлийн агуулгатай уриа үгийн утгыг өөрчилж, гуйвуулан тайлбарлаж олон нийтийн сүлжээгээр явуулж байгаа. Түүнд тэр дор нь хариу барьдаг болсон. Жишээ нь, Ардчилсан намын товчлолоор “АНгайтайл” гэж гуйвуулсан. Түүнд нь Монгол ардын намын товчилсноор “МАНгарттал” гэж хариу өгсөөр байгаа. 

Утга санаагаа ойлгомжтой хэлбэрээр илэрхийлээгүйн алдааг “Би таны гэр бүлийн гишүүн”, “Надад хамаатай”, “Би бүхнийг чадна гэж хэлэхгүй, чаддагаа чадна, чадахгүйгээ чаддаг хүнээр нь хийлгэж чадна”, “”
Нутаг усандаа тэгж их очиж байгаагүй ч сонгуулийн сургаар эргэж тойрч байсан хүмүүсийн хувьд сонгогчдоо татахын тулд гэнэт дотночлох гэж хичээх аж. “Нутагтаа” гэж зориуд тодотгож “ирлээ, хийнэ, зүтгэнэ, ажиллана...” гэх мэтээр уриагаа сонгосон нь ч цөөнгүй харагдана. Дөрвөн жил юу ч хийгээгүй, тоож анхаараа ч үгүй байж гэнэт л “нутагтаа би” гэж саймширч байгаа нь олны дургүйг хүргэх нь мэдээж. Заримыг нь бол бүр ойлгоход ч хэцүү урт үг өгүүлбэрээр уриа хийжээ. Уншиж эхлээд төгсөлд нь мартагдсан байх жишээний. Сүүлдээ бүр шүлэг хүртэл зохиож байна. Угаасаа яруу найрагч нэр дэвшигчид бол өөрсдийгөө магтахын дээдээр магтаж, уран яруу үгээр тоглох нь мэдээж. Гэхдээ л хэчнээн сайхан уриа байсан хэнд нь ч итгэл төрөхөд хэцүү. 

Морьтон “баатрууд”, царайлгууд

Энэ жил адуу морьтой сурталчилгааны зураг цөөнгүй гарчээ. Морио унаад учиргүй давхиж буй нэг хэсэг залуус байх аж. Хөтөлгөө морьтой, морин дээрээ босч зогссон, туг барьж жагссан морин цэргүүд шиг гээд төрөл бүрээр сурталчилгааны хуудаст зургаа тавьж.   
Нүүрэндээ нэг ч өө сэв, толбогүй сайхан царайтай хүмүүс нэр дэвшсэн бололтой. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хялгас төдий үрчлээ ч алга, заримд нь. Хүний нүдэнд дулаахан, сайхан царай зүстэй харагдах нь буруу биш ч бусдад таалагдах гэж хэт их хичээж. Шаазан шиг толигор царайтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зурагт хуудас хаа сайгүй. Сурталчилгааны самбарын байршлыг хуулиар тогтоож, зааж өгсөн ч зөөврийн буюу хаана ч аваачиж тавьж болно хэмээсэн. Энэ нь боломжийн мөнгө төгрөгтэй нэгэнд хүний хөл гишгэх зайгүй болтол самбараа байрлуулах нэг сайхан боломж болж. Ямартай л дэлгүүр, үйлчилгээний төв олонтой давчуу гудамжинд хаа сайгүй явуулын самбар байрлуулчихаар нүд эрээлжлэн, толгой эргэх нь холгүй. Заримд нь олдсон зай талбай гэж алгын чинээ самбар байрлуулах шонгууд. Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойргийн сонгогчдод 14 нэр дэвшигчийн сурталчилгааны материал очиж таарна. Тэдний самбаруудыг нэг шон дээр байрлуулбал бас л алаглан харагдах байх.

Нэр дэвшигчид өөрөө ухуулан сурталчлагч 

“Манай штабаар ирж мэдээлэл аваарай” гэж утас цохих нэгэн байх. Харин өглөө эртлэн гудамж, талбай, нийтийн тээвэр гээд хүмүүстэй уулзаж болох бүхий л газраар алхаж, өөрөө сурталчилгаа хийж буй нэр дэвшигч цөөнгүй. Энэ жилийн сурталчилгааны гол арга өөрөө өөрийгөө таниулж, нэг хүн ч байсан уулзаж, ярилцаж, саналыг нь сонсох. “Намайг Монголын түмэн олон мэднэ” гэж сурталчилгааны материал ч бэлтгэх шаардлагагүй, уулзалтандаа ирвэл ирэг гэх байдлаар хандах хууччуул бий. Яахав, зорьж очих хүмүүс нь бол уулзалтад суух биз. Цаг завгүй, тэр бүр уулзалтад очдоггүй хүмүүсийн хувьд нэр дэвшигчтэй тааралдаад хэлэх үгийг нь сонсохгүй өнгөрөхгүй нь лавтай.

Айлын хаалга тогшиж, сурталчилгааны материал тарааж, бусдыг залхаадаг хуучирсан арга ч халагдсан бололтой. Зарим нь орцныхоо үүдэнд сурталчилгааны хэвлэмэл материал хийх тавиур, хайрцаг бэлдэж. Хаалганыхаа бариул дээр уут өлгөж, сурталчилгааны материалаа энд хийнэ үү гэсэн зураг олон нийтийн сүлжээгээр цөөнгүй харагдсан. Ер нь, иргэдийг залхаахгүй бас мэдээллээ хүргэж, хүртээмжтэй байхаар бодолцсон сурталчилгаа хүмүүст илүү таалагдаж байгаа.
Гэхдээ аливаад бас хэмжээ байхгүй бол хэт энгийн болох гээд өөртөө лай болох нь байна. Амьдралдаа очиж үзээгүй зах, худалгааны төв, гэр хорооллын гудамж, хүнд хэцүү амьдралтай айлаар орж харагдана. Сонгууль дууслаа л бол тэд дахиад тийшээ очихгүй. Тэгэхээр элдэв шоу болголгүй, хүмүүстэй ч чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, чадахгүй зүйлээ хийх гэж зүтгэхгүй байх, шударгаар хандахыг л хүмүүс хүсээд байгааг ойлгох хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан