АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛӨӨС ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Улс төр

Баянхошууны боомтоор өдөртөө 40 машин газрын тос тээвэрлэх боломжтой хэмээн төлөвлөжээ
Хилийн боомтуудаар газрын тос, нүүрсний экспорт эхлүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллаж байна. Эдгээр боомтуудад ариутгалын пункт барьсан, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн тухай хүсэлтээ Петрочайна Дачин Тамсаг компанийн зүгээс УОК-т тавиад байсан юм.
Улс төр

БНХАУ-ын Засгийн газраас 500 000 маск, 3000 түргэн оношилгооны аппарат хандивлахаар зэхжээ
2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусын тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500 000 маск, мөн 3000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав.
Улс төр

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа.
Улс төр

Тусгай нислэгээр ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавина
Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.
Улс төр

Тусгаарлалтад байгаа иргэдийн 14 хоногийг дахин 7 хоногоор сунгалаа
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад авсан. Тэдний тусгаарлалтын хоногийг дахин 7 хоногоор сунгахаар болжээ. Нэмж гарах төлбөрийг Засгийн газрын нөөцөөс гаргах юм байна.
Улс төр

Эх орондоо ирэх 750 орчим иргэнээ 21 хоног тусгаарлахаар төлөвлөжээ
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад авсан. Одоогийн байдлаар дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна.
Улс төр

Улсын Онцгой комисс өнөөдөр 14:00 цагт хуралдана
Улсын Онцгой комисс өнгөрсөн удаагийнхаа хуралдаанаар шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа явцын мэдээлэл, Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах эсэх, Хилийн хорио цээрийн дэглэмийн үеийн зорчигч, ачаа тээврийн нөхцөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах, эсэх тухай саналыг сонсч холбогдох шийдвэрүүдийг гаргасан.
Улс төр

УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.
Улс төр

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авна
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байгаа билээ. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаад улс орнуудаас дахин авч ирэхээр захиалгат нислэгүүдийг зохион байгуулна хэмээн Улсын Онцгой комиссоос мэдэгдэж байсан юм.
Улс төр

Өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай Консулын үйлчилгээг үзүүлэх боломжгүй гэв
Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,
Улс төр

АН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө
-Мөрийн хөтөлбөрийнх нь гол үзэл санаа нь "Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх юм байна-
Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа онцлог болж байна.
Улс төр

Майкл Клечески:Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж үзүүлж байна
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож, 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж өгч байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас хандив өгсөн энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү дэгдэлттэй тэмцэхэд ямар нөөц бололцоо байгаа юм,
Улс төр

172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариу хүргүүлэв.
Улс төр

БНХАУ-ын хилээр гараад 8-20 цагийн хооронд буцаж орж ирэхгүй бол 14 хоног тусгаарлана
2019 онд уул уурхайн салбар улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол нүүрсний орлогоос 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Ингэхдээ өдөрт 800-1000 автомашин зорчдог байсан байна. 2020 он гарсаар хоёр сарын хугацаанд нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр хилээр гараагүй байгаа ч 4.2 сая тонн нүүрс Цагаан хадны боомт дээр нөөцөнд бэлэн, 70 автомашин тээвэр хийхэд бэлэн байна.
Улс төр

Шадар сайд Гашуун сухайт боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна
Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Тус боомтоор гарахад нэн тэргүүнд ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.
Улс төр

Цагааннуур боомтоор өнөөдөр 20.00 цаг хүртэл Монгол Улсын иргэдээ нэвтрүүлээд хаана
Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна.
Улс төр

























