Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр “GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Л.Эрдэнэчимэг: Ёс зүйн алдааныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйж байна, цаашид ч хариуцлагаа хүлээнэ

Сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд ажлын өрөөндөө согтуу тамхи татан, ёс бус үг хэлж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.  Тэдний хэлж буйгаар Т.Алтаншагайд зургадугаар сарын 5-нд үл мэдэгдэх хаягаас "Үнэнээ хэлэх мөч" нэвтрүүлэгтээ оруулаарай хэмээх захидал, флашийн хамт дугтуйд хийж илгээсэн хэмээсэн. Флашийг нээж үзэхэддээрх бичлэг байсан гэнэ. Тэд Л.Эрдэнэчимэгт бичлэгийг үзүүлж учрыг асуухад "Хэдэн төгрөг авах гэсэн юм, дансаа өгчих" гээд данс руу нь 50 сая төгрөг шилжүүлсэн гэх. Харин тэдний энэ мэдээллийг Л.Эрдэнэчимэг гишүүнээс тодруулахад "Надаас Х.Бат-Ялалт найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлсэн. Болсон явдлын талаар хэвлэлийн хурал зарлаж тайлбар хийнэ" хэмээн мэдэгдсэн билээ. Тус бичлэг нь УИХ-ын гишүүн Г.Уянгын хийсэн бичлэг байсан бөгөөд Г.Уянга гишүүн утсаа хулгайд алдсан хэмээн цагдаад мэдүүлжээ.
Ингээд өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүн дээрх үйл явдалд тайлбар хийв. Тэрээр  “Болж өнгөрсөн явдлыг эхнээс нь ярья. 2016 оны зургадугаар сарын 6-нд Бат-Ялалт надтай ирж уулзсан. Бичлэг үзүүлээд 200 сая төгрөгөөр зарна гэсэн. Бичлэгийг үзэхэд миний төрсөн өдрөөр Уянга гишүүн гар утсаараа тоглоод бичиж байсан бичлэг болохыг таньсан. Тэгээд Г.Уянга гишүүний гар утсан дээрх бичлэг яагаад өөрт чинь очсон юм бэ гэж лавлахад хуулийн байгууллагад хандаж, асуудлыг шалгуулна гэж хэлсэн.

Бат-Ялалтаас салаад Уянга гишүүнтэй уулзтал “Би утсаа хулгайд алдсан. Гар утасныхаа асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан. Та бас ханд” гэж хэлсэн.  Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар очиж Х.Бат-Ялалт гэдэг хүн бичлэг үзүүлж 200 сая төгрөг нэхсэн талаар гомдол гаргасан. Одоо энэ хэрэг дээр цагдаа нар ажиллаж байгаа. Миний өгсөн гомдлын дагуу Бат-Ялалт очиж мэдүүлэг өгсөн байх ёстой. Уянга гишүүний утсыг яаж хулгайлж авсан талаараа мэдүүлсэн болов уу гэж бодож байна. Х.Бат-Ялалт надаас долоо хоногийн турш мөнгө нэхсэн. Намайг мөнгө өгөхгүй энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэхэд сонгуулийн дараа өгье мөнгө зээлчих гэсэн. Тиймээс түүний данс руу 50 сая төгрөгийг өөрийн нэр дээрээс зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн. Үүнийг Бат-Ялалт насан туршийн зээл гэсэн гээд яриад байх шиг байна билээ.

Ажлын байрандаа вино ууж, тамхи татаж би ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хэлсэн үг нь бол хүний эрхий асуудал гэж бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлсөн. Хуулийн дагуу 50 мянган төгрөгөө төлчихөөд ирлээ. Цаашид өөр хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ. Би 1984-1990 онд Болгарт сурч байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрөө тамхи татдаг учраас Тамхины хяналтын тухай хууль гаргах хэрэгтэй гэж үзсэн учраас санаачилсан. Мэдээж өөрийн санаачилсан хуулиа зөрчсөн нь ёс зүйн том алдаа гэж үзэж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Тавантолгойн ажлын хэсгийг ахлаж эхэлсэн үеэс намайг байнга дарамталж, заналхийлж байгаа. "Аятайхан байхгүй бол ална шүү" гэж утсаар байнга ярьдаг. “Тост тосон бумбын нурууг хамгаалалтад авах юм бол 50 тэрбум төгрөг Оюунгэрэл та хоёр төлөөрэй. Хараарай” гэж байнга заналхийлдэг. Энэ хэргээс болж биологич залуу амь насаа алдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бат-Ялалт, Алтаншагай хоёр биднийг байнга заналхийлж байгаа мөнгөтэй бүлэглэлийн гар хөл юмаа гэж харж байна. Тэр хоёр нэр дэвшигч. Энэ цаг үед иргэдтэйгээ уулзаад мөрийн хөтөлбөрөө танилцуулаад маш завгүй явж байх ёстой баймаар.

Энэ хэрэг олон өдрийн өмнөөс нарийн төлөвлөгдсөн. Алтаншагай 72 дугаар тойрог дээр яагаад надтай өрсөлдөхөөр болов. Бат-Ялалт 71 дүгээр тойрог дээр намайг өрсөлдөнө гэж андуураад тойргоо сольж чадаагүй тэндээ нэрээ дэвшүүлсэн гэж бодож байна. Эрчүүд яагаад нийлээд эмэгтэйчүүд рүү ингэж дайрч байгаа юм бэ. Өнөөдөр 475 хүн УИХ-д нэрээ дэвшүүлээд явж байхад зөвхөн эмэгтэйчүүдрүү дайрсан, ийм хэргүүд удаа дараа гарч байна. Нараг ямар үгээр доромжилж, яаж доошоо хийсэн билээ. Анужингийн бичлэгийг хэдэн удаа гаргаж тавилаа. Одоо дараагийн хүнээр хэнийг онилж байгаа юм бол.

Би “1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулна” гэсэн уриатай сонгуульд нэр дэвшиж байна. Иргэд хувьцааныхаа мөнгийг авах гээд банкинд дугаарланзогсч байгаа. Би энэ ажлын эхлэлийг тавьсан. Өнгөрсөн жил Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан бол 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх үйл явц хийгдэхгүй байсан. Тиймээс үүний хариуг шат дараатайгаар надаас авч байна гэж үзэж байна. Бат-Ялалт, Алтаншагай нар хэний гар хөл болж ийм хэрэг хийж байгааг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг нь тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Бат-Ялалт, Алтаншагай мэтийн шантаажлагчдыг битгий сонгоорой. Нам харгалзахгүй эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж уриалмаар байна. Цаашид 1072 хувьцааг амьд байж, жил бүр ногдол ашиг өгдөг болгохын төлөө би ажиллана. Монголын баялагийг монголчуудын гарт үлдээхийн төлөө тэмцлээ явуулна гэдгээ хэлье” хэмээн тэрээр тайлбар хэлсэн ч сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм.
7 Сэтгэгдэл
Боль ичээч. Уянга Алтаншагай 2т яагаад хариуцлага тооцохгүй бн. Батялалт буруугүй л юм байншд. Өөрөө буруутан байж одоо өрөвдөлтэй жүжиг тоголж байдаг ичээч
Тэгээд заавал Төрийн ордонд уу хм
Yg ni bol helj yrij bui uildel chini uuriin erhiin asuudal baijee...gehdee haana arhidan shoudah ni huuli bus uildel bhaa ...uundee hariutslaga tootsuulah baitugai l bh estoi bsan baimaar sanagdah yum
Ярьсан хэлсэн нь, байдал төрх нь логик зөрчил ихтэй байгааг хууль хүчнийхэн харахыг хүсэхгүй байна
Түгжил нь Уянга юм аа даа
Эмэгтэй хүн төрийн ордонд архи уусан сурталчилсан нь төрөө үл хүндэтгэсэнд мөн энэ асуудлыг улс төржүүлж Батялалтыг хориулаад байгаа нь таныг шудрага ёсыг эсэргүүцэхч болгожээ.Иймд та төрөөс хол байнауу? Шудрага бус бүхэнд дэмжих шаардлагагүйг иргэд мэддэг болсон.
ordnii yanhan sexchin avgai
Эмэгтэй хүн төрийн ордонд архи уусан сурталчилсан нь төрөө үл хүндэтгэсэнд мөн энэ асуудлыг улс төржүүлж Батялалтыг хориулаад байгаа нь таныг шудрага ёсыг эсэргүүцэхч болгожээ.Иймд та төрөөс хол байнауу? Шудрага бус бүхэнд дэмжих шаардлагагүйг иргэд мэддэг болсон.
ene uneheer hudalch hun yum uuriinhuu aldaa buzriig bulzairuulhiin tuld yuch gej yarih balai avgai iim humuusiig yamar ni songood bdag bnaa muu er
Залуучууд бид ажлын байрандаа архи ууж тамхи татна аа. Яадгийм. Хууль санаагчагч нь төрийн ордондоо архиууж тамхи татаад секс яриад сууж байхад. Гудамжинд барьсан тамхи татах амбааруудаа татаж аваарай. Мөнгийг нь төлөөрэй
er n bol huuhduudiin tuluu hiili gargasan bolohoor bish uurtuu zoriulj huuli gargaagvi sh dee, huuli n bol hvreh hvndee hvreed l yavj bnlee, hiisen zviliig n buruutgaj bnaa, gehdee hudlaa ingej sensatslah hereg bol bhgvi met
ug n yahavdee, 1 uuj idej bgaad l TUGJILDUUlEE l biz, hvn bolgon l uuj iddeg, uuhaaraa galzuurdag sh dee, bitgii ingej hudlaa uls turjuu
Тэгээд заавал Төрийн ордонд уу хм
Түгжил нь Уянга юм аа даа
хууль бүхэн мөнгөтэй хүнгд үйлчилдэггүй гэж үнэн юмдаа. өөрсдөдөө зориулж хууль санаачлачаад тэрийгээ гайхуулаад сууж байдаг. ядуу мөнгөгүй хүн нь тамхи татаж болохгүй юу тэ Эрдэнэчимэгээ. чи мөнгөтэй болохоороо ганцаараа би мөнгөө төлсөн гээд тамхи татаж болох юмуу? Ийм төрийн тшүээ түмнийг төрд төлөөлөөд сууж байгаа нь харамсалтай. Одоо суудлаа өгөөд нэрээ тат. арчаагүй үйлдэлдээ уучлалт гуйгаад, 50 мянга төгрөг төлөөд л болоо юу? ийм говшийн байж болохгүй. одоо зүгээр зайлж үз за.
Yaponii uls turchid shig zan gargaad neree tatchihwal bi taniig demjine l deee
Хууль батлагч нь ийм ёс зүйгүй байхаар бусад нь яанааа
Эрдэнэчимэгтэй нэг ууж үзэх юмсан
эрдэнэчимэг хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой
одоо зүг ээр нэрээ татаж ав
тэнэг хүүхэн зайгаа тавьж өгөө
энн ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой
Mongoliin ard tvmniig ilt basamjlan doromjilj, Huuliin deer sandailaad suuchixsan gedgee batalj bndaa
vg vildel hoyroo negtgeh heregtei dee. hariutslagaa uhamsarlaj bn gedeg ni. Ard tvmneesee uuchlal hvsej bna geed l boloo yu te. Eniig ys zvin hariutslagaa hvleechlee gedeg ymuu
Нэрээ татвал л жинхэнэ ёс зүйг харуулна шүү
Yaj yos zui gargahiig ni harj l baiy
Хамгийн их уншсан