Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хустайн Ам”-д гарсан түймрийг цурманд оруулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:26 цагт хүлээн авчээ.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 15:45 цагт  очсон байна. Нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 16 алба хаагч, 1 автомашинтай, 26 дугаар ангийн 3 алба хаагч, 2 автомашинтай, нийт 38 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:20 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажилласан байна. Түймэрт нийт 4 орчим га ойн талбай шатсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан