Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо эмчилгээ сургалт болов

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Бүгд найрамдах куба улсын Биотехнологи инженерчлэлийн үйлдвэрийн төв болон Монгол Эм Импэкс Концерн хамтран эмч мэргэжилтнүүдэд Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага онол практик хослосон сургалт зохион байгууллаа.


Сургалтын үеэр Эрүүл мэндийн яамны дэд сайд Бямбасүрэн, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Бүгд найрамдах Куба улсын элчин сайд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Монгол Эм Импэкс Концерний захирал Б.Болормаа нар үг хэлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Уг сургалтад Куба улсын судасны мэс засалч, АУ-ны доктор профессор Янисбел Ортез оролцож байгаа бөгөөд Монголын эмч мэргэжилтнүүдэд чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага Хеберпрот бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгч, эмчилгээ хийх арга зүйг танилцуулсан байна. Чихрийн шижин өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн 10% орчим хувьд тулгуур эрхтний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан