COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Виктория Секретийн сахиусан тэнгэрүүд Бразилийн фанатууд
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг хүчирхэг тоглогчдоосоо гадна дур булаам хөгжөөн дэмжигчдээсээ бусад багаас аргагүй ялгарч байна. Царай зүс, бие хаагаараа орон орны бүсгүйчүүдээс Бразиль бүсгүйчүүд ялгардаг. Тэр дундаас олон ч бүсгүй Виктория Секрет брэндийн сахиусан тэнгэр болсон байдаг юм. Тэр сахиусан тэнгэрүүд нь улсынхаа шигшээ багийн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг гэдэг нь тэдний ”Instagram”, Твиттерийн зургаас тодорхой харагдах биз ээ.
МоАХ

НААДМЫН ӨМНӨ “ХУРД”-ТАЙ БАС “ХАРАНГА”-ЫН ЛХАГВАТАЙ
Наадмын өмнөх өдөр үзэгчид тун завгүй байх нь. Энэ өдөр “Хурд” хамтлаг 20 жилийнхээ ойн тоглолт хийхээр зар дуулгасантай зэрэгцэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн гавьяат болсноос хойшхи анхны тоглолтын урилгаа ч үзэгч түмэнд түгээлээ.
МоАХ

МОНГОЛ УЛС АНХ УДАА ТОГОРУУНЫ БАЯР ТЭМДЭГЛЭЛЭЭ
Монголд анх удаа тогорууны баярыг энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгууллаа. Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан энэ баярыг БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Дэлхийн улс орнууд жил бүр тогорууны баяр зохион байгуулдаг.
МоАХ

ШЕРЛОК ХОЛМСЫН ТУХАЙ ЗОХИОЛУУД ОЛОН НИЙТИЙН ӨМЧ
Британийн зохиолч Артур Конан Дойлын 1923 он хүртэл хэвлүүлсэн хувийн мөрдөгч Шерлок Холмсын тухай 50 зохиолыг АНУ-ын Чикаго хотын давж заалдах шатны шүүхээс нийтийн өмч гэж мэдэгдээд, төрх, нэр зэргийг зохиолчийн өв залгамжлагчдад лицензийн төлбөр төлөлгүй бүгд чөлөөтэй ашиглах эрхтэй гэсэн шийдвэр гаргажээ.
МоАХ








































