У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАН-ын баячуул “Оффшор данс”-наас “оффшор сонгогч” руу

“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү танд хамаагүй” гэдэг шиг манай хөрөнгөлөг иргэд гадаадын татваргүй бүсэд оффшор данс нээлгээд мөнгөө байрлуулчихснаа хүний эрх хэмээн дуулиан тарьсан нь саяхан.
Энэ дуулиан намдаж амжаагүй байхад одоо оффшор сонгогч гэдэг ойлголт гараад ирлээ. Эрх мэдэлтэй, цагаан захтнууд сонгогчоо хаашаа шилжүүлж, хаана байлгаж санал өгүүлэх нь бас хүний эрхийн асуудал бололтой.
Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаад хөдөө орон нутагт шилжиж очоод санал өгөхөөр бэлтгээд амьдран сууж байгаа сонгогчдын тухай аймаг орон нутгийн Улсын бүртгэл статистикийн газрууд мэдээлсээр байна.
Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар тус аймгийн УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт 1913, 7 дугаар тойрогт 257, 8 дугаар тойрогт 98 сонгогч шилжин очоод байгаа тухай албан ёсоор мэдээлж.

9 дүгээр тойрогт МАН-аас Л.Элдэв-Очирын нэр дэвшээд байгаа тойрог. М-Си-Эс группын дэд ерөнхийлөгч энэ эрхэм 8000 гаруй хүнтэй энэ компанийн ажилчдаас нүүлгэн шилжүүлсэн юм биш биз. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “МАН-ынхаан шударга өрсөлдөцгөөе. Увс, Хөвсгөл, Баянхонгорт байгаа царцаануудаа эргүүлж тат” гэээд хэлчихсэн нь энэ олон “царцааг” Л.Элдэв-Очир нүүлгэн шилжүүлсэн гээд хэлчихсэнтэй агаар нэгэн.
Баянхонгор аймгийн хангайн талын сумдыг хамарсан энэ тойрог 18 мянга орчим сонгогчтой. Энэ тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, АН-аас Х.Баттулга, МАХН-аас А.Батдорж, бие даан нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн хүн өрсөлдөхөөр болоод байгаа.
Дөрвөн нэр дэвшигч санал яг хуваан тэнцүү санал авна гэж тооцоход нэг хүн 4000 орчим санал авна гэсэн үг. Гэтэл Л.Элдэв-Очирын “царцаа”-нуудыг нэмбэл тэр 6000 орчим санал авч ялах нь ойлгомжтой байна.
Гол өрсөлдөөн АН, МАН хоёрын нэр дэвшигчдийн дунд өрнөнө гэж тооцоолоод 40:40 хувийн санал авах байх гэвэл мөн л Л.Элдэв-Очирын санал дээр 1913-ыг нэмэхэд бас л ялах нь.
Ийнхүү хөрөнгө мөнгөтэй хүн мөнгөө хаана байршуулж хадгалах нь хүний эрх гэдэг шиг олон албаттай, том компанийн дэд захирал хэдэн сонгогчоо хаана аваачиж, яаж санал өгүүлэх нь ёстой “баян хүн лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү, хамаагүй” гэдэг шиг юм болж таарч байна.
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын яг ийм утгатай албан бичиг бас байна. Эндхийн 39 дүгээр тойрогт мөн л 2400 орчим сонгогч шилжээд оччихож. Хот руу чиглэсэн нүүдэл ихэслээ гээд байдаг нь худал юм байна. Хөдөө рүү, тэгэх тэгэхдээ тэртээ Хөвсгөл рүү ийм олон хүн шилжээд очдог юм байна.

Энэ тойрог мөн л Эм-Си-Эс компанитай холбоотой, МАН-ын эрхэм Л.Энх-Амгалангийн нэр дэвшээд байгаа тойрог. УИХ-д дөрвөн жил суусан энэ баян эрхэм хөрөнгө мөнгөөр төдийгүй сонгогчдоор баян хүн болохоо харуулж байгаа нь энэ. АН-ын дарга З.Энхболд дээр хэлсэн үгэндээ энэ аймгийг зориуд нэр заасан нь мөн л Л.Энх-Амгалан нэр дэвшигчийг хэлснэ хэрэг болов уу. Тэгээд ч Л.Амгалан гэдэг энэ эрхэм 2400 хүнийг бүтэн сар тэжээгээд нэг өдөр хэрэглэхэд хотойхгүй баян.
УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хууль батлахдаа сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүтэн сарын өмнөөс зогсоож байхаар хуульчилсан ч энэ нь тус болсонгүй. Хөрөнгө мөнгөтэй, сонгогч олонтой эрхэм баячуул бүтэн сарын өмнөөс өөрсдийн “царцаанууд”-ыг “шилжүүлэн” аваачаад ёстой л нөгөө “цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашигладаг” гэдэг шиг сарын турш хооллож, ундаалж байгаад сонгуулийн санал хураах нэг л өдөр, хэдхэн минут ашигладаг болж.
Монгол Улсын Үндсэн хуульд “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй...” гээд заачихсан нь нэр төр, албан тушаалд дурласан луйварчдын завшаан болж байгаа нь энэ.
Одоо УИХ сонгуулийн жил өөр газар шилжин очсон хүмүүсийг тэр газар нь бүхий л насаар нь суурьшуулж амьдруулна гэсэн хууль баталчихвал яах бол.
Үгүй юм гэхэд сонгуульд тухайн орон нутаг, сум сууринд байнга оршин сууж, амьдардаг хүн л тэр тойрогтоо санал өгнө гээд хуульчилчихвал дээр юм уу.
Сонгогч олонтой нэр дэвшигчдийн “оффшор сонгогчид” бүтэн сар тэжээлгээд нэг л өдөр, нэг хоёр минутад л хэрэг болох нь....
Энэ МАН-ынхан, улаан коммунистууд сонгууль луйварддагаа хэзээ болих юм бэ

0 Сэтгэгдэл
saruul
Ene bol harin Battulgaas ehtei shuu. Battulga chin harin ooriin buh kompaniihaa humuusiig tiish ni zuuj baigaa tuhai ard tumen medej l baigaa. Gemee tsairuulah gej hudlaa yum bitgii bichij bai. Battulga l harin zuuj baigaa. BAttulgiig demjih n tendee baigaa yum baigaa biz, busdiig hudlaa bitgii gutgej bai.
2016.06.21
2016.06.21